Хэн хүссэн нь худалдаж авч болох 7 диваажингийн арал

4
0
14,928

Та “Бүх юмаа хаяад эзэнгүй арал дээр хэвтэж байх минь” гэж хааяа боддог уу? Магадгүй хэн нэг нь зүрх сэтгэлдээ диваажингийн нэг арал мөрөөдөөд явж байгаа ч юм билүү: зөөлөн элс, далайн бүлээн ус, цахлайн дуу, ягаарч улаанаар жаргах нар… Өөрийнхөө халаасны хэмжээнд тохируулж мөрөөдлийн арлаа худалдаж авах боломж бүрэн байна.

Мөрөөдлөө биелүүлэхийн тулд хуримтлалаа нэм, илүү ихээр хичээ …

White Island

Гренада, Карибийн тэнгис

Хэн хүссэн нь худалдаж авч болох 7 диваажингийн арал 1

Үзэсгэлэнтэй байгаль, хүний хөлөөс зайдуу хоёулханаа нам гүн амьдрахад тохирсон арал. Хэрвээ та усанд шумбагч бол та аз жаргалыг жинхэнэ утгаар нь мэдэрнэ.

Үнэ: 5,500,000 доллар

Ballast Key

Флорида, АНУ

Хэн хүссэн нь худалдаж авч болох 7 диваажингийн арал 2

Өнөөгийн бужигнасан амьдралын хэв маягаас зугтаасан хүнд нуугдах сайхан газар, олон ч хүн энд ирж бүгдэг байна. Хэд хэдэн коттеж байх бөгөөд үүнд нь 5 унтлагын өрөөтэй нь эсвэл далайн усыг цэвэршүүлэх өөрийн гэсэн үйлдвэртэй нь ч бий. Далайн давалгааг хараад цаг хугацааг умартах шиг болно.

Үнэ: 15,800,000 сая доллар

Isla Paloma

Панам, Төв Америк

Хэн хүссэн нь худалдаж авч болох 7 диваажингийн арал 3

Хэмжээгээр бага ч гэлээ амрахаар очдог өөрийн гэсэн аралтай байх ямар сайхан бол – энд соёл иргэншлийн бүхий л зүйл бий (цахилгаан, ус), цагаан элс, байгалийн үзэсгэлэнт төрх.

Үнэ: 380,000 доллар

Belle Lune

Онтарио, Канад

Хэн хүссэн нь худалдаж авч болох 7 диваажингийн арал 5

Үндэсний паркаас холгүй орших уг арал Торонтогоос 2 цаг яваад хүрнэ. Цонхоороо та нуурын усыг ажиглан суух болно.

Үнэ: 1,700,000 доллар

Petra Island

Нью-Йорк, АНУ

Хэн хүссэн нь худалдаж авч болох 7 диваажингийн арал 4

Нью-Йоркоос нисдэг тэргээр нисвэл 15 минут нисэх зайд орших зүрхэн хэлбэртэй арал. Архитектурын төгс шийдлийг харуулсан барилгатай – гурвалжин дүрст том цонхоор өдрийн гэрэл гайхалтай тусах тул яг л дотроосоо гэрэлтэж байгаа мэт харагдана. Бас нисдэг тэрэг буух зурвасыг байшингийн дээвэр дээр хийж өгчээ.

Үнэ: эрэлт хэрэгцээгээр тодорхойлогдоно

Little St. George’s Caye

Белиз, Төв Америк

Хэн хүссэн нь худалдаж авч болох 7 диваажингийн арал 6

Элсэн наран шарлагын газар, хөндөгдөөгүй байгаль, тунгалаг ус, өтгөн өвс нөгөө – диваажин л ийм байдаг болов уу.

Үнэ: 1,600,000 доллар

Buck Island

Британийн Виргинийн арлууд

Хэн хүссэн нь худалдаж авч болох 7 диваажингийн арал 7

Карибийн эрэг хавиарх хамгийн тансаг аралд тооцогдоно. Өндөр хад асга, торгон элс, дээд зэрэглэлийн байшин … Гүйлтийн зам, спортоор хичээллэх спорт танхим. Найз нар салахгүй нь л дээ.

Үнэ: эрэлт хэрэгцээгээр тодорхойлогдоно

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

4 Сэтгэгдэл

  1. Lhagvasuren Tsevelmaa

    Lhagvasuren Tsevelmaa

    2016/08/26 at 10:05

    hediiin boloooo kkkkiiii

  2. zochoon

    2016/08/26 at 11:35

    hen hussen ni ch arai bish yum aa

  3. free minecraft codes

    2016/08/26 at 22:49

    Incredible story there. What happened after? Thanks! http://quangtri-ict.gov.vn/UserProfile/tabid/61/userId/134690/Default.aspx

  4. Kiersten

    2016/09/01 at 11:49

    I will immediately seize your rss as I can not to find
    your email subscription link or e-newsletter service.
    Do you’ve any? Please permit me know so that I could subscribe.
    Thanks. http://bing.org

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.