
1997 оноос эхлэн ганцаарчилсан болон хамтарсан олон үзэсгэлэнгүүдээ гаргаж ирсэн Шведийн авьяаслаг уран бүтээлч эмэгтэй Gunilla Klingberg нь Испаний далайн элст эрэг дээр маш гайхалтай бүтээлээ туурвисан байна. Далайн татлага эхлэх үеэр Laga эргийн торгон элсэн дээр урласан энэхүү гайхамшигтай бүтээл нь далайн түрлэг эхлэхэд аажмаар урсан үгүй болсон нь харамсалтай ч гэрэл зурагт мөнхрөн үлдэж чадсанаараа олзуурхууштай юм. Gunilla Klingberg-ийн “A Sign in Space” хэмээх тус бүтээлийг бүтээхэд механик хөдөлгүүр ашиглажээ.Тусгай хээ бүхий ган төмөр цилиндр бүхий тракторын тусламжтайгаар Испаний эрэг дээр “ургасан” гайхамшигт бүтээл сарны болон далайн татлага түрлэгийн хуанлигаар далайн татлагатай боломжтой өдрүүдэд дахин дахин хийгдэх ба энэ 8-р сарын 14, 15, 16, 30, 31-ний өдрүүдэд, ирэх 9-р сарын 14, 15-ны өдрүүдийн өглөөний 9-12 цагуудад хийгдэх учир үзэхийг хүссэн хүмүүс зорин очиж үзэх боломжтой аж.

0

0

0

0

0

0

0

0

StoRm-mN
2012/08/11 at 12:29
woow big like
SoL0
2012/08/12 at 02:40
vnnher nice haragdaj bn
Зочин
2012/08/17 at 17:23
laitai