Ухаантай болоход туслах гайхалтай 10 дасгал

3

Нейробик – тархины дасгал. Та бүхэнд санал болгож буй эдгээр дасгал таны мэдрэхүйн 5 эрхтнийг бүрэн ажиллуулна: харах, сонсох, амтлах, хүртэх, үнэрлэх. Эдгээр мэдрэхүйг бүрэн ажиллуулснаар тархины хэсгүүдэд мэдрэлийн шинэ холбоосуудыг үүсгэдэг, ой санамжинд тэжээл болох ашиг тустай бодисуудыг ялгаруулдаг ажээ.

Хийхэд маш хялбар, өглөөдөө хийх бөгөөд хэсэг хугацаа өнгөрсний дараа та үр дүнг нь харах болно.

1. Ашигладаггүй гараараа шүдээ угаана

Ашигладаггүй тархины хэсгийг ажиллагаанд оруулах нь тархины идэвхтэй үйл ажиллагааг дэмжиж өгч байгааг судалгаагаар нотолжээ.

  • Дасгал хийх арга: ашигладаггүй гараараа шүдээ угаана, шүднийхээ сойзыг авч шүдний ооны тагийг ч мөн тэр гараараа авна, шахна.

2. Нүдээ аниад шүршүүрт орох

Харааны мэдрэмж тархины идэвхгүй бусад хэсгийг ажиллагаанд оруулдаг. Таны гар харахгүй байгаа зүйлийг өөрийнхөө мэдрэмжээр тархинд мэдээллээ хүргэх болно.

  • Дасгал хийх арга: нүдээ аниад мэдрэхүйн бүхий л эрхтнээ ашиглахыг оролд (элдэв бэртэл гэмтлээс болгоомжлоорой). Өөрийнхөө мэдрэмжинд найдаж гоожуурыг нээж усаа тохируул. Тэгээд нүдээ аниатай чигээрээ шүршүүрт ор.

3. Өглөөний тогтсон дадлаа өөрчил

Шинэ даалгавар гүйцэтгэхэд тархины бүрхэвч томорч байгааг судалгаагаар тогтоожээ, ингэснээр тархины үйл ажиллагаа идэвхижнэ.

  • Дасгал хийх арга: өглөөний хоолны дараа хувцсаа өмс, шинэ газар нохойтойгоо зугаал, үзэх дуртай ТВ сувгаа өөрчил …

4. Элдэв эд зүйлсээ урвуу нь харуулж тавь. Шууд утгаар нь шүү.

Зөв байрлалд тавьсан эд зүйлсийг таны тархи маш хурдан хүлээн авч дараагийн эд зүйлс рүү хараа шилжих болно. Харин урвуу нь харуулаад тавьбал таны тархины баруун хэсэг чухам ямар эд зүйлс байгааг таньж мэдэхээр ажиллах болно.

  • Дасгал хийх арга: гэр бүлийнхээ зургийг урвуу нь харуулж тавь, ханын цаг, хуанли зэргийг ч мөн адил …

5. Ширээний ард суух суудлаа соль

Гэр бүлийн гишүүд бүгд өөр өөрсдийн суух суудалтай болсон байдаг, тэгэхээр тархиа шинэ байрлалд дасга.

  • Дасгал хийх арга: байнга суудаг суудлынхаа байрлалыг сольж өрөөгөө өөр өнцгөөс хар, бас өөр газраас та давс, перецээ сунаж авах хэрэг гарна.

6. Шинэ үнэр үнэрт

Магадгүй “кофе”-ний үнэр таны шинэ өглөөний эхлэл гэсэн дохиог тархинд хүргэдэг гэдгийг та мэдэхгүй байж болно. Тэгэхээр мэдрэлийн үйл ажиллагааг өөрчлөхийн тулд шинэ үнэр үнэрт, жишээ нь ванил, цинамон, гаа гээд эсвэл бүр өөр бусад сайхан анхилуун үнэр ч байж болно.

  • Дасгал хийх арга: өөрийн дуртай үнэрийн экстрактыг бүтэн долоо хоног орныхоо хажууд тавь. Өглөө сэрэнгүүтээ л тагийг нь нээж үнэрт, бас усанд ороод үнэрт.

7. Машиныхаа цонхыг нээ

Гиппокампус – ой тогтоолтыг хариуцан ажилладаг тархины хэсэг. Хэрвээ үнэр, дуу чимээ болон дүр төрх оролцвол бүр л хурц тогтоох болно.

  • Дасгал хийх арга: замдаа таарах үнэр, дуу чимээг тогтоохыг хичээ. Онгорхой цонх танд туслах болно.

8. Супермаркетын хэрэгтэй хэрэггүй барааг судалж бай

Борлуулалт, эрэлт хэрэгцээ ихтэй байгаа барааг дэлгүүрүүд хүний харааны төвшинд байгаа лангуун дээрээ байрлуулдаг. Хэрвээ та арай өөр тийшээ харвал урьд өмнө хараагүй барааг олж харах болно.

  • Дасгал хийх арга: Дэлгүүрийн хаа дуртай газраа зогсоод лангууг дээрээс нь доош гүйлгэн хар. Хэрвээ урьд өмнө анзаараагүй бараа харвал аваад орц болон бусад мэдээллийг нь уншиж танилцаарай. Та худалдаж авах албагүй, зүгээр л өөрийн туршлагаа нэмэгдүүл.

9. Хүмүүстэй харилцах харилцаагаа өргөжүүл

Хүмүүстэй бага харилцсанаар таны мэдлэгийн чадвар буурч байдгийг судалгаагаар нэгэнт тогтоожээ.

  • Дасгал хийх арга: Юм уух уу? Автомат машинаас хийжүүлсэн ус авч уухын оронд дэлгүүр орж худалдагчаас ус авч уугаарай.

10. Өөр өөрөөр унш

Бид уншиж, сонсож байхдаа тархиныхаа бүх хэсгүүдийг ажиллуулдаг, гэхдээ дотроо унших болон чангаар уншихад тархи өөр өөрөөр ажиллана.

  • Дасгал хийх арга: хажууд байгаа хүндээ чангаар уншиж өг, өөрөө уншигч болон сонсогч болно. Магадгүй танд цаг их орох хэдий ч та хоёр цугтаа цагаа өнгөрөөж байгаа нь сайхан биш гэж үү?
84
БахархмаарБахархмаар
18
ГоёГоё
14
ТэнэглэлТэнэглэл
14
ХөөрхөнХөөрхөн
12
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. zochin

    2016/07/27 at 14:49

    ss

  2. Б. Маргад-Эрдэнэ

    2016/07/27 at 17:25

    Ss

  3. On Undarmaa Ce

    2016/07/27 at 18:34

    ss

  4. Г. Лхагвадулам

    2016/07/27 at 19:45

    .

  5. Зочин

    2016/08/01 at 16:35

    Mash IH bayrlalaa

  6. Lavina

    2016/10/03 at 17:47

    Anes tiene una extensa experiencia en el área digital: innovación, Internet of Things, mobile, nuevos
    medios y emprendimiento, focos que la Asociación tiene
    entre sus objetivos prioritarios. http://lianjie17.com/comment/html/index.php?page=1&id=5994

  7. http://notehub.org/4e8bd

    2016/10/04 at 16:52

    As vovós e também titias já podem se inspirar nas versões em crochê e também tirar
    as agulhas do armário para debutar para fabricação. http://hd-rulez.info/index.php?task=profile&id=7473452

  8. Music Protection

    2016/12/25 at 06:24

    If some one wishes expert view about blogging then i propose him/her to
    go to see this weblog, Keep up the good work. http://www.webtoolmaster.com/exebundle.htm

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *