Дэлхийн улс орнуудын зам дээрх дээрэм болон рэкет

0

Орос улсын хувьд авто зам бол байнга осолтой газар байсаар ирсэн. Яагаад гэвэл удаан хугацаанд замын дээрэм цэцэглэж байсан. Өнөөдөр энэ асуудал ямар байдалтай байна?

Энэ асуудал өөр улс оронд байна уу? Үүний тухай та бүгд доорх мэдээллээс мэдэж авах болно.

1. 90-ээд оны Орос улс

Энэ үед замын дээрэмчдээс голдуу машин “хөлөөр” нь зөөдөг хүмүүс хохирч байсан. Гадаадаас машин оруулж ирэхэд тохирсон машинаа сонгох, гаалиар гаргах ба машины зах дээр хүргэх бол зөвхөн хийх ажлын тал нь байсан.

Дэлхийн улс орнуудын зам дээрх дээрэм болон рэкет 2

Гол асуудал бол зүгээр л амьд үлдэх л байсан. Яагаад гэвэл таныг алах дээрэмчидтэй зам дээр тааралдах магадлал 100%-д ойрхон байсан юм.

Дэлхийн улс орнуудын зам дээрх дээрэм болон рэкет 3

2. Өнөөдрийн Орос улс

Өнөөдөр Орос улсын зам дээр байдал хамаагүй тайван байгаа бөгөөд гэмт хэргийн тоо цөөрсөн. Гэвч үе үе хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ноцтой гэмт хэргүүдийн талаарх мэдээлэл гардаг.

Дэлхийн улс орнуудын зам дээрх дээрэм болон рэкет 4

Сүүлийн үеийн хамгийн ноцтой гэмт хэрэг бол “ГТА гэмт бүлэглэлийн” хэрэг юм. Энэ бүлэглэл нь 2014 оны зуны дунд үеэс 11 сар хүртэлх хугацаанд М4 “Дон” зам дээр гэмт халдлага үйлдэж байсан байна. Шөнийн цагаар гэмт хэрэгтнүүд зам дээр хадаас тавьж зогссон машины жолооч болон зорчигчдийг буудан хөнөөж байсан.

Дэлхийн улс орнуудын зам дээрх дээрэм болон рэкет 5

3. Беларусь улс

Энэ улс дахь 90-ээд оны байдал Орос улсынхтай төстэй байсан хэдий ч зам дээрх гэм хэрэгтэй хатуу тэмцсэний үр дүнд Беларусийн зам дээрх гэмт хэрэг маш бага болсон. Өнөөдөр ч гэсэн тэнд зам дээр тайван байна.

Дэлхийн улс орнуудын зам дээрх дээрэм болон рэкет 6

90-ээд онд ерөнхийлөгч болоод удаагүй байхдаа Москва-Брестийн зам дээр транзит машины жолооч нарыг дээрэмдэж байгаа дээрэмчдийг газар дээр нь буудаж алах тушаал өгч байснаа 2013 онд Александр Лукошенко хүлээн зөвшөөрсөн байна.

Belarus' President Alexander Lukashenko speaks to reporters after a meeting with the Knights of Malta at their headquarters in Rome April 28, 2009. Lukashenko, long shunned by the West, on Monday met Pope Benedict on a trip to Italy that ends more than a decade of diplomatic isolation. REUTERS/Remo Casilli (ITALY POLITICS RELIGION HEADSHOT) - RTXEHE7

Сайн машинтай хэдэн бүлэг байгуулаад Оросын хилээс Брест хүртэлх замд занга тавьсан аж. Эсэргүүцэл үзүүлсэн дээрэмчдийг газар дээр нь буудаж байсан. Гурван бүлэглэлийг устгасан ба дөрөв дэх бүлэглэл гэж байгаагүй. Өнөөдрийг хүртэл тайван байна. “Энэ нь хэтэрсэн асуудал ч байж магадгүй. Гэхдээ би энэ дээрмийн нүүрэнд нь цохихоос өөр хариу арга олоогүй” гэж Беларусийн ерөнхийлөгч хэлсэн юм.

Дэлхийн улс орнуудын зам дээрх дээрэм болон рэкет 7

4. Франц

Саяхан Францын  хэвлэлээр Европын жуулчдыг цыганууд дээрэмдсэн тухай гарсан. Их Британийн нэгэн гэр бүл Испани улсаас нутаг буцах замдаа Франц улсын жижиг хотод шөнийн цагт дээрэмдүүлсэн байна. Дээрэмчид өөрсдийн машины утааг шланкаар дамжуулан аялагчдын унтаж байсан дугуйтай байшин руу оруулсан байна.

Дэлхийн улс орнуудын зам дээрх дээрэм болон рэкет 8

Хохирогчид ухаан алдсаны дараа дээрэмчид цоожийг нь эвдэж, байшинд орж чемодантай хувцас, гар утаснууд болон бэлнээр 1900 фунт стерлинг авсан байна. Гэхдээ Британичуудад аз тохиосон. Маргааш өглөө тэд сэрэхэд толгой нь өвдөж байсан боловч энэ нь тэдний сүүлийн аялал ч байж болох байсан юм. Францын цагдаагийнхан энэхүү бүлэг дээрэмчдийг бүтэн жилийн турш барьж чадахгүй л байна.

Дэлхийн улс орнуудын зам дээрх дээрэм болон рэкет 9

5. Герман

Энэ улс бол жолооч нарын хувьд хамгийн аюулгүй улс. Яагаад гэвэл зам дагуу маш олон тооны камер байдаг бөгөөд ямар нэгэн тохиолдол гарахад цагдаа нь маш хурдан ирдэг нь гайхалтай.

Дэлхийн улс орнуудын зам дээрх дээрэм болон рэкет 10

6. Польш

Энэ улсад сүүлийн үед зам дээр дээрэм гарах нь нэмэгдэж байна. Шопинг хийхээр ирж буй жуулчид дээрмийн хэргийн хохирогч болох магадлалтай байна.

Дэлхийн улс орнуудын зам дээрх дээрэм болон рэкет 11

Хамгийн их гайхашрал төрүүлж байгаа нь дээрмийг нулимс асгаруулах хий хэрэглэх болон машины цонхыг чулуугаар хагалж ил тодоор үйлдэж байгаа нь юм. Эзэд нь машиндаа сууж байгаа болон олон тооны гэрч байгаа нь ч дээрэмчдийг зогсоож чадахгүй байна. Дугуйг нь хагалаад, жолооч дугуйгаа засаж байхад машин дотроос нь мөнгө, бичиг баримт алга болох тохиолдол нэмэгдсээр байгаа ажээ.

Дэлхийн улс орнуудын зам дээрх дээрэм болон рэкет 12

Замд явж байхдаа өөрийгөө аюулаас хамгаалах зөвлөмжүүд

– Шаардлагатай зүйлүүдээ авч явснаар шаардлагагүй зогсолт хийхгүй байх

– Дугуйг хурц зүйлээр хатгаж хагалахаас хамгаалдаг шингэн дугуйндаа хийх

– Найз нөхөдтэйгөө хамт явах

– Хүнгүй газар зогсохгүй байх

Хүндэт жолооч нараа, хаана ч явсан сонор сэрэмжтэй байж аюулгүй байдлын хялбар дүрмүүдийг сахицгаая!

Та замд яаж байхдаа хүчирхийлэлтэй таарч байсан уу?

8
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. зочин

    2016/03/03 at 09:25

    Беларусийн ерөнхийлөгчийн арга жинхэнэ шилдэг арга байна. Шудрага хөдөлмөрөөрөө мөнгө олж амьдарч чадахгүй бол амьд байх хэрэггүй.

  2. Зочин

    2017/10/29 at 20:44

    Kiev novo tuimen geed hetsyy2 gazruud bsaan2 shahaj haaj zogsool deeremchid .tegehed hamgiin gol ni zogsohgui zugatah yum . uridaas tiim yum tohiolduul shuud zugataa geed hamt yvj bga hymyysteigee yarij tohirson bh yostoi

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *