Параолимпоос алтан медаль хүртсэн Формулагийн нисгэгч асан Alex Zanardi

0

Параолимпоос алтан медаль хүртсэн Формулагийн нисгэгч асан Alex Zanardi


Энэ оны 8-р сарын 29-нд эхэлж, энэ 9-р сарын 9-нд дуусгавар болсон 14 дэх зуны параолимпын тэмцээний гар дугуйн төрөлд алтан медаль хүртсэн Италийн тамирчин Alessandro “Alex” Zanardi-гийн тухай сэтгэл догдлуулам түүхийг та бүхэнтэй хуваалцах гэж байгаадаа баяртай байна. 1966 оны 10-р сарын 23-нд Италийн Бологна хотод төрсөн Alex Zanardi 13 настайгаасаа мото спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 1988 онд Италийн Formula 3 цувралд орж, 1990 он гэхэд аваргын төлөө өрсөлдөн 1991 онд Formula 3000 цувралд дэвшин оролцох болсон авьяаслаг уралдааны жолооч байсан юм.Гэвч 2001 оны 9-р сарын 15-нд Германы Klettwitz тосгоны ойролцоох EuroSpeedway Lausitz зам дээр аймшигтай осолд орж, хоёр хөлөө алдсан байна. Хиймэл хөл тааруулж, маш эрч хүчтэй нөхөн сэргээх эмчилгээнд явж эхэлсэн тэрээр 2003 оноос дахин уралдаж эхэлжээ. Ингэхдээ Zanardi гар ажиллагаатай тоормос, хурдасгуур бүхий машинаар уралдсанаар барахгүй 2005 онд аймшигт осолд орсноосоо хойшхи анхныхаа Дэлхийн цуврал уралдаанд ялалт байгуулсан юм. 2006 онд Италийн Валенсиад тусгай гар удирдлага хийсэн Формула 1-ийн машинтай эргэн ирсэн тэрээр “Би Формула 1-ийн багтай гэрээ хийх боломжгүй гэдгээ мэдэж байсан. Гэвч Формула 1-ийн жолооч байх гайхамшгийг мэдэрнэ гэдэг л хамгийн чухал байсан.” гэж өгүүлсэн байдаг. 2007 онд ердөө дөрөвхөн долоо хоногийн бэлтгэл хийсний дараа New York City Marathon-ы гар дугуйн төрөлд 4-р байр эзэлсэн сэтгэлийн асар их тэнхээтэй энэ эрхэм 2012 оны 9-р сарын 5-нд Английн нийслэл Лондон хотноо болсон 2012 оны Параолимпын тэмцээнээс алтан медаль хүртэж ямар хүчирхэг, амьдралын ямар ч зовлон бэрхшээлийн өмнө хэзээ ч бууж өгөхийг мэддэггүй гайхамшигтай хүн болохоо батлан харуулж чадсан байна. Хүн хэмээгч нь бие эрхтний хувьд тахир дутуу байж болох ч оюун ухаан, сэтгэл зүрхээрээ бүрэн бүтэн, эрүүл саруул байж чаддаг гайхалтай сэтгэлийн тэнхээтэй бодгаль юм шүү гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн харуулсан Alex Zanardi 2013 онд Америкийн Индиана мужийн Speedway хотод болох 2013 Indianapolis 500 тэмцээнд авто уралдааны төрлөөр оролцох сонирхолтой байгаа гэдгээ мэдэгджээ.

Түүний ялалтын замнал нь баатарлаг бөгөөд үүрэг хариуцлагатай, итгэл үнэмшил төгс байдлын гайхамшигтай жишээ юм.
1991 он. Италийн залуу итгэл найдвар Alessandro Zanardi Формулагийн 1-ийн анхны уралдаанаа Jordan машинаар хийжээ. Түүнээс нэг сарын өмнө энэ машинаар Michael Schumacher Формулагийн анхны уралдааны хийж байсан юм.

1996 он. Мэргэжлийн бус F1-ийн уралдаанчаар хэдэн улирал явсныхаа дараа Америкийн CART цувралд орж, нэн даруй амжилт үзүүлж эхэлжээ.

1997-1998 он. Alessandro CART цувралын ялагч болсон юм.

1999 он. Zanardi Формула 1-д эргэн ирж, ямар гайхалтай жолооч болохоо батлан харуулж эхэлсэн билээ. 2001 оны 9-р сарын 15-нд тэрбээр аймшигт осолд орж, хоёр хөлөө үүрд алдсан юм.
[flv]http://ru.fishki.net/picsw/092012/11/auto/gonki/video.flv[/flv]

Эмч нар Zanardi-гийн амь насыг үнэхээр гайхамшгаар аварсан юм. Хоёр хөлөө алдсан ч амьдралд бууж өгөхийг хүсээгүй Zanardi оны шилдэг уралдааны машины жолоочид Алтан дуулга шагнал олгох ёслол дээр анх удаагаа хиймэл хөлтэйгээ очсон ба тухайн үед Алтан дуулга шагналын эзэн болсон Michael Schumacher энэхүү шагналаа тэр дор нь Zanardi-д гардуулан өгсөн байна.

Гурван жилийн дараа Zanardi мото спортод эргэн ирсэн юм.

2006 онд Formula 1-ийн тестэнд BMW-ийн урилгаар оролцсон Alex Олимпын аварга болохыг хүсэж байгаа хэлж байсныгаа энэ жилийн параолимпын тэмцээнд баталж, Олимпын алтан медалийн эзэн болсон юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/09/11 at 17:39

    сэтгэлийн хүч бүхнийг дийлнэ гэж энэ дээ

  2. Зочин

    2012/09/11 at 17:51

    yoo ymar aguu hun be… aguu gehees uur yu ch gehew

  3. DaredeviliN

    2012/09/11 at 20:32

    tm shuu! uneheer aguu hun bn. gaihaltai!

  4. jerry-man

    2012/09/11 at 21:30

    сайн2

  5. myadmin

    2012/09/13 at 12:52

    http://goo.gl/4ike3
    hun gedeg aguu yumaa ,, gol n buuj ugulgui temtseh,,,

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *