Хамгийн олон тэрбумтантай Топ-15 улс

1

Ойролцоогоор дэлхий дээр 2 мянган тэрбумтан амьдардаг. Хамгийн их тэрбумтан амьдардаг улс орнуудтай танилцана уу.

15. Өмнөд Солонгос – 31 тэрбумтантай

Өмнөд Солонгос нь Хойдыгоо бодвол капитализмд итгэдэг. Гадаад худалдаан дээр суурилсан эдийн засгийн хөгжилтэй орон. Hyundai, LG, Samsung болон Kia Motors-ын эх нутаг, ДНБ нь их наяд доллараас давна.

Хамгийн олон тэрбумтантай Топ-15 улс 1

14. Сингапур – 32 тэрбумтантай

Дэлхийн цорын ганц арал-улс. Парламентын засаглалтай, зах зээл маш өндөр хөгжсөн газар. Сингапурын эдийн засаг өрсөлдөхүйц, тогвортой, чөлөөтэй явагддаг гэж үздэг. Жилийн ДНБ нь 300 тэрбум долларт хүрнэ.

Хамгийн олон тэрбумтантай Топ-15 улс 2

13. Турк – 34 тэрбумтантай

Османы үед гурван тивд газар нутаг эзэлж байсан бол 1923 оноос эхлэн жижгэрсээр одоогийн Туркийн газар нутагтайгаа л үлджээ. Эдийн засгаараа дэлхийд 18 дугаарт ордог бөгөөд жилийн ДНБ нь 750 тэрбум доллар. Эдийн засгийг хөдөлгөх гол хүчин зүйл нь экспорт, импорт, үүнээс гадна электроник, машин механизм, тоног төхөөрөмж, төмрийн үйлдвэрлэл, банк санхүүгийн үйлчилгээ, хөдөө аж ахуй, газрын тос, аялал жуулчлал маш өндөр хөгжсөн.

Хамгийн олон тэрбумтантай Топ-15 улс 3

12. Канад – 35 тэрбумтантай

Газар нутгаараа дэлхийд 2 дугаарт бичигддэг – нийт хүн амын тоо 35 сая. Канадын ДНБ 1,8 их наяд доллар бөгөөд эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд 11-т орно. Үйлчилгээ, худалдаа, газрын тос болон ойн мод бэлтгэлээр хөгжсөн улс юм.

Хамгийн олон тэрбумтантай Топ-15 улс 4

11. Итали – 37 тэрбумтантай

Жилийн ДНБ нь 2 их наяд хүрдэг парламентын засаглалтай улс. Европын холбооны улс орнуудын дунд эдийн засгаараа 3-т, дэлхийн хэмжээнд 8-д ордог. Хөдөө аж ахуй, дарсны үйлдвэрлэл хөгжсөн. Мөн аялал жуулчлал, загвар, автомашин үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл болон ЖДҮ хөгжжээ.

Хамгийн олон тэрбумтантай Топ-15 улс 5

10. Япон – 42 тэрбумтантай

Наран мандах улсын газар нутаг жижиг хэдий ч дэлхийд эдийн засгийн хэмжээгээрээ 3-т бичигдэнэ. Жилийн ДНБ нь 4 их наяд доллар орчим. Үйлчилгээ, электроник, машины үйлдвэрлэл өндөр хөгжсөнөөс гадна хүнс, химийн үйлдвэрлэл, шинжлэх ухааны шинэ ололт нээлт хийх салбарт тэргүүлж байгаа улс юм.

Хамгийн олон тэрбумтантай Топ-15 улс 7

9. Бразил – 49 тэрбумтантай

Өмнөд Америкийн хамгийн том улс, ДНБ нь 1,5 их наяд доллар буюу эдийн засгийн хөгжлөөрөө 9-д бичигдэнэ. Кофе, хувцас, гутал, ган, жүрж, цахилгаан хэрэгсэл, сахар зэрэг үйлдвэрлэл өндөр хөгжсөн. Үүнээс гадна загас агнуур, ой мод бэлтгэх салбарт дээгүүр ордог ажээ.

Хамгийн олон тэрбумтантай Топ-15 улс 6

8. Франц – 51 тэрбумтантай

Францын жилийн ДНБ нь 2,5 их наяд долларт хүрсэн бөгөөд эдийн засгийн хэмжээгээрээ Европын холбооны улс орнуудад 3-т, дэлхийд 6-д орно. Эдийн засгийн маш олон салбарт тэргүүлэх бөгөөд үүний дотроос хөдөө аж ахуй, аялал жуулчлал, зэр зэвсгийн үйлдвэрлэл, атомын цахилгаан станц, хөнгөн үйлдвэр, эмийн болон химийн үйлдвэр өндөр хөгжсөн.

Хамгийн олон тэрбумтантай Топ-15 улс 8

7. Швейцар – 66 тэрбумтан

Зөвхөн Альп, шоколад, алдарт теннисчин Рожер Федерерээр алдаршаагүй улс юм, ДНБ нь 650 сая доллар, дэлхийд эдийн засгийнхаа хэмжээгээр 19-д ордог. 8-хан сая хүн амтай, улс төр, эдийн засгийн тогтвортой байдлаараа хөрөнгө оруулалт маш их татаж чаддаг. Үүнээс гадна аялал жуулчлал, хөдөө аж ахуй, цаг, сүү сүүн бүтээгдэхүүн, химикатын бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр хөгжсөн.

Хамгийн олон тэрбумтантай Топ-15 улс 9

6. Орос – 80 тэрбумтантай

Маш том газар нутагтай, ДНБ нь 1,1 их наяд доллар, эдийн засгийн хэмжээгээр дэлхийд 15-т бичигдэнэ. Эдийн засгийн маш олон салбарт амжилттай хөгжсөн – газрын тос, нүүрс, загас агнуураар дэлхийд 4-т орно, ойн мод бэлтгэлээр дэлхийд дээгүүр байр эзэлдэг улс. Нисэх онгоц болон сансрын хөлөг онгоцны үйлдвэр, электроник, хүнд хөнгөн машин техникийн үйлдвэрлэл хөгжсөн. Дэлхийн өөр бусад улс орнууд Оросын улс төрийн байр суурийг эсэргүүцдэг хэдий ч улс орны эдийн засаг цааш хөгжихөд нөлөөлөхгүй бололтой.

Хамгийн олон тэрбумтантай Топ-15 улс 10

5. Их Британи – 82 тэрбумтантай

Их Британи саяхан Европын холбооноос гарах эсэхээ санал хураалтаар шийдсэн. Гаргасан шийдвэр нь дэлхийн эдийн засагт ч нөлөөлсөн, ялангуяа тус улсын дотоодын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн юм. ДНБ нь 2,8 их наяд долларт хүрч байсан улсын эдийн засаг дэлхийд 5 дугаар байр, Европын холбоонд 2 дугаарт орж байв. Үйлчилгээ, үйлдвэрлэл, агаарын хөлөг онгоц, автомашин үйлдвэрлэлээр хөгжсөн. Нүүрс олборлолт, барилгын салбар, аялал жуулчлал болон санхүүгийн үйлчилгээ хөгжсөн улс юм.

Хамгийн олон тэрбумтантай Топ-15 улс 12

4. Герман – 82 тэрбумтантай

Хоёр ч удаагийн дэлхийн дайныг туулсан улс гэхэд дэлхийн баян улсуудын тоонд багтдаг. Жилийн ДНБ нь 3,3 их наяд доллар. Машины үйлдвэрлэлээр тэргүүлдэг, метроны зам үйлдвэрлэлээр дэлхийд 4-т тооцогддог. Аялал жуулчлал, шинжлэх ухаан, шинэ дэвшилтэт технологи, ачаа тээвэр, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл эрс хөгжсөн. Их Британийн адил 82 тэрбумтантай, гэхдээ эдийн засгийн хөгжлийн алсын ирээдүй нь гэрэл гэгээтэй байгаа улс.

Хамгийн олон тэрбумтантай Топ-15 улс 11

3. Энэтхэг – 111 тэрбумтантай

Газар нутгийнхаа хэмжээгээрээ дэлхийд 7 дугаарт ордог, хамгийн их хүн амтай улсын нэг. 90-ээд оноос эхлэн эдийн засаг нь эрчимтэй хөгжиж ирсэн. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, хөнгөн үйлдвэрлэл, эмийн үйлдвэрлэл, программ хангамж, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, цахилгаан харилцаа холбоо гээд салбарууд хөгжсөн. ДНБ нь 2,4 их наяд доллар хүрч эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд 7 дугаарт ордог. Хүн амын өндөр тооноос болж ядуурлын индекс өндөр гардаг ажээ.

Хамгийн олон тэрбумтантай Топ-15 улс 13

2. АНУ – 535 тэрбумтантай

Жилийн ДНБ нь 18 их наяд доллар. Газрын тос, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн. Мөн өөр бусад салбарын үйлдвэрлэл өндөр хөгжсөн – химикат, машин тоног төхөөрөмж, ашигт малтмал болон байгалийн хийн олборлолт. Спорт, боловсрол, хөгжим, банк санхүүгийн салбар, арми, кино үйлдвэрлэл нь америкийн эдийн засагт өөрийн хувь нэмрээ оруулдаг.

Хамгийн олон тэрбумтантай Топ-15 улс 14

1. Хятад – 568 тэрбумтантай

Хятадын тэрбумтнуудын 90 нь өнгөрсөн жил тэрбумтнуудын клубт элссэн. Хятадын эдийн засаг ямар хурдацтай хөгжиж байгааг та төсөөлж чадах уу? Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 4 дүгээрт ордог бөгөөд дэлхийн хамгийн их хүн амтай улс. Нэг намын засаглалтай ч 1970-аад оноос хойш үсрэнгүй хөгжиж эхэлсэн. ДНБ нь 11 их наяд доллар байгаа нь энэ үзүүлэлтээрээ 2 дугаарт орж байна. Үйлдвэрлэлийн салбар дээр эдийн засгийн хөгжил нь суурилснаас гадна хөдөө аж ахуй, хувцас, тоглоом, сэлбэг, электроник, цахилгаан харилцаа холбоо … Үүнээс гадна маш их гадны хөрөнгө оруулалт татаж чаддаг улс ажээ.

Хамгийн олон тэрбумтантай Топ-15 улс 15

8
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Ням Каа

    Ням Каа

    2016/07/26 at 15:51

    ene ni d Mongol yaagaad baihgui bgaan ????

  2. Odgerel Tseveen

    Odgerel Tseveen

    2016/07/26 at 16:48

    .

  3. asd

    2016/07/26 at 21:09

    saihan shaahima forbes deer arai oor jagsaalt bhimda

  4. Edward Showden

    Edward Showden

    2016/07/26 at 22:53

    Лалрууд

  5. Bauirjan Boyka Puaro

    Bauirjan Boyka Puaro

    2016/07/27 at 01:18

    Uuln An 76 Man 76n terbumtantai gehed manaih niitdee 152terbumtantai bolj ene jagsaaltad ormoor yum hha

  6. Ayushjaw Majigsuren

    Ayushjaw Majigsuren

    2016/07/27 at 13:23

    Sain uu

  7. Agvanaa Alex

    Agvanaa Alex

    2016/08/01 at 02:53

    http://www.freebeach.likesyou.org : all of you need to look here!!!! it is the best website my friend ever stubmled upon !!they are giving away gems !!!!<3 :)

  8. ok88

    2016/08/01 at 13:53

    haha Mongol 76 terbumtantai gej oroh ystoimu?

  9. Gazarzui Ganaa Ganzo

    Gazarzui Ganaa Ganzo

    2016/08/01 at 17:46

    Mongol 1 r bairand orj bga bhoo

  10. zochin.

    2016/08/06 at 12:02

    Mongoliin terbumtanuud ulsaasaa hulgailaj terbumtan bolood ofishort mungiig nuusan uchiriig alban esnii terbumtanuud bish….?

  11. sss

    2016/08/23 at 11:43

    Mongol uls 5-6 terbumtantai bolohod mongol suireh biz bugd ulsiin tusviin munguur bayajaad nugu mongol ni dooshoo bye2

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *