Богино долгионы зуухны 12 боломж

2

Хүмүүс богино долгионы зуухаа хоол халаах эсвэл хийх гэж л ашигладаг, харин энэ цахилгаан хэрэгсэл таны маш олон ахуйн ажлуудыг хөнгөвчилж өгдгийг хүмүүс тэр бүр мэдэггүй. Богино долгионы зуух ямар ид шидтэйг танилцуулахаар бид танд энэхүү мэдээллийг бэлдлээ.

1. Нимбэг илүү шүүслэг болно

Нимбэгээ 20 секунд богино долгионы зуухандаа хийгээд хамгийн их хүчээр нь халаахад илүү шүүслэг болно.

Богино долгионы зуухны 12 ашигтай хэрэглээ 4

2. Ногоон амтлагчуудыг хурдан хатаана

Яншуй зэрэг анхилуун ногоон амтлагчуудыг хэдхэн минутын дотор хатаана. Та ингээд л хатаасан нунтаг хоол амтлагчтай боллоо.

3. Сармисны хальсыг амархан арилгана

Толгой сармисаа богино долгионы зуухандаа хийж 15 секунд дээр тавь, хальсыг салгахад маш амархан болсон байх болно.

Богино долгионы зуухны 12 ашигтай хэрэглээ 1

4. Хатсан талх шинэ мэт болно

Хатсан хуучин талхаа шинэ мэт болгохыг хүсвэл чийгтэй алчууранд ороогоод богино долгионы зууханд хийж 10 секунд эргүүл. Талх бүрэн зөөлөртөл хэд хэдэн удаа давтаж болно.

5. Чипс шаржигнуур болно

Хэрвээ чипс зөөлрөөд шаржигнахаа больсон бол хуурай алчуур дээр нь тавиад хэдхэн секунд богино долгионы зууханд хийгээд эргүүл. Хуурай алчуур чийгийг өөртөө шингээж авна.

6. Жимс, улаан лоолийн хальсыг амархан арилгана

Чангаанз, улаан лоолийн хальсыг арилгахад хэцүү бол богино долгионы зууханд 30 секунд орчим эргүүл. Гаргаж ирээд 2 минут орчим байлгаарай.

Анхаар! Жимс, ногоог богино долгионы зууханд болгохдоо анхааралтай байх ёстой. Жишээ нь, төмс, улаан лооль зэргийг шүдний модоор хэд хэдэн газар хатгаж богино долгионы зуухандаа хийхгүй бол дэлбэрч болзошгүй.

7. Сонгино хэрчихэд нулимс гарахгүй

Нулимсгүйгээр сонгино арилгахыг хүсэж байвал сонгиноо 30 секунд орчим богино долгионы зууханд хийж эргүүл.

Богино долгионы зуухны 12 ашигтай хэрэглээ 2

8. Зөгийн бал шингэрнэ

Зөгийн балаа багахан шингэлэхийг хүсвэл тагийг нь аваад 2 минут орчим богино долгионы зууханд эргүүл, хүчийг нь дунд дээр тохируулаарай.

9. Үнэр нь сэргэнэ

Амтлагч болон самарны үнэрийг сэргээхийг хүсвэл 15 секунд орчим богино долгионы зууханд хийж эргүүлээрэй.

10. Амттай эрдэнэ шиш

Эрдэнэ шишийн навчийг нь авалгүй богино долгионы зууханд хийж хэдхэн минут эргүүлэхэд амттай, шүүслэг зөөлөн эрдэнэ шиш зооглох болно.

Богино долгионы зуухны 12 ашигтай хэрэглээ 3

11. Өглөөний түргэн хоол

Өглөөний хоол бэлэн биш байна уу? Өндөг, сүү, бяслагаа хольж багахан давс, перецээр амтлаад л богино долгионы зууханд 1-1,5 минут эргүүл. Хоол бэлэн.

12. Богино долгионы зуух цэвэрхэн болно

Маш энгийн арга бий. Богино долгионы зуухны доторх гадаргууг цэвэрлэхийн тулд багахан устай саванд уксус дусааж 5 минут орчим эргүүл. Гадаргуу дээр тогтсон элдэв тос болон хоолны толбо маш амархан арилна, алчуураар арчихад л хангалттай.

Богино долгионы зуухны 12 ашигтай хэрэглээ 5

31
БахархмаарБахархмаар
7
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Габриэл Оюука

    2016/04/26 at 14:20

    Enkhee Enkhmaa

  2. Зочин

    2016/04/27 at 03:20

    hi dohirgoonii tailbar tavij uguuch halaah dohirgoo gradusaas busadiig ni yaj ashiglahaa meddeggui ee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *