Алдартай кинонуудын талаарх итгэмээргүй 14 баримт

0

Киноны үнэнч сонирхогчид өөрсдийгөө кино болгоныг маш сайн мэддэг гэж бодож явдаг. Харин “The Godfather” кино болон мафийнханы тухай уншаад дэлгэцнээ гарсан кино болгоны түүхийг мэдэхгүй юм байна гэдгийг ухаарах байх.

Тиймээс бид та бүхэнд алдартай кинонуудын тухай зарим нэг сонирхолтой баримтуудыг танилцуулахаар бэлдлээ.

No Country for Old Men / Married… with Children

40 жил гаран холливудынхан нэг л сонинг эргүүлж тойруулан уншдаг бололтой. Энэ сонинг 1987 онд эхэлсэн “Married… with Children” олон ангит кино болон 2007 оны “No Country for Old Men” кинон дээрээс харж болно.

 

The Godfather

Кинон дээр гардаг хуримын зочдын дүрд жинхэнэ мафийнхан, төрөл төрөгсөдтэйгөө тоглосон. Учир нь уг уран бүтээл бол мафийнханы дотоод амьдралыг харуулсан анхны кино болсон нь тэдний зураг авалтанд орох сонирхолыг нь төрүүлжээ.

 

The Silence of the Lambs

Тус уран бүтээлээр Оскар авсан Энтони Хопкинс дэлгэцнээ 16-хан минут л гардаг. Энэ хугацаанд тэрээр нүдээ анивчуулдаг юм шүү.

 

The Devil’s Advocate

Аль Пачино болон Киану Ривзийн үзэж байгаа боксын тулаан бол жинхэнээсээ болж байгаа тулаан. Бага Рой Жонсоны оролцсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1996 оны 10-р сарын 4-нд болсон юм. Рой өрсөлдөгчөө 2 дугаар раундад ялсан юм даа.

 

Police Academy

Инээдмийн кино дэлгэцнээ гарснаас хойш Теклберри нэр АНУ-ын хууль сахиулах байгууллагад нэр томьёо болон үлджээ. “Теклберри” – боломж л гарвал галт зэвсэг хэрэглэх сонирхолтой цагдаагийн ажилтнууд гэсэн утгатай ажээ.

 

Forrest Gump

Форрест Гампын бага наснаас киноны үйл явдал эхлээд өсвөр үе, залуу нас, насанд хүрэх хүртэл гарна. Форрестийн амьдралын шинэ үе эхлэх бүрт тэрээр дөрвөлжин хээтэй цэнхэр өнгийн цамцтай байдаг. Эцэс сүүлд нь Форрестийн хүү өмссөн байхыг та харах болно.

 

Friends

Жоуи 10 цувралын хугацаанд Чендлерт 119,760 доллар зээлүүлсэн гэсэн тооцоог олон ангит киноны нэгэн шүтэн бишрэгч хөтөлжээ.

 

The Shining / Toy Story

“Toy Story” хүүхэлдэйн кинонд гардаг Сидийн өрөөний үүдэнд байрлах хивсний хээ “The Shining” киноны Оверлук зочид буудлын коридорын хивсний хээтэй яг адил. Эхнэр, хүү хоёроо сүхээр алах гэж байгаа яг тэр коридор шүү дээ.

 

The Silence of the Lambs-ын постер

Уг киноны зурагт хуудсанд гавлын ясны зурагтай эрвээхий байдгийг та мэдэх байх. Гавлын ясыг сайтар ажиглавал нүцгэлсэн гурван бүсгүй байгааг олж харж болно.

 

Titanic

Титаник кино дээр Жекийн зурсан Роузийн зургийг үнэндээ Жеймс Камерон өөрөө зурсан юм. Бас Жекийн альбомд байгаа зурагнууд бүгд Камероны уран бүтээлүүд болно.

 

Scream кино / Мункагийн “Хашгираан” уран зураг

Scream кино адил нэр бүхий Мункагийн уран бүтээлд талархаж явах хэрэгтэй. Алуурчны зүүсэн баг нь ч уран зураг дээр дүрсэлсэнтэй адил.

 

One Flew Over the Cuckoo’s Nest

Тус киноны өвчтөнүүдийн дүрүүдэд үнэхээр эмнэлэгт  хэвтэн эмчлүүлж байсан өвчтөнүүд тогложээ.

 

The Terminator

Сара Коннорын дүрийг бүтээсэн жүжигчин Линда Гамильтон усны дусал мэт адилхан эгчтэй. Эгч Лесли нь Т1000 Сарагийн дүрд хувирахад тоглосон юм. Хэрвээ та “The Terminator 2”-ыг найруулагчийн хувилбараар үзсэн бол Сарагийн толины тусгалтай хэсэг байдгийг мэдэх болов уу.

 

Pulp Fiction

Тэр чемоданд юу байсан юм бэ? Тийм дээ, Марселлас Уоллесийн сүнс л лав биш.

69
БахархмаарБахархмаар
39
ГайхмаарГайхмаар
25
ТэнэглэлТэнэглэл
22
Ха ХаХа Ха
13
БурууБуруу
9
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2017/02/01 at 13:05

    Friends дээр Чандлер Жоуи 2 ийн байр солих хэрэгтэй. Буруу орчуулсан байна.

  2. Зочин

    2017/02/01 at 16:04

    nutsgelsen 7 hun bn shuu 3 gene shuu, sain haraachee

  3. Рррр

  4. Цэлмэг

    2017/02/05 at 19:23

    The Silence of the Lambs-ын постерын тэр эрвээхэйн нуруун дээрх гавал хэлбэртэй нүцгэн эмэгтэйчүүд бол Сальвадор Далигийн бүтээл.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *