Нүүр Энтертайнмент Видео YouTube дэх 11 фитнес сувгууд

YouTube дэх 11 фитнес сувгууд

2
0

Эрүүл мэнд, бие галбиртаа анхаарал тавихын тулд ихээхэн хэмжээний мөнгө төлж спорт зааланд хувийн дасгалжуулагчтай фитнесээр хичээллэхээс өөр аргагүй гэж бодож байна уу? Үгүй ээ, бид та бүхэнд үнэгүй бөгөөд өөрт тохирсон дасгалуудыг сонгон хийх боломжтой YouTube дэх фитнес сувгуудыг санал болгож байна.

Үр дүнг нь та удаан хүлээхгүй таны сэтгэл санаа сэргэж бие галбир тань гуалиг болохыг удахгүй харах болно.

Тухай сувгууд руу орж үзэхийг хүсвэл гарчиг эсвэл зураг дээр нь дарна уу.

Blogilates

YouTube дээрх 11 фитнес сувгууд 1

Хүчний аэробик болон пилатесийн хосолсон дасгалыг мэргэжлийн дасгалжуулагч Кейси Хо заах бөгөөд хүссэн үр дүндээ хурдан хүрнэ. Цаг зав муутай бол 5 минутын дасгал ч бий.

Official Barstarzz

YouTube дээрх 11 фитнес сувгууд 2

Фитнес-дасгалжуулагч нарын баг та бүхэнд фитнесээр хичээллэхэд үнэтэй спорт заал болон тоног төхөөрөмж шаардлагагүй гэдгийг өөрийн бие дээр батлах болно. Хаа дуртай газраа, тэр бүү хэл ажлынхаа шалан дээр ч фитнесээр хичээллэж болно шүү.

Strength Camp

YouTube дээрх 11 фитнес сувгууд 3

Хүчтэн Эллиот Халс та бүхэнд хэрхэн өөр шигээ хүчтэй болохыг зааж өгнө. Түүний хичээл маш ойлгомжтой. Зарим нэг дасгалыг нэмэлт тоног төхөөрөмжтэй хийх тул өөрийн жинд тохируулсан байхыг анхаараарай.

Clubfitz

YouTube дээрх 11 фитнес сувгууд 4

Компьютерийнхээ дэлгэц дээр гал халуун бүжгийн хичээл авна гээд бод доо? Бодит бүжгийн хичээлийн бичлэг хийсэн тул та яг л бодитоор хичээллэж байгаа мэт сэтгэгдэл төрөх вий.

Scooby

YouTube дээрх 11 фитнес сувгууд 5

“Скуби” гэх хочтой 54 настай инженер фитнесээр хичээллэхэд насны хязгаар үгүй гэдгийг нотолсон хүн. “Гэрийн дасгал сургуулилт” гэдэг “амар ажил” биш гэдгийг тэрээр өөрийнхөө хичээлээрээ харуулж чадсан юм. Мөнгө үрэлгүйгээр гэртээ фитнесээр хичээллэж булчинлаг болохыг хүссэн хүмүүст Скубигийн хичээл тохирно.

Yoga with Adriene

YouTube дээрх 11 фитнес сувгууд 6

Эдриэн Мишлерийн суваг таны зочны өрөөг йогийн танхим болгон хувиргана. Амьдралын бүхий л нөхцөлд тохирох йогийн дасгалууд бий: ажлын байрны йог, толгойн өвчин намдаах йог, тэр ч бүү хэл хаягдсан зүрх сэтгэлийг анагаах йог …

Fitness Blender

YouTube дээрх 11 фитнес сувгууд 7

Даниил, Кэлли нар гэр бүлийн хоёр, хосоороо фитнесээр хичээллэхийн сайхныг харуулжээ. Дасгалын хажуугаар хэдэн килокалори шатаасныг тоо баримтаар харуулна. Шатаасан килокалорио хараад та улам урам зориг орох болно шүү.

Six-pack stomach

YouTube дээрх 11 фитнес сувгууд 8

Төгс хэвлийтэй байхыг хүсвэл энэ сувгаар зааж байгаа дасгалыг дагаад хийгээд бай. Дасгалыг хэрхэн үр дүнтэй хийх, зөв хооллолт зэргийн талаар танд мөн зөвлөгөө өгнө.

S Arah Fit

YouTube дээрх 11 фитнес сувгууд 10

Блоггер, фитнес-дасгалжуулагч Сара таныг эрүүл амьдралын хэв маягт хөтөлнө. Тэрээр энэ сувгаа 2006 оноос хойш хөтөлж байгаа бөгөөд зөвхөн дасгалууд заагаад зогсохгүй хоолны зөв дэглэм болон жоруудыг танилцуулах болно.

Body Rock

YouTube дээрх 11 фитнес сувгууд 9

Хаа дуртай газраа хийхэд тохиромжтой дасгалуудыг та эндээс үзнэ. Өөх тос хайлуулах, бодисын солилцоог идэвхжүүлэх эрч хүчтэй дасгалууд болно.

Tone It Up

YouTube дээрх 11 фитнес сувгууд 11

Дасгал хийхдээ төгс галбир харж сэтгэлийн таашаал авахыг хүсвэл энэ сувгийг сонгоорой. Бонуст нь далайн эрэг, далайн давалгаан чимээ … Мөн зөв хооллолтын зөвлөгөө өгнө.

3
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/05/18 at 15:54

    i like youtube

  2. Зочин

    2016/05/20 at 02:25

    bayarlalaa. bugdiig ni subsribe hiichlee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Алдартай тамирчдын унтахдаа ашигладаг шилдэг 6 дэглэм

Дэлхийн алдартай тамирчид өөрсдийн хүрсэн амжилтыг зөвхөн дасгалжуулагч нартаа талархаад з…