Санаа сэтгэлийг төвшитгөх Буддын 25 сургаал

0

Буддын шашинд бусад шашнуудын дотоод зохицолтой сөргөлдөх нэг ч сургаал байдаггүй. Магадгүй ийм ч учраас олон сая дагалдагчдынхаа зүрх сэтгэлд мөнх оршдог биз ээ.

Хэнд ч санаагаа тулгадаггүй боловч их зүйлийг тайлбарлаж өгсөн дараах сургаалуудыг уншаарай.

1. Тайвшрал бол бидний дотоодод оршин байдаг. Гаднаас бүү хай.

2. Ухаан санаа цэлмэг байвал баяр баясал таныг сүүдэр мэт дагах бөгөөд хэзээ ч таныг орхихгүй.

3. Бид бол бодол санааныхаа биелэл. Бодсон бүхнийхээ эцэст та тийм л болно.

4. Ухаан, бие бялдар эрүүл байхын гол нууц нь өнгөрсөн рүү эргэж хургалгүй, ирээдүй цагт хэт зовохгүй, одоо амьдарч буй хором мөчөө утга учиртай өнгөрөөхөд оршино.

5. Уурсах гэдэг нь шатаж буй нүүрс гартаа бариад хэн нэгэн рүү чулуудах гэж буйтай яг адил. Гэвч та л хамгийн түрүүнд түлэгдэнэ гэдгээ сана.

6. Таны амьдралын гол зорилго бол юу хүсэж буйгаа ойлгож мэдээд, түүндээ хамаг зүрх сэтгэлээ зориулах юм.

7. Тэнэгээ мэддэг тэнэг бол үнэндээ цэцэн юм. Харин өөрийгөө цэцэн хэмээн өргөмжлөх тэнэг л хамгийн тэнэг юм.

8. Бид өглөө бүр дахин мэндэлдэг. Яг одоо хийж бүтээж байгаа бүхэн л хамгийн үнэ цэнэтэй.

9. Шунал хүслээс давж гарах түймэр, үзэн ядахаас илүү хэрцгий махчин загас, харамч хомхойгоос илүү түйтгэрт хар шуурга гэж энэ хорвоод үгүй.

10. Таны хэн байх, юутай байхаас аз жаргал хамаарахгүй. Таны юу бодож буйгаас л хамаатай.

11. Та уурлаж бухимдсаныхаа төлөө шийтгэл амсахгүй байж болно. Уур чинь таныг шийтгэнэ.

12. Бүхнийг ойлгоно гэдэг нь бүхнийг уучилж өршөөнө гэсэн үг.

13. Сайн хүнийг өөдгүй муу хүн гэж нэг удаа андуурснаас, муу хүнийг сайн хүн хэмээн мянга эндүүрсэн нь дээр.

14. Үзэн ядалтыг үзэн ядалтаар бус зөвхөн хайраар үгүй хийнэ.

15. Бид бүгд оршин буй нь бидний л бодлын үр дүн юм.

16. Оршин байхуйн хамаг нууц нь айдсаас ангижрахад оршино. Нүүр тулах ирээдүйгээс бүү ай. Тэглээ гээд ирээдүйгээ өөрчилж чадахгүй ч одоо цагтаа тайван амьдарна.

17. Аз жаргалд хүрэх зам гэж үгүй. Аз жаргал бол өөрөө зам юм.

18. Өвчин гэдэг зайлшгүй. Харин шаналал бол хүний өөрийн сонголт юм.

19. Байгаа юмандаа сэтгэл нь ханадаггүй хүнд аз жаргал хэзээ ч тохиохгүй.

20. Ганцхан зулнаас гал ноцоож мянган зул өргөж болно. Ингэлээ гээд тэрхүү зул хорогдохгүй. Аз жаргал ч мөн бусадтай хуваалцлаа гээд хорогддог зүйл биш.

21. Шархгүй гараар хор атгаад явж болно. Шарх байхгүй юм чинь хор үйлчлэхгүй. Нүгэл хийгээгүй хүнд нүгэл наалдахгүй.

22. Улам боловсрохгүй бол ухаант хүн ч тэнэглэж болно.

23. Үр ашиггүй мянган үгний оронд, сонсмогц тайвшрах ганц үг үнэтэй.

24. Суваг шуудуу ухагчид ус гаргаж, харваачид нум сумаа агсаж, мужаан хүн модыг эзэгнэдэг бол цэцэн мэргэд улам даруу болсоор байдаг.

25. Өөрийгөө ялсан хүн мянган тулаанд ялна.

23
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/05/16 at 11:38

    Thanks

  2. Lkham Nyamdorj

    2016/05/16 at 20:45

  3. Lkham Nyamdorj

    2016/05/16 at 20:45

  4. Lkham Nyamdorj

    2016/05/16 at 20:45

  5. uka

    2016/05/23 at 17:57

    bodson buhniihee etsest ta tiiml boln :))

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *