
Люк Бессон бол Францын кино урлагийг шинэ түвшинд гаргаж чадсан найруулагч. Түүний ачаар бид ер бусын Плавалагуны хоолойг сонссон, тэрээр залуу Натали Портман, үзэсгэлэнт Милла Йововичийн авьяасыг нээсэн. Элдэв шинэ зүйлийг зоригтойгоор турших дуртай найруулагчдын нэг юм. Түүнийг алдаршуулсан бүтээлүүдээс танилцуулах нь зүйтэй болов уу.
The Fifth Element, 1997
Сайн, муугийн хоёр туйл хоорондоо дайтсаар, гэхдээ бүр 23-р зуунд. Корбен Даллас бол цэрэг эр байсан одоо харин таксины жолооч. Нэг удаа тэрээр гэнэтийн зорчигчтой таарч түүний адал явдал эхлэх болно. Зорчигч нь үл мэдэх хэлээр шулганах бөгөөд араас нь бүхэл бүтэн арми цагдаа мөрдөж мөшгинө. Шаргал богино үстэй бүсгүйд туслахгүй байж яаж болох билээ.
Les aventures extraordinaires d’Adèle Blanc-Sec, 2010
Адель Бланк-Сет жирийн нэг бүсгүй биш ээ. Тэрээр адал явдалт зохиол бичдэг, эртний муммигийн эрэлд халуу шатам элсэн цөлийг зорих бөгөөд олон зуун жилийн өмнө амьдарч байсан амилсан амьтдаас тэр айхгүй. Жак Тардигийн тууж Бессонд маш их таалагдсан тул зохиолын баатар ийнхүү дэлгэцнээ амилжээ.
Nikita, 1990
Никита гэх бүсгүй биеэ авч явах байдлаараа бусдад гайхуулаад байх зүйл огт байхгүй. Тэр бол хар тамхичин, найз нар нь дээрэмчид. Нэгэн бүтэлгүй хэлцлээс болж найз нараа “дайны талбар”-т алдаж өөрөө торны цаана сууна. Харин хувь тавилан түүнд хоёр дахь боломжийг олгох ажээ. Түүний өмнө нэгэн сонголт бий болох бөгөөд энэ нь тагнуулч болох эсвэл үхэх.
Angel-A, 2005
Хүн гүүрнээс үсрэхээр бэлдээд зогсож байгаа бол түүний хувьд амьдрал утга учраа нэгэнт алджээ гэсэн үг. 28 настай Андре амиа хорлохоор зогсож байна, түүнийг Парисийн дээрмийн бүлгүүд хэсэг хэсгээр нь тасчин хаяхад бэлэн байгаа. Бүлэг болгонд тэр их хэмжээний өртэй. Ямар ч гарц байхгүй – үсрэх л хэрэгтэй. Гэхдээ Андре ганцаараа биш ээ – цагаан үст нэгэн бүсгүй түүнээс түрүүлж усанд үсэрнэ. Бүсгүйг аврах хэрэгтэй, тэр бүсгүй хэн бэ? түүнд амиа хорлох ямар шалтгаан байв?
Lucy, 2014
Люси бүсгүй нэгэн танилынхаа хүсэлтээр хайрцагтай зүйлийг бусдад дамжуулах тэр үеэр Солонгосын мафийнханд баригдана. Хайрцганд маш хүчтэй үйлчилгээ үзүүлдэг хар тамхи бий, харин Люси хар тамхи тээвэрлэх “сав” болон хувирчээ. Хэрвээ хар тамхитай уут задарвал юу болох вэ, охин жинхэнэ үл зогсох машин болох болов уу?
Subway, 1985
Люк Бессоны гурав дахь бүтээл бөгөөд түүний нэрийг улам өөд нь өргөсөн юм. Гол баатар Фред – хулгайч бөгөөд муу муухайгийн үүр уурхай. Нэгэн үдэшлэгт очсон газраас маш нууц бичиг баримттай хавтас хулгайлж үзэсгэлэнт Хеленаг сүрдүүлэх болно. Хеленаг эргүүлдэг нэгэн залуу Фредийг алуулахаар дээрэмчид илгээх бөгөөд Фрэд метроны хонгилд орогнохоор зугтаана. Тэнд тэс өөр газар доорх ертөнцийг нээнэ. Авьяаслаг сонин хачин хүмүүстэй танилцаж, хүний хөлөөс дайжсан газар доорх амьдралыг өөртөө нээнэ.
Malavita, 2013
Манцонигийн гэр бүл бол Жованигийн мафийн толгойлогч, гэрч хэмээн хамгаалалтанд байгаа. Тэд Нормандид шилжин ирж шинэ газар тайван бөгөөд намуухан амьдралаар амьдрахыг хичээнэ. Дайсан тэдний мөрийг мөшгисөөр л, гэр бүл гэдэг бүхнээс чухал учир тэд цугтаа бүгдийг ялан дийлнэ.
The Lady, 2011
Люк Бессон өөрийнхөө уран бүтээлээр хүчтэй эмэгтэйг гаргахыг хүсдэг. Энэ киногоо Аун Сан Су Жид зориулсан, Аун Санын тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөний удирдагчийн охины тухай. Эцгийнхээ үхлийн дараа Аун Англид ирж нөхөрт гарч хоёр хөөрхөн хүүгийн эх болно. Настай ээжийгээ асрахаар нутагтаа эргэн ирэхэд ард түмнийхээ төлөө, ардчиллын төлөө тэмцэх эцгийнх нь тэмцлийн эрх хүч түүнд сэргэх шиг болно. Тэрээр тэмцлээ эхлүүлэх ажээ.
Léon, 1994
Жан Рено, Натали Портман, Гери Олдман нар гол дүрд нь тоглосон гайхалтай бүтээл. Леон – мэргэжлийн алуурчин, хүмүүс түүнд ямар ч хамаа байхгүй. Гоонь эрийн амьдралдаа өнчин хоцорсон Матильдаг оруулснаар түүний амьдрал орвонгоороо эргэнэ. Матильда хөрш айлынх нь охин, түүний эцэг эхийг хэрцгийгээр хөнөөжээ. Леон хүмүүстэй цуг ажиллаж байснаас амьдарч байсангүй, тэр маш их цочролд орж яахаа мэдэхгүй …
The Messenger: The Story of Joan of Arc, 1999
Жанна д’Арк бол Люк Бессоны хамгийн хурц түүхэн кино гэж хэлж болно. Тэрээр Францын үндэсний баатрыг элдэв чимэглэлгүйгээр шударга дүрсэлсэн. Эр зоригтой энэ эмэгтэй Францын армийг удирдаж Францын ард түмний ариун нэр хүндийг аварсан юм. Жаннагийн дүрийг Мила Йовович бүтээсэн, мөн тэрээр The Fifth Element кинонд нь гол дүрийг бүтээсэн авьяаслаг жүжигчин билээ.







