Гиннест бүртгэгдсэн дэлхийн хамгийн урт модон сийлбэр

0

Гиннест бүртгэгдсэн дэлхийн хамгийн урт модон сийлбэрНэг цул гуалин модон дээр урган боссон дэлхийн хамгийн урт модон сийлбэр Гиннесийн дэлхийн дээд амжилтанд бүртгэгджээ. Хятадын алдарт модны сийлбэрч Зенг Чунхуй /Zheng Chunhui/ 12.286 метр урт нэг цул гуалин модон дээр сийлбэрлэсэн энэхүү сийлбэр нь Хятадын өнөөгийн Кайфен хот буюу 960-1279 онуудад оршин тогтнож байсан Сонг гүрний нийслэл хотын хүн ардын өдөр тутмын амьдралыг харуулсан 1000 орчим жилийн өмнөх “Чингминг фестивалийн үеэр голын дагуу” /Along the River During the Qingming Festival/ хэмээх алдарт гар зургийн хуулбар хэлбэрээр бүтээгдсэн байна. Хэдийгээр энэхүү алдарт бүтээлийн хуулбарууд маш олноор бүтээгдсэн байдаг ч Чунхуйгийн хувилбар нэг цул модыг сийлбэрлэн бүтээсэн гэдгээрээ үнэхээр онцгой болж чаджээ. Дөрвөн жилийн уйгагүй хөдөлмөр, ухааны ураар бий болсон, завь, гүүр, байшин барилга, 550 ширхэг нэг бүрчлэн сийлбэрлэж урласан хүмүүс зэргээс бүрдэх энэхүү уран нарийн сийлбэр нь 12,286 м уртаас гадна хамгийн өндөр хэсэгтээ 3,075 м өндөр, 2,401 м өргөнтэй аж. Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт Гиннесийн дээд амжилтын батламжаа хүлээн авсан энэхүү гайхамшигтай урлагийн бүтээл Хятадын нийслэл Бээжин хотын Ордон музейд байрлаж байгаа юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *