Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй 15 хот

0

Ямар хотууд хамгийн өндөр өртөгтэй байдаг талаар мэдээлэл илүүдэхгүй байх. Магадгүй та тийшээ явах гэж байсан ч юм билүү.

15. Сидней, Австрали

Сидней бол танд маш их зүйл санал болгох сайхан хот. Харин мөнгөнд нарийн хүний нүдээр харвал, хэрэггүй ч юм шиг.. Хоол идэхэд дунджаар 10-15 доллар төлнө, хувцас мөн үнэтэй: ердийн жинс л гэхэд 100 долларын үнэтэй байх нь энгийн үзэгдэл. Орон байрны түрээсийн хувьд дунджаар 3000 доллар байдаг төдийгүй байршлаас шалтгаалан өөр байдаггүй. Нийтийн тээвэр мөн л халаасыг тань хоослох чадалтай. Гэхдээ л Сидней опера сайхан шүү.

Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй 15 хот 2

14. Токио, Япон

Хамгийн өндөр өртөгтэй топ-5 оронд орохгүй байгаа хэдий нилээн үнэтэй хотуудын тоонд яахын аргагүй орно. Үнэ нь Сиднейтэй их дөхнө. Өдрийн хоол идлээ гэхэд дор хаяж 9 доллартай байх шаардлагатай. Яахав, бас тийм ч аймар зүйл биш л дээ.

Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй 15 хот 1

13. Сингапур

Сингапурын үнэ Японых шиг хэт их өндөр биш ч энэ хот үнэтэй хотуудын нэг мөнөөс мөн. Өдрийн хоол ойролцоогоор 9-10 доллар, нэг сетик өндөг 3 доллар, дундаж түрээсийн төлбөр 3000 доллараас хэтрэхгүй. Тийм ч муу биш. Гэтэл ердийн жинс 84 доллар, шинэ машин 100-с дээш мянган доллар байдаг нь ихэнх хүмүүст өндөрт тооцогдоно.

Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй 15 хот 4

12. Осло, Норвеги

Осло өмнөх хотуудаас арай үнэтэй болж ирнэ. Амттай өдрийн хоол 23 доллараас буухгүй. Түргэн хоолны газрууд нь хүртэл үнэтэй. Түрээсийн төлбөр тийм ч тэнгэрт тулсан биш хэдий ч эрчүүд бүгд үсээ ургуулсан нь дээр байх учир нь эрэгтэй үсний засалт 60 долларын үнэтэй байна.

Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй 15 хот 3

11. Берн, Швейцар

Энэхүү жагсаалтанд Швейцар улсын хэд хэдэн хотууд багтсан боловч Берн бол хамгийн хямдхан нь юм. Сетк өндөг 6 доллар, 15 минут эмчид үзүүлэхийн тулд 107 доллар хэтэвчиндээ байлгах шаардлагатай байдаг байна. Хачирхалтай нь жинсэн өмд нь эмчид үзүүлэх төлбөрөөс 3 доллараар илүү үнэтэй байдаг байна.

Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй 15 хот 5

10. Лозанна, Швейцар

Энэ хотод хагас кг тахианы цээж мах 11 доллар гэдэг бөгөөд 12 өндөгтэй сетк 6 доллар гэдэг байна. Арьсан гутал ойролцоогоор 175 доллар болох бөгөөд жинсэн өмд 100 доллар дөхнө. 4 ширхэг 00 цаас 5 доллар гэдэг төдийгүй фитнес клубын гишүүнчлэл 100 доллараас буудаггүй байна.

Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй 15 хот 6

9. Базель, Швейцар

Бас л нэг Швейцарын хот. 12 ширхэг өндөг 7 доллар гэх бөгөөд классик арьсан гутал 200 доллар, коктейль 16 доллар, 12 дозтой антибиотик 40 долларын тус тус үнэтэй байдаг байна. Гэвч түрээсийн мөнгө тийм ч өндөр биш мөн нийтийн тээврийн үнэ нь боломжийн байдаг байна.

Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй 15 хот 7

8. Хонгконг

За одоо Азийн орныг авч үзье. Хонгконгийн үл хөдлөх хөрөнгө маш өндөр үнэтэй. Тавилгатай түрээсийн байр ойролцоогоор 5000 доллар хүрнэ. 5000 долларыг сард зөвхөн байранд зориулна гээд төсөөл дөө??

Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй 15 хот 8

7. Лондон, Англи

Баялаг их түүх соёлтой энэхүү хот руу олон хүмүүс тэмүүлдэг. Тэгвэл энэхүү хотод юмны үнэ ямар байгааг мэдвэл та тийшээ явах тухай бодлоо орхих байх. Яахав байрны үнэ тийм өндөр биш ч бараа бүтээгдэхүүнүүдийн үнэ тэнгэрт хадна.

Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй 15 хот 9

6. Вашингтон, АНУ

АНУ-ын нийслэл бол тийм ч хямд хот биш юм. Түрээсийн үнэ боломжийн хэдий ч цагийг зугаатай өнгөрүүлэх газруудын үнэ маш өндөр. Театрын 2 билет дор хаяж 250 доллар байдаг. Мөн нийтийн тээвэр бусад хотуудтай харьцуулахад хамаагүй өндөр байдаг. Мөн эрэгтэй үсний засалт тийм ч хямд байдаггүй байна.

Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй 15 хот 10

5. Нью-Йорк, АНУ

Нью-Йорк дахь түрээсийн төлбөр маш өндөр, Манхэттен, Квинс аль нь ч байсан. Театр орно гэвэл санхүүгийн байдал тань хэцүүхэн болох байх. Нилээн үнэтэй нийтийн тээврийн үнэ дахиад илүү нэмэгдэнэ гэсэн сураг дуулдаж байгаа. Тэнд амьдрах гоё л доо, гэхдээ маш их мөнгөтэй байх хэрэгтэй.

Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй 15 хот 12

4. Сан-Франциско, АНУ

Нью-Йоркоос илүү үнэтэй хот АНУ-д бас байнаа. Тиймээ, Сан-Францискод амьдрах жаргалтай, нартай, зугаатай, гэхдээ зөвхөн зузаан хэтэвчтэй хүмүүст л… Түрээсийн төлбөр нь хямралд оруулна, театр явна гэвэл тус хот АНУ-ын хамгийн үнэтэй театртай 3 хотын нэг гэдгийг санавал зохино. Энгийн өдрийн хоол 16 доллар. Тийшээ нүүх гэж байгаа бол зардлаа сайн хянах хэрэгтэй.

Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй 15 хот 11

3. Женев, Швейцар

Дахиад л Швейцар. Энэ удаа хүн амын тоогоороо 2-т ордог Женев хот. Хамгийн өндөр өртөгтэй 3 орны нэг болж байгаагийн шалтгаан нь амьдралын түвшингээрээ мөн дэлхийд 3-т ордог байна. Гэвч амьдралын түвшингийн төлөө мөнгө төлөх хэрэгтэй болно. Энгийн өдрийн хоол 25 доллар гэдэг. Эмчид үзүүлэх төлбөр маш өндөр. Боломжийн үнэтэй байр олох боломжтой ч, байр олох болон жинхэнээсээ энд амьдрах гэдэг бол хоёр өөр зүйл юм.

Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй 15 хот 14

2. Том Кайман, Кайманы арал

Том Кайман бол хот биш харин Кайманы гурван арлаас хамгийн том нь буюу энд Жоржтаун байдаг. Хамгийн өндөр өртөгтэй орнуудын 2-т орж байгаа нь гайхах зүйл биш: дэлхийн томоохон 50 банкны 43 нь энд байрладаг бөгөөд олон тооны оффшор банкууд мөн байдаг. Түрээсийн үнэ боломжийн байж болох ч бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ тэнгэрт хадна. Гадуур хооллоно гэв үү? Мартаж үз. 1 кг алим 7 долларын үнэтэй байдаг байна.

Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй 15 хот 13

1. Цюрих, Швейцар

Энэ жагсаалтын 1/3 нь Швейцар байхад мэдээж эхний байранд Швейцар улсын хот орох нь ойлгомжтой. Юу ч гэхэв дээ, маш өндөр өртөгтэй хот. Дажгүй өдрийн хоол 80 доллар хүрнэ. Театрын тухай бүр яриад ч яахав, Бурхан минь, кино театр орох мөнгө хайрлаач.

Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй 15 хот 15

12
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/08/16 at 08:54

    авж бгаа цалинтай нь харьцуулуул эд нар хямдхан. монголоос л дээр

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *