
Hang Nga дэн буудал буюу “Crazy House” хэмээн алдаршсан нэгэн өвөрмөц барилга Вьетнамын Da Lat хотод байдаг. Дэлхийн хамгийн хачин жигтэй загвар бүхий 10 барилгын нэг хэмээгддэг энэхүү дэн буудлын барилгын загварыг Вьетнамын уран барилгачин Dang Viet Nga гаргаж барьсан юм байна. “Шидэт үлгэрийн байшин” хэмээгддэг энэ барилгын загвар нь аварга том модтой төстэй бөгөөд байгалийн хэлбэрүүд болох амьтад, мөөгнүүд, аалзны тор, агуй гэх мэтийг дүрслэн харуулсан загварын элементүүдийг нэгтгэсэн байдлаар баригджээ.Москвагийн их сургуулийг уран барилгын чиглэлээр докторын зэрэгтэйгээр төгссөн Dang Viet Nga энэхүү барилгаа хувийн төсөл хэлбэрээр барьж, 1990 онд олон нийтэд нээлттэй болгосон байна. Тэрээр мэргэжлийн бус нутгийн гар урчуудыг хөлслөн барилгын элементүүдийг хийлгэжээ. Бар, бүргэд, шоргоолж, имж гэх мэт тус бүр нь өөрийн сэдэвт тохирсон засал чимэглэл бүхий 10 сэдэвчилсэн өрєє бүхий энэ барилгын дотор тал нь таван давхар өндөртэй banyan хэмээх инжрийн модтой төстэйгээр хийгдсэн байна. Дэлхийн улс орнуудын аялагч жуулчдыг соронздон татдаг энэ барилгыг нүдээр үзсэн хүмүүс маш сэтгэл өндөртэй байдгийн нэгэн жишээ нь Францын нэгэн жуулчин “Надад амьдралын утга учрыг харуулсанд баярлалаа. Энэ шидэт үлгэрийн байшин намайг хүүхэд насанд минь буцаан аваачлаа” хэмээн хэлсэн явдал юм. Вьетнам улсын хамгийн алдартай үзмэрүүдийн нэг болсон энэ барилга руу орж үзэхэд 20,000 вьетнам донг буюу 1 доллар орчмын хөлс төлдөг бол өрєє тус бүрийн үнэлгээнээс хамаараад вьетнам хүн нэг шөнө хоноход 290,000-630,000 вьетнам донг, гадаадын иргэд 29-63 доллар төлдөг байна.

0

0

0

0

0

0

0

0

Зочин
2011/06/26 at 13:58
1t gerdeg biluu
Suiton
2011/06/26 at 13:59
goy imo 1 ochj uzh sn
Crunch
2011/06/26 at 14:12
w000 mair ain
tmra
2011/06/26 at 14:58
evgui evgui
astrod
2011/06/26 at 15:52
lag so ein
baysaaaa4
2011/06/26 at 18:43
ter aalz ni mair evgvi yma…………..
SoL0
2011/06/26 at 21:10
ynztai
Celldweller
2011/06/26 at 21:22
nice iim baishind amidrah yumsan
tuulaixan
2011/06/26 at 21:34
хямдхан юм бишҮү
Togsoonoo
2011/06/27 at 02:15
wo nice nice goyimooo neg ochiido bz :D
doogii0118
2011/06/27 at 09:18
goe yum bn
___8888
2011/06/27 at 14:10
89 ain
ganaa_link
2011/06/27 at 17:30
Tasarhai
CrEEeeZZZ
2011/06/28 at 14:17
yamarch goy yum be deee :-)
Зочин
2012/11/10 at 21:06
байшин дотроо гоё юм очих юмсан