Нүүр Технологи Гаджет Ухаалаг утасны байнгын хэрэглээ бидний биед хэрхэн нөлөөлж байна вэ?

Ухаалаг утасны байнгын хэрэглээ бидний биед хэрхэн нөлөөлж байна вэ?

1
0
Share Button

Бидний бие махбодь болон тархи хэвийн дэглэмийн дагуу амрах ёстой, унтах цагтаа бүтэн нойр авч маргааш өглөө нь эрч хүчээр дүүрэн босох ёстой билээ. Элдэв хэрэгслээс гэрэлтэх гэрэл нь яг л өдрийн гэрэл шиг тархинд нөлөөлдөг ба улмаар тархины мелатонин гэх гормон ялгаруулах үйл явцыг таслан зогсоодог юм. Энэ бол тайван нойрсуулах гормон юм.

Харанхуйд гэрэлтэх гар утасны дэлгэцийн гэрлийг тархи өдрийн гэрэл гэж хүлээн авдаг учраас унтах цаг болоогүй гэсэн дохио өгсөөр байна. Харин таны бие ядарч, унтаж амармаар байгаа. Энэ мэт эсрэг тэсрэг дохионоос шалтгаалан нойр хулжиж эрүүл мэнддээ улам л муугаар нөлөөлөхөд хүргэнэ.

Ингээд гар утас таны биед хэрхэн муугаар нөлөөлж байгааг танилцуулахаар бэлдлээ.

Хорт бодисын хуримтлал

Ухаалаг утасны байнгын хэрэглээ бидний бие болон тархинд хэрхэн нөлөөлж байна вэ? 1

Өдрийн турш хүний биед нейротоксин хуримтлагддаг бөгөөд шөнийн нойрны цагаар хорт бодисыг гадагшлуулдаг байна. Мелатонин болон өөр бусад гормоны ялгаруулалт буурсны уршгаар нойрны дэглэм алдагдах учраас хүн тайван бус, огцом ааштай болоход хүргэнэ. Хорт бодис гадагшлахгүй хуримтлагдсаар байх нь толгой өвдөх, ядрах, мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагаа алдагдах, стресст ороход хүргэдэг ажээ.

Суралцах чадвар муудна

Ухаалаг утасны байнгын хэрэглээ бидний бие болон тархинд хэрхэн нөлөөлж байна вэ? 2

“Би сошиал бүртгэлээ нэг шалгаадхая, тэгээд л унтана. Юу вэ? Өглөө болчихсон уу?”. Ийм явдал танд ч бас тохиолдсон л байх. Бид ухаалаг гар утасныхаа хоригдол нь болсон мэт, тэгээд унтаж чадахгүй байгаа юм. Бага унтах тусам тархи шинэ мэдээлэл хүлээж авах чадвар нь муудна. Тархи ядарсан тул тэр болгоныг хүлээж авах чадалгүй байгаа хэрэг.

Ой санамж муудна

Ухаалаг утасны байнгын хэрэглээ бидний бие болон тархинд хэрхэн нөлөөлж байна вэ? 3

Шинэ мэдээлэл хүлээж авах нь бүү хэл хуучнаа ч эргэж санах нь муудна. Яг л хувцастай шкаф шиг: эмх замбараагүй шкафнаас хувцсаа яаж хайдаг билээ дээ. Таны тэвчээрийн туйлыг шалгахад хүргэдэг биз дээ?

Өлсгөлөн

Ухаалаг утасны байнгын хэрэглээ бидний бие болон тархинд хэрхэн нөлөөлж байна вэ? 4

Мелатонины ялгаруулалт алдагдаж унтаж амрах цаг хорогдоход бидний дотоод эрхтний хэвийн үйл ажиллагаа мөн алдагддаг. Жишээ нь, гэдэс ходоод. Бие ядарсан мөртлөө тархи сэргэлэн учраас нэмэлт хоол тэжээл хүсэх дохио ирүүлсээр байх болно. Тэгэхээр ямар нэгэн хоол идэх хэрэгтэй, угтаа бол та идэж уухын оронд унтаж амарч байх ёстой хүн. Энэ нь хоол боловсруулах эрхтнийг эрсдэлд оруулж байгаа хэрэг.

Хараа муудах

Ухаалаг утасны байнгын хэрэглээ бидний бие болон тархинд хэрхэн нөлөөлж байна вэ? 5

Ээж минь бага байхад харанхуй өрөөнд зурагт битгий үзэж бай гэдэг байж билээ. Түүний түмэн зөв байжээ. Зурагт, таблет болон гар утаснаас гэрэлтэх цэнхэр гэрэл бидний нүдний хараанд маш муугаар нөлөөлдөг байна. Ялангуяа харанхуйд. Зөвхөн нүдний бүтцэд муугаар нөлөөлөөд зогсохгүй харааны мэдрэлд ч нөлөөлнө.

Унтахаасаа 2 цагийн өмнө ямар ч дэлгэц харахгүй байхыг танд зөвлөж байна. Энэ хугацаанд таны тархи унтаж амрах цаг болжээ гэдгийг ойлгох хангалттай хугацаатай байх бөгөөд та тайван нойрсох болно.

Share Button
3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. АХАМДЫН БАЯР:

    2016/11/12 at 20:38

    ЗӨВШҮҮ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Хурхиралтаас сэргийлэх 3 төрлийн хүнс

Хурхирах зөвхөн дэргэд байгаа хүнийг тавгүй байлгаад зогсохгүй хурхирч байгаа хүнийг өөрий…