Дэлхийд нөлөө бүхий хүчирхэг мафийн бүлгүүд

0

Сүүдрийн эдийн засаг гэгчийг хянаж байдаг дэлхийд нөлөө бүхий мафийн бүлгүүдийг танилцуулж байна.

1. Сицилийн мафи

19-р зуунаас эхлэн Сицилд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 20-р зуунаас эхлэн олон улсын хэмжээнд хүртлээ өргөжсөн байна. Жүржийн тариалан эрхлэгчид, том газар тариалан эрхлэгчдийг хамгаалах зорилгоор байгуулагдсан, нэг ёсондоо өөрсдөөсөө өөрсдийгөө хамгаалж эхэлсэн гэх үү дээ. Энэ бол айлган сүрдүүлэх анхны хувилбар байлаа. Удалгүй Коза Ностра хамрах хүрээг тэлж, гэмт хэргийн шинж чанар руугаа шилжжээ. 20-р зуунаас эхлэн Коза Нострагийн үйл ажиллагааны чиглэл нь бандитизм тал руугаа бүрэн шилжсэн байжээ.

Дэлхийд нөлөө бүхий хүчирхэг мафийн бүлгүүд 1

2. Оросын мафи

Хамгийн аймшигтайд тооцогдох гэмт хэргийн зохион байгуулалттай бүлэглэл. ТТГ-ын тусгай ажилтнууд Оросын мафийг “Дэлхийн хамгийн аюултай хүмүүс” гэж тодорхойлдог. Баруунд “Оросын мафи” гэсэн нэр томьёонд гэмт хэргийн бүхий л бүлэглэлийг хамруулах бөгөөд үүнд нь Орос, хуучин ЗХУ-ын харьяанд байсан улс орнууд эсвэл алс дорнодын мафийг хамруулна. Зарим нэг бүлэглэл нь цэрэг дайны ажиллагаанд оролцох эсвэл захиалгат аллага үйлдэх ба өөрийгөө илэрхийлсэн шивээстэй байна.

Дэлхийд нөлөө бүхий хүчирхэг мафийн бүлгүүд 2

3. Мексикийн мафи (La eMe)

Энэ бүлэглэл бол АНУ-ын өмнөд хэсгийн эрэг хавийн Арийн ахан дүүстэй холбоо сүлбээтэй. Хар тамхины наймаагаар дагнан ажилладаг, мафийн гишүүдийг цээжин дээрх араг ясны шивээсээр хялбархан таниж болно.

Калифорнийн Трайси хотод байрлах Дьюэл шоронгийн Мексик гаралтай хоригдлууд 50-иад онд энэхүү бүлэглэлийг үүсгэсэн гэж үздэг. Үүсгэн байгуулагчдад Хойд Лос-Анжелесийн гучин Мексик-Америкчууд багтах бөгөөд зарим нэг нь Маравилад хамрагдаж байсан. Өөрсдийгөө Мексиканчууд гэх бөгөөд науатль хэлнээс орчуулбал “зүрхэндээ Бурхантай алхдаг нэгэн” гэж бууна.

Дэлхийд нөлөө бүхий хүчирхэг мафийн бүлгүүд 3

4. Якуза

Японы гэмт хэргийн бүлэглэл. Азийн зарим нэг орнууд, барууны улс орнуудад ч тархаад байгаа. Якузагийн бүлэглэл бусад гэмт хэргийн бүлэглэлээс ялгарах өөрийн онцлогтой: өөрийн гэсэн оффисын барилгатай, хэвлэл мэдээллээр тэдний үйлдлийг илэн далангүй бичдэг.

Якуза нарын бас нэгэн ялгарах онцлог бол биеэрээ дүүрэн шивүүлсэн өнгөт шивээс. Шивээс шивэх Японы уламжлалт аргаар өнгийн чернилийг арьсан дор шивдэг – эр зоригийг илтгэх энэ шивээс хийлгэхэд маш их өвчнийг тэсвэрлэн гарах ёстой.

Дэлхийд нөлөө бүхий хүчирхэг мафийн бүлгүүд 4

5. Хятадын Триад

Триад – Хятадын гэмт хэргийн нууц бүлэглэл. Одоогоор Тайвань, АНУ болон Хятадын цагаач нар олноороо суурьшсан улс орнуудад үйл ажиллагаагаа явуулдаг. Хар тамхи болон гэмт хэргийн бусад үйл ажиллагаа явуулдаг. Нэр нь “Хятадын гурав” гэсэн тооны ид шидээс үүсэлтэй.

Хамгийн их эх оронч мафийн бүлэглэлд хамаардаг. Улс эх оронд нь олон улсын хэмжээний арга хэмжээ зохион байгуулагдах бол аюулгүй байдлыг бүрэн хангахад хүчин зүтгэх, мөн улс орон даяар хатгаа газар авахад хатгааны эсрэг эм тариа нээсэн эмчид 1 сая долларын шан харамж хүртэл амлаж байжээ.

Дэлхийд нөлөө бүхий хүчирхэг мафийн бүлгүүд 5

6. Тамын сахиусан тэнгэрүүд, АНУ

Дэлхийн хамгийн томд тооцогдох мотоклуб, дэлхий даяар өөрийн гэсэн салбартай. Эгнээнд нь Outlaws MC, Pagans MC ба Bandidos MC бүлэглэл багтана.

Энэхүү клубыг хууль сахиулагч байгууллагынхан “мотоцикл унасан гэмт хэрэгтнүүд” гэх бөгөөд хар тамхины наймаа, рэкет, хулгайн эд зүйлсийн наймаа, хүчин, аллага зэрэг гэмт хэрэгт буруутгадаг.

Мотоклубын албан ёсны цахим хуудас дээр дурдсанаар, Дэлхийн 2-р дайны үед Америкийн нисэх хүчинд хүнд оврын бөмбөгдөгч онгоцны Hell’s Angels нэртэй 303-р анги байсан. Дайн дууссаны дараа нисгэгч нар ажилгүй, хэнд ч хэрэггүй амьтад үлджээ. Эх орондоо орхигдон үлдсэн нисгэгч нар “мотоцикл хүлэглэн зэрлэг эх орны эсрэг босох”-оос өөр аргагүйд хүрсэн гэжээ.

Дэлхийд нөлөө бүхий хүчирхэг мафийн бүлгүүд 6

7. Mara Salvatrucha

Гэмт хэргийн маш олон салбарт үйл ажиллагаа явуулдаг: хар тамхи, галт зэвсэг, хүний наймаа, хулгай дээрэм, рэкет, захиалгат аллага, сутенёр, автомашины хулгай, мөнгө угаах гэх мэт…

Mara Salvatrucha-гийн мэдлийн газар нутаг дээр гудамжны наймаа ч бай жижиг бизнес явуулдаг хүн болгон орлогынхоо тал хувийг тэдэнд хураалгана. АНУ-д суудаг Сальвадорчууд хүртэл мөнгө төлнө, эс бөгөөд эх орондоо үлдсэн төрөл төрөгсдийг нь алдаг байна.

Дэлхийд нөлөө бүхий хүчирхэг мафийн бүлгүүд 7

8. Монреалийн Риззуто мафи

Rizzuto – Монреалд төвлөрсөн ч Квебек болон Онтариод үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж хянадаг. Энэ бүлэглэл маш олон улсад хэдэн сая долларын үнэтэй үл хөдлөх хөрөнгөтэй. Зочид буудал, ресторан, бар, шөнийн клубууд, барилгын салбар, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ болон худалдааны салбарт ч үйл ажиллагаа явуулдаг. Италид гэрийн тавилгын болон амттаны үйлдвэрлэл эрхэлдэг.

Дэлхийд нөлөө бүхий хүчирхэг мафийн бүлгүүд 8

9. Мунгики (Кени)

Африкийн уламжлалт шашныг дээдлэх улс төр-шашин хосолсон бүлэглэл гэж гарч ирсэн хэдий ч үйл ажиллагааг нь Кенид 2002 оноос хориглосон. Мау-мау урсгалын бослогоос улбаалан үүссэн гэдэг. Цагдаа нартай мөргөлдөх, олныг хоморголон устгах гэмт хэргээрээ алдаршсан.

Мунгики өөрсдийгөө уламжлалт ёсоо хамгаалж буй шашны бүлэглэл гэж үздэг “Африкийн соёл урлаг, амьдрах ухаан, бурхныг шүтэх” үзлийг дэлгэрүүлж байна гэдэг. Бүлэглэлийнхэн Кени уул руугаа харж мөргөл үйлдэнэ. Мөргөлийг өргөл барьцтай үйлддэг ажээ.

Дэлхийд нөлөө бүхий хүчирхэг мафийн бүлгүүд 9

8
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *