Дэлхийн томоохон компаниудын өдрийн хоол ямар байдаг вэ?

0

Орчин үеийн оффисын кафе дэлхийн томоохон ресторануудын хэмжээнд очсон гэж хэлж болохоор болжээ. Нэг л ялгаа бий: үнэгүй хоол. Гэхдээ мэдээж ажилтнууддаа шүү дээ. Ажилтны бүтээмж түүний ходоодноос шалтгаална гэдгийг амжилттай яваа компанийн удирдлагууд ойлгосон нь мэдээж.

Дэлхийн хэмжээний компанийн ажилтнууд хэрхэн хооллодгийг та бүхэнд танилцуулахаар бэлдлээ.

Google

Google-ийн төв байр Нью-Йорк хотод байрладаг. Компанийн ажилтнууд Манхэттен рүү харсан цонхтой Hemispheres кафед өдөрт гурван удаа үнэгүй хооллох эрхтэй. Улс үндэстнүүдийн хэд хэдэн хоол санал болгох булантайгаас гадна түргэн хоол, хөнгөн зууш, хөлдөөсөн йогурт, ундаа гээд сонголт өргөн. Энэ кафены талаар интернэтэд нэг нөхөр саналаа бичжээ: “Хэрвээ та Google-д ажиллаж байгаагаараа бахархаж байгаа бол найзыгаа дагуулаад кафед нь ороорой. Та бүр бишрэх болно”.

Дэлхийн хэмжээний компаниудын оффисийн өдрийн хоол ямар байдаг вэ? 1

Дэлхийн хэмжээний компаниудын оффисийн өдрийн хоол ямар байдаг вэ? 2

Дэлхийн хэмжээний компаниудын оффисийн өдрийн хоол ямар байдаг вэ? 3

Дэлхийн хэмжээний компаниудын оффисийн өдрийн хоол ямар байдаг вэ? 4

Дэлхийн хэмжээний компаниудын оффисийн өдрийн хоол ямар байдаг вэ? 5

Apple

Apple-ийн төв байр Калифорнийн Купертинод байрладаг. Ажилтнуудын хоолны газрыг Caffè Macs гэх бөгөөд маш энгийн, гэгээлэг бас үнэгүй хоолтой. Өдрийн хоолонд Мексик, Итали, Япон, Испани, Франц үндэстний хоол санал болгохоос гадна түргэн хоол ч сонгож болно. Өглөөний цайнд бөөрөлзгөнөтэй Франц талх, шоколадтай шарвин, төрөл бүрийн десертүүд, жимсний шүүс, хэд хэдэн төрлийн зайрмаг санал болгоно. Цэс нь байнга өөрчлөгддөг байна.

Дэлхийн хэмжээний компаниудын оффисийн өдрийн хоол ямар байдаг вэ? 6

Дэлхийн хэмжээний компаниудын оффисийн өдрийн хоол ямар байдаг вэ? 8

Дэлхийн хэмжээний компаниудын оффисийн өдрийн хоол ямар байдаг вэ? 7

Дэлхийн хэмжээний компаниудын оффисийн өдрийн хоол ямар байдаг вэ? 9

Facebook

Facebook оффисын шинэ байршлаа Калифорнийн Менло-Парк-д сольжээ. Epic Café нэртэй кафед гурван удаа үнэгүй хооллох эрхийг ажилтнууддаа олгосон. Хоолны цэсэнд голдуу Америк болон Ази хоол багтана. Ажилтнууд хоолноос үнэгүй авч явж болно, харин зочид маш хямдралтай үйлчлүүлнэ.

Дэлхийн хэмжээний компаниудын оффисийн өдрийн хоол ямар байдаг вэ? 10

Дэлхийн хэмжээний компаниудын оффисийн өдрийн хоол ямар байдаг вэ? 11

Дэлхийн хэмжээний компаниудын оффисийн өдрийн хоол ямар байдаг вэ? 12

Дэлхийн хэмжээний компаниудын оффисийн өдрийн хоол ямар байдаг вэ? 13

Dropbox

Төв байр нь Сан-Францискод байрладаг, ажилтнуудын кафег Tuck Shop гэнэ – нийт 400 метр квадрат талбайтай. Хоолны сонголт өргөн. Кафены тогооч нар том ресторануудад ажилладаг байсан тул компани тогооч нараа маш өндрөөр үнэлдэг байна.

Дэлхийн хэмжээний компаниудын оффисийн өдрийн хоол ямар байдаг вэ? 14

Дэлхийн хэмжээний компаниудын оффисийн өдрийн хоол ямар байдаг вэ? 15

Дэлхийн хэмжээний компаниудын оффисийн өдрийн хоол ямар байдаг вэ? 16

Pixar

Pixar-ийн төв оффисын кафег Cafè Luxo гэх бөгөөд хүүхэлдэйн киноны баатруудын хөшөөг олныг олж харна, цааш дотогш ороход Парисийн д’Орсе музейг санагдуулна – Стив Жобс компанийг удирдаж байхдаа ингэхийг хүсжээ. Хоолны сонголт маш өргөн. Загас, дофу, гамбургер, шарсан хуурсан хоол, буррито, пицца болон төрөл бүрийн десерт.

Дэлхийн хэмжээний компаниудын оффисийн өдрийн хоол ямар байдаг вэ? 17

Дэлхийн хэмжээний компаниудын оффисийн өдрийн хоол ямар байдаг вэ? 18

Дэлхийн хэмжээний компаниудын оффисийн өдрийн хоол ямар байдаг вэ? 19

Дэлхийн хэмжээний компаниудын оффисийн өдрийн хоол ямар байдаг вэ? 20

Twitter

Саяхан нарлаг Сан-Францискогийн төвд 1937 онд баригдсан захын талбайд шинэ байрандаа нүүж орсон. Ажилтнууддаа үнэгүй хоолоор үйлчилнэ, хоолны сонголт арвин, нэр нь ч этгээд: #comfort food, #tenderloin, @birdfeeder гэх мэт…

Дэлхийн хэмжээний компаниудын оффисийн өдрийн хоол ямар байдаг вэ? 24

Дэлхийн хэмжээний компаниудын оффисийн өдрийн хоол ямар байдаг вэ? 21

Дэлхийн хэмжээний компаниудын оффисийн өдрийн хоол ямар байдаг вэ? 22

Дэлхийн хэмжээний компаниудын оффисийн өдрийн хоол ямар байдаг вэ? 23

2
ГоёГоё
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *