Дрон ашиглан буцалж буй галт уулын бичлэгийг авчээ

0

Яг л халуун там гэмээр галаар тургилан буцлах галт уулын тогооны сүрдэм байдлыг дрон буюу нисдэг хэрэгсэл ашиглан бичих санаа хэрэгжиж эхэлжээ. Номхон дөлгөөн далайн өмнөд хэсэгт орших арлын Вануату улсад оргилж буй галт уулын тогооны бичлэгийг хийх боломж кино бүтээгчдэд олдсон байна. Тэд галт уулын тогоон дотор буцалж буй лааваас ялгарах асар их халуун нисдэг хэрэгслүүд болон түүнд зоосон GoPro камерыг нь залгичихаас өмнө дараах гайхалтай бичлэгийг хийж чаджээ.

Дрон ашиглан буцалж буй галт уулын бичлэгийг авчээ 1

Энэхүү төсөл дээр ажилласан судлаач, кино бүтээгч Sam Cossman хэлэхдээ “Энэ бол ертөнцийн төв рүү зэрвэсхэн харсан харц” гэсэн бөгөөд үүнийгээ дэлхийн зүрхний цохилтыг сонсохтой адил зүйл хэмээн адилтгасан байна.

Марум галт уулын тогоо бол Вануатугийн Амбрим арал дээрх 12 км өргөнтэй тогоо бөгөөд түүний ёроолоос хорт хлор, хүхэрлэг хий ялгарч байдаг аж. Өнгөрөгч оны 9-р сард энэхүү галт уулын тогоонд оргилон буцалж буй лаав руу олс ашиглан байж болох хэмжээнд хүртэл ойртсон хамгаалалтын хувцастай нэгэн зоригтны үйлдлээр Марум олны анхаарлыг татсан билээ.

Энэхүү бичлэгийг хийсний зорилго нь тогоон дотор лаавын ойролцоох хад чулуунуудад микробын колоничлол хэр хурдан болж байгааг судлах байжээ. Судалгаанд оролцсон Калифорний технологийн институтын геобиологич Jeffrey Marlow “Хад чулуунууд маш хурднаар Цельсийн 120 хэмээс доош хүртэл хөрж байсан нь энэ орчныг амьдрал байж болох орчин гэдгийг харуулж байгаа юм.” хэмээсэн байна. Мөн “Энэ тодорхой доод давхаргад микробын колоничлол хэрхэн явагдаж байгаа нь бүх дэлхийн хувьд энэ зүйл хэрхэн болдгийн сайхан жишээ юм. ” гэжээ.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *