Бүлээн усанд тухлан хэвтээд кино үзэхийг санал болгодог кино театр

0

Бүлээн усанд тухлан хэвтээд кино үзэхийг санал болгодог кино театрАнглийн нийслэл Лондон хотод, түүнчлэн Английн зарим хотуудад өнгөрөгч 6-р сараас эхлэн маш гайхалтай нэгэн үйлчилгээ хэрэглэгчдэд хүрч эхэлсэн байна. Энэ бол гайхамшигтай орчинд, халуун бүлээн тааламжтай усанд хэвтэнгээ гайхалтай кинонуудыг үзэх “Hot Tub Cinema” юм. Юутай ч харьцуулшгүй энэхүү гайхалтай кино театрт кино үзэхийг хүссэн хүмүүс урьдчилан тасалбараа худалдаж авах ба найзуудтайгаа нэг ваннд тухлах эсвэл халуухан хосынхоо хамт нэг ванн хэрэглэх тусгай тасалбар авч болно. Мэдээж хэрэг шоу бүрийн өмнө ваннуудыг цэвэрлэж, халуун усаар дахин дүүргэнэ. Ойрын ирээдүйд олон улсын хэмжээнд үйлчилгээгээ явуулж эхэлнэ хэмээн амалж буй Hot Tub Cinemaгийнхан энэ зуны турш тодруулбал ирэх 9-р сарыг хүртэл Лондонгийн төвд орших барилгын дээвэр дээр кино театраа ажиллуулж байгаа нь Hot Tub Cinemaг зоригчдод тааламжтай бүлээн ус бүхий ваннд найзуудтайгаа эсвэл хайрттайгаа тухлан кино үзэнгээ Лондон хотын өнгө үзэмжийг давхар тольдох боломжийг олгож байгаа аж. Харин намар, өвлийн улиралд цаг агаарын байдлаас шалтгаалан гадаах талбайд бус хаалттай нөхцөлд үйл ажиллагаагаа явуулах юм байна. Хэдийгээр Hot Tub Cinemaгийн албан ёсны төрсөн өдрийг 2013 оны зунаар үзэж байгаа ч долоон жилийн өмнө нэг халуун ванн бүхий хувийн партинаас үүдэлтэй ба 2012 оны 7-р сард анхны нийтийн дээвэр дээрх үзвэр зохион байгуулагдаж байжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *