
Тарвас идэх дургүй хүн гэж байхгүй болов уу. Өмнөдийн зарим нэг улс орнуудын шинэ жилийн баярын ширээнд зайлшгүй залагддаг аж. Өвлийн хүйтэнд заавал ч үгүй халуун оронд очиж эсвэл дэлгүүрээс үнэтэй тарвас авахгүйгээр шинэхэн тарвас идэх арга байна уу?
Өвлийн хүйтэнд шинэ тарвас идэх бүрэн боломжтой. Та Шинэ жил болтол эргэлзэх зүйлгүй хадгалж болно.
Зөв тарвас сонгож авах
- Хамгийн гол нь хагарч цуураагүй, аливаа ямар нэгэн согоггүй тарвас сонгож авах хэрэгтэй. Эс бөгөөд таны санаа талаар өнгөрнө шүү.
- Маш том хэмжээтэй тарвас сонгож авах хэрэггүй. Ойролцоогоор 4 кг орчим жин татаж байхад болно.
- Зузаан хальстай сүүлийн үеийн ургацыг сонгохыг бодоорой.
- Хэт болсон тарвас сонгож авах хэрэггүй, хадгалалтын явцыг даахгүй муудна.
Хамгаалах давхарга түрхэх
Энэ удаагийн бидний сонгосон тарвас Энэтхэгээс ирсэн. Тарвасыг удаан хадгалах гадаргууг бид парафин эсвэл воскоор хийнэ, ингэснээр жимс чийгээ алдахгүй юм. Дараах байдлаар бүрнэ:
- Тарвасаа угаалгүйгээр хуурай алчуураар сайтар арчиж цэвэрлэнэ
- Усан ууранд парафин эсвэл воскоо хайлуулна. Хэрвээ эдгээр бодис байхгүй бол үнэтэй биш үнэргүй лаа ашиглаж болно. Жижиглэж хугалаарай.
- Хайлуулсан тосоо хөргөөд тарвасаа жигд бүрнэ, тос тарвасыг 0,5см зузаантай бүртэл түрхсээр байна.
- Тосыг царцаана.
Хадгалалт
- Тосоор бүрсэн тарвасыг харанхуй, хуурай, сэрүүн газар хадгална. Хадгалахдаа хатсан өвс, эсвэл сонин дэвссэн цаасан хайрцагт хийнэ.
- Боломжтой бол зооринд хадгална, хэрвээ тийм газар байхгүй бол буйдангийн эд зүйлс хадгалах хэсэгт хадгалж болно. Хамгийн гол нь халаалтын системээс хол байрлуулаарай.
- Үе үе тарвасаа эргүүлж ажиглана.
Хадгалсан тарвасаа идэхээс өмнө тосыг сайтар угааж цэвэрлэнэ. Шинэ жилээр ирсэн зочид гийчдээ шинэ тарвасаар дайлж баярлуулна гэж найдаж байна.








Амартөр Болдбаатар
2016/08/23 at 11:54
Ingj udaan hadaglaj bgd hordlognd orj uheh viii tamineee hha ?