“Терминатор 2” киноны бидний мэдэхгүй өөр нэгэн төгсгөл

1

“Терминатор 2” их дуулиан шуугиантай кино байсан хэдий ч киноны төгсгөл хэсгийг хассаныг тэр бүр хүмүүс мэддэггүй. Арай өөр байдлаар төгсгөж болох байсан хувилбар нь илүү аз жаргалтай хувилбар буюу киноны үйл явдлаас 30 жилийн дараа Sarah Connor хөгширсөн байдалтайгаар 1997 онд болсон галав юүлэх өдөр болоогүй, тэд ирээдүйг өөрчилсөн хэмээн хэлж байгаагаар төгсдөг хэсэг юм.

"Терминатор 2" киноны бидний мэдэхгүй өөр нэгэн төгсгөл 1

“Шүүлтийн өдөр гэж байхгүй. Хүмүүс ажилдаа явдгаараа явж, хөгжилдөж, гомдож тунин, телевизор үзэж, бие биенээ хайрлацгаана. Би гудамжаар гүйж, өнөөдрөөс эхлээд ирж буй өдөр бүр бол бэлэг, хором мөч бүрийг хайрлаарай хэмээн хэлмээр байсан ч оронд нь согтотлоо архи ууж орхисон. Хэзээ ч тохиохгүй хар бараан зүйлс миний бодлоос гарахгүй намайг сүүдэр шиг дагах болсон юм.

Итгэлийн үнэ цэнийг надад Терминатор ойлгуулсан юм. Хэрвээ машин хүний амьдралын үнэ цэнийг ойлгож байгаа бол бид ч мөн үүнийг ойлгох л болно” хэмээн хэлдэг байна.

Киноны үйл явдал цааш John Connor охинтой байсан нь илчлэгдэж Америкийн нэгдсэн улсын сенатор болж буйгаар үргэлжилдэг. Энэ хэсгүүд нь киноны баатруудын хувьд их өөр хувь тавилан ба үнэхээр сонирхолтой байх нь дамжиггүй юм. Гэхдээ мэдээж хэрэг эцэст нь тэд энэ салбарын бизнест илүү их мөнгө хийхийг хүссэн учраас төгсгөлийг үзэгчдэд нээлттэй хэвээр орхисон байж болох юм.

3
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *