Химийн бодис ашиглахгүйгээр гэрээ цэвэрлэх 21 арга

0

Богинохон хугацаанд бага хүчээр гэрээ цэвэрлэх ямар сайхан гээч? Гар дор байгаа зүйлсээр гэрээ удаан хугацаанд цэвэрхэн байлгах аргуудыг танд танилцуулж байна.

1. Мөнгө

Гүнзгий ёроолтой саванд мөнгөлөг цаас тавьж халуун ус хийж дээрээс нь хагас аяга давс болон сода нэмнэ. Бэлэн болсон уусмалдаа мөнгөн эдлэлээ 30 минут байлгасны дараа гаргаж ирээд зөөлөн цаасаар арчихад мөнгөн эдлэл тань гялалзах болно.

Химийн бодис ашиглахгүйгээр гэрээ цэвэрлэх 21 арга 2

2. Матрас

1:3 хэмжээтэй архи болон ус хольж шүршигч саванд хийж матрасыг шүршиж цэвэрлээрэй. Уусмал нь матрасанд шигдсэн элдэв бактерийг устгана.

Химийн бодис ашиглахгүйгээр гэрээ цэвэрлэх 21 арга 1

3. Богино долгионы зуух

Хэдэн хэрчим нимбэгийг шилэн савтай усанд хийж богино долгионы зуухандаа тавьж 1 минут гарантай буцалгаарай. Дараа нь арчиж цэвэрлэхэд бохир нь маш амархан арилна.

Химийн бодис ашиглахгүйгээр гэрээ цэвэрлэх 21 арга 3

4. Тосны толбо

Ханан дээр тостой гарны ором үлдэж үү? Цагаан шохойгоор зураад хэдэн минутын дараа чийгтэй алчуураар арчаарай. Энэ аргыг хувцсан дээр ч ашиглаж болно: тосон толбо дээр цагаан шохой түрхээд цаг байлгасны дараа угаахад та гайхах болно.

Химийн бодис ашиглахгүйгээр гэрээ цэвэрлэх 21 арга 4

5. Гутал хатаах арга

Гутал норжээ, харамсалтай нь хатаагч байхгүй бол санаа зовох зүйлгүй. Гутландаа сонин чихээд л боллоо. Эсвэл хуурай будаа хийж болохоос гадна муурны шээс шингээгч чулуу ч хийж болно.

Химийн бодис ашиглахгүйгээр гэрээ цэвэрлэх 21 арга 5

6. Амьтны үс ноос

Резинэн бээлий өмсөөд норгож байгаад хивс болон гэрийн тавилгыг арчаарай. Үс ноос бээлийнд наалдах болно. Мөн шилний резинен арчигч ашиглахад үр дүн нь гайхалтай байх болно.

Химийн бодис ашиглахгүйгээр гэрээ цэвэрлэх 21 арга 6

Химийн бодис ашиглахгүйгээр гэрээ цэвэрлэх 21 арга 7

7. Түлэгдсэн сав

Түлэгдсэн хэсгийг далд ортол ус хийгээд дээрээс нь аяга цагаан цуу хийнэ. Зөөлөн галаар буцалгасны дараа 2 хоолны халбага хүнсний сод нэмээрэй. Түлэгдсэн хэсэг амархан арилна.

Химийн бодис ашиглахгүйгээр гэрээ цэвэрлэх 21 арга 8

8. Ус буцалгагчны өнгөр

Өнгөр арилгах шиг амархан зүйл алга: халбага нимбэгийн хүчил хийгээд усаа 5 минут орчим буцалгана. Дараа нь усаа асгаад л шинэ ус буцалгагчтай болох нь тэр.

Химийн бодис ашиглахгүйгээр гэрээ цэвэрлэх 21 арга 9

9. Шүршүүрийн өнгөр

Гялгар уутанд цагаан цуу хийгээд шүршүүртээ углаад орхиорой. Нэг цаг эсвэл бүр хонуулж ч болно. Шүршүүрийн гаднах болон дотор өнгөр арилна.

Химийн бодис ашиглахгүйгээр гэрээ цэвэрлэх 21 арга 10

10. Угаалтуур

Грейпфрут болон нимбэг – аливаа зүйлийн гадаргууг цэвэрлэх шилдэг хүнс. Эдгээр жимс дээр багахан давс цацаад угаалтуураа зүлгээрэй. Нүд гялбам цэвэрхэн болно.

Химийн бодис ашиглахгүйгээр гэрээ цэвэрлэх 21 арга 11

11. Болор болон шилэн савны өнгөр

Бас л амархан: Бохир савыг дүүртэл хүнсний уксус хийгээд богино долгионд 2 минут орчим халаана. Хэдэн минутын дараа усксусыг асгаад хуурай болтол нь арчина.

Химийн бодис ашиглахгүйгээр гэрээ цэвэрлэх 21 арга 22

12. Нарийн хоолойтой сав суулга

Савны дунд хүртэл нь халуун ус хийгээд дээрээс нь сав угаагч бодис, 2 хоолны халбага нашатырийн спирт болон 0,5 аяга цагаан будаа хийнэ. Сайтар сэгсрээрэй. Цагаан будаа нь хананд наалдсан бохирыг үрж арилгах бөгөөд бохир дэвттэл хүлээх хэрэгтэй. Хэд хэдэн удаа сэгсрээд бүлээн усаар зайлна.

Химийн бодис ашиглахгүйгээр гэрээ цэвэрлэх 21 арга 12

13. Тоос

Антистатик (цахилгаанжуулахаас хамгаалах) цаасаар тавилгынхаа гадаргыг арчаарай: плинтус, телевиз болон компьютерийн дэлгэц, номын тавиур гээд л. Антистатик цаасаар арчсан гадаргуу дээр тоос тогтох нь бага.

Химийн бодис ашиглахгүйгээр гэрээ цэвэрлэх 21 арга 13

14. Жалюзи хөшиг

Цэвэрхэн оймс углаад 1:1 харьцаатай ус, цагаан уксусын уусмалд дүрж хөшгөө арчина.

Химийн бодис ашиглахгүйгээр гэрээ цэвэрлэх 21 арга 14

15. Бөглөө гаргах

Хагас аяга сод, уксусыг тус тусад нь усны хоолойд хийгээд 15 минут байлгана. Халуун усаар зайлаарай.

Химийн бодис ашиглахгүйгээр гэрээ цэвэрлэх 21 арга 15

16. Хивсэн дээрх толбо

1:2 харьцаатай уксус, усны уусмал асгаад чийгтэй давуу тавьж 30 секунд орчим халуун индүүгээр дарна. Толбыг алга болтол хэд хэдэн удаа индүүдэж болно.

Химийн бодис ашиглахгүйгээр гэрээ цэвэрлэх 21 арга 16

17. Зэв

Хэрчим нимбэгээр зэвтэй хэсгийг арчина. 5 минутын дараа цэвэр усаар угаахад зэв арилна.

Химийн бодис ашиглахгүйгээр гэрээ цэвэрлэх 21 арга 23

18. Кофе, хоол амтлагч бутлагч

Бутлагчийн үнэр болон бохирыг арилгахын тулд багахан будаа, 1 хоолны халбага сод хийгээд хийж цэвэрлэнэ.

Химийн бодис ашиглахгүйгээр гэрээ цэвэрлэх 21 арга 17

19. Хуванцар сав

Бохирдсон хэсгийг нимбэгийн шүүсээр арчиж хатаагаад дараа нь зайлна. Ингэснээр сав бага бохирдож, элдэв үнэргүй болно.

Химийн бодис ашиглахгүйгээр гэрээ цэвэрлэх 21 арга 18

20. Амьтны үнэр

Сод болон устөрөгчийг адил хэмжээтэйгээр хуурай саванд хийж орхино. Амьтан хүрдэг газруудыг бэлдсэн уусмалаар арчихад үнэр ор мөргүй арилна.

Химийн бодис ашиглахгүйгээр гэрээ цэвэрлэх 21 арга 19

21. Шарах шүүгээ

Тэвчээртэй хүмүүст зориулсан арга: жижиг саванд багахан нашатырийн спирт хийж шарах шүүгээнд тавьж хонуулна. Өглөө нь гал тогооны өрөөндөө сайтар агаар оруулж шарах шүүгээгээ угаахад шарах шүүгээний хананд тогтсон тос амархан арилна. Үнэрийг арилтал цэвэрлэх ёстой. Ганц л муу тал бий – уурших учраас цонхоо онгорхой байлгаж, резинэн бээлий заавал өмсөх ёстой.

Химийн бодис ашиглахгүйгээр гэрээ цэвэрлэх 21 арга 20

Химийн бодис ашиглахгүйгээр гэрээ цэвэрлэх 21 арга 21

18
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *