Ямар нэг зүйл ялзарчихаа юу? Тиймээ энэ бол Зомби сүрчиг

0

Ямар нэг зүйл ялзарчихаа юу? Тиймээ энэ бол Зомби сүрчиг


Нью Йоркын Деметер Demeter Fragrance Library нэртэй үнэртний компани нь тоос шороо, улаан лооль, шоколадтай жигнэмэг гэх мэт өдөр тутмын, танил дотно үнэр дээр суурилсан үнэртнүүдийг худалдаалдаг гэдгээрээ алдартай. Хачин жигтэй үнэртэн бүтээгч тус компани эрэгтэй, эмэгтэй хүмүүст зориулсан Зомби Zombie хэмээх сүрчгээ олон нийтэд танилцуулсан байна. Илжирч ялзарсан үнэртэй энэхүү үнэртэн хэзээ нэгэн өдөр болж болзошгүй зомбинуудын дайралтын үед амьд үлдэх боломжийг танд олгож магадгүй ч байж болох юм.Хатсан навч, мөөг, хөгц, хүлэрт намаг, шорооны үнэрнээс бүрдсэн эрэгтэй Зомби сүрчгийг биедээ цацахад таны бие ялзарсан биетийн үнэртэй болох аж. Харин эмэгтэй Зомби үнэртний хувьд үнэр нь эрэгтэй Зомбигоос арай хөнгөн үнэртэй бөгөөд дарсны торхны ёроолд тунасан шаар найрлаганд нь багтсан байна. Ирэх 4-р сарын 30-наас эхлэн худалдаанд гарах ялзармал үнэртэй уг сүрчиг таны бодож байснаас хамаагүй үнэтэй. 1 унци буюу 28,3 граммын савлагаатай Зомби 20 долларын үнэтэй бол 4 унци буюу 113.2 граммын савлагаатай нь 39,50 долларын үнэтэй байх юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. jerry-man

    2013/03/19 at 17:14

    daj ain

  2. McTavish

    2013/03/19 at 18:05

    балай юмаа…

  3. kabuki

    2013/03/20 at 08:51

    awah bolomj oldwol awnaa zaawal

  4. Зочин

    2013/03/20 at 10:16

    zuger shivertei oims karmaalaal boloo yum bishuu hairan mungu

  5. Зочин

    2013/03/22 at 21:07

    iaaah baliar yum..hun amitan yu gej bodnoo ene neg ohin us tsasand ordgui bur iljirchee gej l bodoh bhda haha

  6. Зочин

    2013/03/26 at 16:47

    hvn horloj boloh l yum gagaga

  7. Америкт амьдардаг бүсгүй

    2014/12/16 at 15:25

    Авах хүн байвал залгана биз 510 898 8122

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *