Онлайн худалдааны eBay сайтаар зарагдсан хамгийн ер бусын зүйлс

0

Онлайн худалдааны eBay сайтаар зарагдсан хамгийн ер бусын зүйлсХэрэглэгчээс хэрэглэгч гэсэн үйлчилгээг санал болгодог Америкийн үндэстэн дамнасан интернэт корпораци болох онлайн дуудлага худалдааны еВаy сайт нь “Хэрвээ та ямар нэг зүйл худалдаж авахыг хүсвэл еВay дээрээс худалдаж авч болно.” гэсэн уриатай. Дэлхийн 30 орчим улсад салбартай, олон тэрбум долларын бизнесийг эрхэлдэг тус корпорацийн сайтаар худалдаалагдсан хамгийн ер бусын 10 зүйлийн тухай товч мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

1. Хүүхэд
Орчин үеийн барууны эцэг эхчүүд энэ сэдвээр “Хэрвээ чи муу байх юм бол чамайг еВаy дээр зарж орхино шүү.” гэж хошигнох дуртай. Гэтэл Германы ингэж хошигногчдын нэг нь үүнийг жинхэнээсээ хийж орхисон бөгөөд хүүхдийн эхний үнэ нь 1 евро байжээ. Хүүхдээ зарж байгаагийн шалтгаан нь тэр хэтэрхий их чимээ гаргасан гэнэ. Хатуу ширүүн Германы удирдлагууд энэ явдалд маш мэдрэмтгий хандаж, хүүхдээ худалдагчийн эцэг байх эрхийг нь хасаж, хүүхдийг нь асран хамгаалалтанд авсан ба эцэг эхчүүд иймэрхүү байдлаар хүүхэд наймаалах хэрэг хийж байгаа эсэх талаар мөрдөн байцаалт хийж эхэлсэн байна.
2. Техасын хот
2007 онд онлайн дуудлага худалдааны еВау сайтан дээр байшингууд болон дэн буудал бүхий 52.609 м.кв талбайтай бүхэл бүтэн хотын газар худалдана гэсэн зар тавигджээ. Оршин суугчдын олонх нь нүүж одсон энэ газарт өгөх үнэ эхэндээ маш сайн нэмэгдэж байсан ч эцэстээ өгсөн бүх үнэ нь худалдагчийн 2,5 сая доллар гэж үнэлсэн үнэнд нь хүрээгүй байна. Түүнчлэн дуудлага худалдааны төгсгөлд газар болон барилгууд нь тус тусдаа зарагджээ.

3. Эрэг дээрх сүнс
Нэгэн Америк эр сүнстэй гэж зарласан нэгэн эргийг зарахаар онлайн дуудлага худалдаанд оруулсан бөгөөд тэрхүү сүнс нь түүний эд хөрөнгийг булаах гээд байгаагаас айж байгаа хэмээсэн нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш их тархаж, үүний үр дүнд банк 50,000 доллараар зарагдсан байна. Эргийг худалдан авагчийн хувь тавилан яасан нь тодорхойгүй байгаа ч ухаалаг худалдагч үр дүнд нь маш өндөр сэтгэл ханамжтай үлдсэн нь гарцаагүй юм. Энэ нь ч аргагүй учир нь тэр сүнснээсээ салснаар барахгүй чамгүй хэмжээний мөнгөтэй болсон шүү дээ.

4. Зар сурталчилгааны орон зай
Хүмүүс мөнгө олохын тулд янз бүрийн л ажил хөдөлмөр эрхэлж, арга зам сүвэгчилдэг. Гэхдээ мөнгөний төлөө өөрийнхөө духыг зар сурталчилгааны талбар болгон худалдаж болох тухай та урьд өмнө нь хэзээ нэгэн цагт сонсож байсан уу? Небраскагийн нэгэн овсгоотой иргэн 30 хоногийн хугацаатайгаар духан дээрээ ямар нэгэн компаний лого эсвэл вэбсайтыг байрлуулах үйлчилгээг санал болгосон бөгөөд баяжих баталгаатай бөгөөд хурдан арга зам байж магадгүй гэж бодож байсан энэ худалдааных нь хамгийн дээд үнэлгээ ердөө 322 доллар болсон байна.

5. Элэг
Дотор эрхтнээ худалдаалах нь мөнгө хийх маш эрсдэлтэй арга зам. Өөрийн зах зээлтэй энэ төрлийн наймааг Флоридагийн нэгэн санаа шулуудсан эрхэм хийхээр шийдэж, еВау дээр элгээ худалдах зарыг тавьсан ч ийм байдлаар дотор эрхтнийг худалдаалах нь хууль бус учир энэ тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсанаас хойш удалгүй дуудлага худалдаа хаагдсан байна. Тухайн үед үнэлгээ нь 5,7 сая доллар хүрсэн байжээ.

6. Бяслагтай шарсан талх
Ямар гээчийн шарсан талх гэхээрээ дуудлага худалдаагаар зарагдаж, тэр тусмаа 28,000 долларт хүрдэг байнаа? Энэ шарсан талхны гол онцлог нь талхан дээр Гэгээн Мариягийн дүр харагдаж байгаад оршиж байгаа аж.

7. Брюссель байцаа
Зул сарын баярын зоогийн дараа олон Европчууд брюссель байцааг маш ихээр хэрэглэдэг ч хэнийх нь ч санаанд энэ байцааг еВау дээр худалдах бодол орж ирээгүй юм. Харин нэгэн Британи эрхэм 2005 онд хөлдөөсөн брюссель байцааг еВау сайтаар дамжуулан зарахдаа тайлбар дээр нь олсон бүх ашгаа буяны үйлсэд хандивлана гэсэн байжээ. Дэлхийн гурван оронд туслах санд хандивлах түүний мөнгө 99,50 фунт стерлинг болжээ.

8. Байлдааны тийрэлтэт онгоц
еВау дээр голдуу машин, завь зардаг. Гэтэл тийрэлтэт онгоц зарна гэсэн нь маш анхаарал татам зүйл байсан. Калифорний нэгэн эр F-18 загварын байлдааны тийрэлтэт онгоц зарахаар анхны үнийг 1 сая доллараас эхлүүлсэн байна. Гэвч АНУ-ын засгийн газар энэ худалдааг таашаагаагүйгээр барахгүй уг тийрэлтэт онгоцыг АНУ-ын газар нутгаас гарах ёсгүй гэж шаардсан байна. Онгоц ч зарагдаагүй бөгөөд одоо хэр нь яасан нь тодорхойгүй байгаа аж.

9. Хуримын урилга
Лондон хотын оршин суугч нэгэн бүсгүй еВау сайтан дээр хуримын урилга худалдаалж 535 фунт цуглуулсныгаа чихрийн шижинтэй хүмүүст туслах буяны уулын аялалд зарцуулжээ.

10. Амьдрал
Гэр бүлийн амьдрал нь бүтэлгүйтсэн Британичуудын тэн хагас нь Австрали руу явж, амьдралаа шинээр эхлүүлдэг аж. Тэдний нэг нэгэн эрхэм хуучин амьдралаа еВау дээр зарах нь их тохиромжтой арга гэж үзсэний учир байшин, машин тэр ч бүү хэл гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт авахуулсан зургуудаа хүртэл зарсан байна.
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. McTavish

    2013/05/13 at 21:47

    би Amazon-оос нөүтбүүк авч байсан. Хамгийн дажгүй онлайн худалдааны сайт бол Amazon, eBay, Best Buy эдр л ордог. eBay нээх гоё бишээ. Amazon бол хамгийн сайн нь…

  2. Eenjig

    2013/05/14 at 13:07

    Сэргэлэнтвэл мөнгө олох ч амархан болж дээ

  3. tsatsralchimeg

    2013/06/11 at 22:46

    ebay der ern bhku yum bdimu haisn buh yum bdgshdee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *