Алдартай дарснууд “ургадаг” үржил шимт нутгууд

0

Алдартай дарснууд


Усан үзэм хэмээгч амтлаг, шүүслэг жимсэнд дургүй хүн үгүй. Мөн түүнийг исгэж найруулан хийж, олон жил дарж хадгалсан дарсыг шимэн уух дуртай хүмүүс ч цөөнгүй. Хүний эрүүл мэндэд тустай олон эрдэс бодис, минералыг агуулж байдаг гэдэг нь энэ ундааг дуртайяа таашаан хүртэгчдийн тоог нэмэгдүүлдэг биз. НYБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын тооцоолсноор өнөөдөр дэлхий дээр 75,866 км.кв талбай дээр усан үзэм тариалж байгаагаас 71% дарс үйлдвэрлэлийн чиглэлээр ашиглагдаж байгаа аж. Харин үлдсэн цөөн хувь нь жимс болон хатаасан жимс хэлбэрт шилждэг байна.Эндээс үзэхэд л дарс хэмээгч ундааны борлуулалт хэдий хэмжээний байдаг нь бараг мэдэгдэж байх юм. Эрүүл мэндэд ашиг тустай, сэргэл сэргээж, сексийн дур хүсэл бадраадаг, зоогийн ширээний амтат ундаа болох дарснуудын дундаас хамгийн алдартай дарснуудын эх орон алаг дэлхийн альхан бөөрөнд оршдог юм бол? Энэ асуултын хариуг доорх тайлбаруудаас олж мэдээрэй.
Piedmont, Итали
Альпын сүрлэг уулсын хормойд хөглөрөх манан болон сэрүүвтэр цаг агаар хосолсон энэ нутагт Итали дарсны чанарын гэрчилгээг илтгэх долоон DOCG, долоон DOC ангилал бүхий дэлхийн хэмжээний дарсыг үйлдвэрлэдэг. Piedmont дахь тэргүүн зэргийн усан үзэм бол Nebbiolo бөгөөд үүгээр дээд зэргийн Barolo болон Barbaresco дарснуудыг үйлдвэрлэдэг. Мөн Moscato d’Asti, Asti Spumante зэрэг оргилуун дарснуудыг хийдэг Moscato Bianco усан үзэм ч энд л ургадаг. Түүнчлэн эрдэс бодисоор баялаг Azienda Cerreto-гийн нимбэг болон лийрийн амтыг Arneis усан үзэм л бий болгодог.

The Greatest Wine Regions

Napa Valley, Калифорни
Энэ бол АНУ дахь усан үзмийн бүс нутгуудын дундаас олон улсын хүндлэл, анхаарлыг татаж чадсанаараа анхдагч, дэлхийн хамгийн алдартай дарсны үйлдвэрүүдийн өлгий нутаг. Газар дундын тэнгисийн гайхалтай микро уур амьсгал, тэнгисийн органик биетийн чулуужсан үлдэгдэл болон галт уулын халуун хайлмагийн үнсний холимог зэргээрээ онцгой энэ нутаг дэлхийд алдартай Robert Mondavi, Chateau Montelena, Harlan Estate зэрэг үйлдвэрүүдийн тансаг дарснуудын эх үүсвэр юм.

The Greatest Wine Regions

Mosel, Герман
Германы үзэсгэлэнт нутгийн дундуур хөндлөн гулд урсах Saar болон Ruwer голууд нь Mosel River-т цутгаж, дэлхий дахинд машид алдартай дарснуудын уугуул нутаг болдог. Yржил шимтэй хөх саарал хөрсний гүн дэх эрдэс баялгаар тэжээгдэн ургах эмзэг зөөлөн Riesling усан үзэм бол эндхийн хаан юм. Францын алдарт Bordeaux дэлхий дахиныг шуугиулахаас өнмө Riesling усан үзмийн дарс хүн төрөлхтний анхаарлын төвд байсан байна.

The Greatest Wine Regions

Bordeaux, Франц
Өнгөрсөн зууны турш Bordeaux-тай өрсөлдөх усан үзмийн бүс нутаг байсангүй. Дарсны соёлтой холбогдох бүх зүйлс зарим алдартнуудаас ч илүүтэйгээр дэлхий дахиныг соронздон татаж, чухамхүү энд л үйлдвэрлэсэн дарс дэлхий даяар дарсны стандарт болон амтны үзүүлэлтийг тогтоосон юм. Дээр нэр дурдсан хоёр гол Bordeaux-ыг зүүн, баруун хоёр эрэг болгон хуваадаг нь Garonne болон Dordogne ажээ. Улаан дарсны Merlot усан үзэм нь Pétrus болон Château Ausone зэрэг түүхэн дарснуудын бүтцийг бий болгожээ.

The Greatest Wine Regions

Tuscany, Итали
Дэлхий даяар хамгийн алдартай хатуу дарснуудын үйлдвэр болсон Tuscany бүс нутагт Chianti Classico, Brunello, Carmignano болон алдарт улаан дарс Super Tuscans зэрэг дарснуудыг үйлдвэрлэдэг. Tuscany нутаг нь шаргуу хөдөлмөр, үнэнч шударга зан, хүсэл тэмүүллийн биелэл болсон гайхамшигтай газар юм.

The Greatest Wine Regions

Ribera del Duero, Испани
Испаний умард хавтгай өндөрлөгт орших Duero River-ын дагуу дахь Ribera del Duero-гийн хадархаг нутагт дэлхийн хамгийн үнэтэй дарснуудыг үйлдвэрлэгч Vega Sicilia дарсны үйлдвэр байдаг. Tempranillo, мөн ургах чадвараараа дэлхийн хэмжээнд яригддаг Cabernet Sauvignon усан үзэмнүүд нь алдарт Rioja дарсыг бүтээгчид. Энэ бүс нутаг нь мянга мянган жилийн туршид баярын хөгжим байсаар ирсэн. Энэ бүс нутаг дахь Pesquera болон Pago de Carraovejas дарсны үйлдвэрүүдийн түүхийг Tempranillo усан үзэм өөрєє ярьж өгч чадна.

The Greatest Wine Regions

Barossa Valley, Австрали
Австрали дарснууд нь таны амтлах мэдрэмжинд цохилт өгч чадна. Нэгэн нэр нь үл мэдэгдэх Австралийн дарс үйлдвэрлэгч ингэж хэлсэн байдаг. “Бид таны нүүрэнд улаа бутартал дэлсэж, шүдийг тань цөм цохиж чадах тийм дарсыг үйлдвэрлэдэг.” Хэдийгээр тэдний дарс нилээд хүчтэй жимслэг амттай байдаг ч үнэхээр гайхалтай дарснууд байдаг. Дарс уугчдад зөвлөхөд хэрвээ та махан стейк болон хурганы шарсан махтай уух жимслэг амттай дарс хайж байгаа бол Австралийн Grenache эсвэл Shiraz үзэмний дарснуудыг сонгоорой.

The Greatest Wine Regions

Калифорний Central Coast
Хэт улайрагч фанатикуудын нэрлэснээр “дараагийн хил” гэгдэх Калифорний Central Coast нь Longoria, Foxen, Sanford зэрэг дарсны үйлдвэрүүдтэй. Хар бараан өнгөт Pinot Noirs, цагаан дарс хийхэд ашигладаг ногоон хальстай Chardonnay усан үзэмнүүд энд багсайн ургадаг.

The Greatest Wine Regions

Францын өмнөд хэсэг
Францын өмнөд хэсгийн газар нутгийн дийлэнхийг дарсны “ногоон” талбай эзэлнэ. Гайхамшигтай үнэр, цэцгийн баглаа хосолсон энэ газар дарс үйлдвэрлэлийн шинэ сортын суурийг тавьсан түүхтэй. Côtes du Rhône, Gigondas зэрэг дарснууд нь дэлхийн эрч хүчтэй, цогц амтаараа алдартай. Калифорний Central Coast-ын хамгийн шилдэг усан үзэмнүүд болох Syrah, Grenache, Mourvedre зэрэг шилдэг дарснуудаас сэдэлтэй улаан дарснуудын хэв маягийн илэрхийлэл нь Châteauneuf-du-Pape дарс юм.

The Greatest Wine Regions

Champagne, Франц
Champagne бол зөвхөн чанар төдийгүй өтгөлөг байдлаараа алдартай дарсны эх орон. Оргилуун дарс үйлдвэрлэгч Perrier Jouët, Dom Perignon, Moet & Chandon зэрэг үйлдвэрүүд нь чамин тансаг, хээнцэр, баяр ёслолын хэв маягаараа тодорхойлогддог сонгодог хэв маягтай оргилуун дарсыг үйлдвэрлэдэг. Оргилуун дарсгүйгээр амьдрал гэгч зүйлийн онцгой содон зүйлсийг төсөөлөхийн аргагүй юм.

The Greatest Wine Regions

Burgundy, Франц
Эрт цагийн далайн тэнгисийн ёроолоос үүсэлтэй баян тансаг, үржил шимт хөрс Burgundy-ийн тансаг дарсны эх үндэс юм. Шүүслэг балтай Pinot Noir эсвэл хольцгүй цэвэр Chardonnay энд л ургадаг бөгөөд Burgundy-ын энэхүү эрдэнэс нь Бельгийн шоколадны брэнд Côte d’Or-ын туслах түүхий эд болдог байна. Алтан нарны гэрэлт цацрагийн илчинд налайх Burgundy-ын энгэр бэл нь шим тэжээлт бодисоор баялаг ширгэсэн тэнгисийн ёроолтой хослон Domaine Romanée-Conti, Vosne-Romanée, Chassagne-Montrachet зэрэг дарсны алдартай үйлдвэрлэгчдийн онцлогийг тодорхойлдог.

The Greatest Wine Regions
2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. elduutei

    2011/06/27 at 11:19

    mash ih hodolmor doo usam vzemch ! mongol hvn tarij bish bulaaj awch baisan bolohoor tarin gedeg pilisofid n harsh zvil !

    [ Зассан: elduutei , өдөр 2011/6/27 11:21 ]

  2. SoL0

    2011/06/27 at 11:49

    ynztai ochij amarnaa

  3. tmra

    2011/06/27 at 12:12

    goy goy

  4. SeeKeSHDEEE

    2011/06/27 at 13:07

    uu YaMaR Goe XaRaGDJiiNaa

  5. D2shk3

    2011/06/27 at 13:21

    nice ymo

  6. CrEEeeZZZ

    2011/06/27 at 16:42

    yamarch goy baigaltai yum be dee

  7. Suiton

    2011/06/27 at 17:26

    goy gazr bndaa ench

  8. Зочин

    2011/06/27 at 18:16

    ene bainga bwal kaiftaida

  9. baysaaaa4

    2011/06/27 at 19:22

    [quote]ynztai ochij amarnaa[/quote]

    ochood amarchaarai……………

  10. astrod

    2011/06/27 at 20:13

    xexe goy xaragdaj bxiin daan ch udur bolgon xardag

  11. Munkhuu_0919

    2011/06/27 at 20:34

    Сайхан харагдаж байна.

  12. Crunch

    2011/06/27 at 21:27

    nice2

  13. deidara

    2011/06/28 at 12:33

    nice

  14. tuulaixan

    2011/06/28 at 13:14

    янзтай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *