Шинэ мэдээ

Ган утсаар хийгдсэн ер бусын гайхалтай 3D уран баримлууд [9 фото]

Уран барималч Shi Jindian уран баримлын бас нэгэн шинэ төрлийг бий болгож яваа нэгэн юм. Түүний бүтээлээ хийдэг үндсэн түүхий эд бол ган төмөр, нарийндаа бол ган утас юм. Тэрбээр ган утсыг ер бусын гайхамшигтай гурван хэмжээст обьект болгон хувиргадаг. Түүний бүтээлүүдийг харахад бодит зүйл гэхээсээ илүүтэй харандаагаар зурсан зураг мэт харагдах аж. Мотоцикл, унадаг дугуй, машинаас эхлээд гавлын ясыг …

Зураач El Mac-ын гудамжны ер бусын бүтээлүүд [10 фото + 2 видео]

Зарим зураач, уран бүтээлчдийн хувьд гадаа гудамжинд байрлах үй олон байшин барилгуудын хана туурга, хашаа зэрэг нь уран бүтээлээ туурвих талбар нь болох нь бий. Ерөнхийдөө гудамжны урлаг хэмээн нэрийдэгдэх байшин барилгын хана туурган дээр зураг урлал, бүтээлээ туурвидаг мянга мянган зураачдын нэг болох зураач El Mac-ын ер бусын бүтээлүүдийг сонирхон үзэх боломжийг хэрэглэгч танд олгож байна. Ихэвчлэн хөрөг зургаар …

Гоёмсог загвар бүхий сандалнууд [26 фото]

Хэдэн зууны тэртээгээс өнөөг хүртэл ашиглагдаж байгаа хүн төрөлхтний мянга мянган бүтээлийн нэг бол та бидний хөлийг амрааж, амарч тухлах боломжийг олгодог сандал гээч зүйл билээ. Маш энгийн боловч маш эртний энэ хэрэгслийн сандал хэмээх нэр томьёо нилээд хэдэн мянган жилийн турш одоогийн хэрэглээний нэрнээсээ илүүтэйгээр эрх мэдэл, сүр хүчийг илэрхийлдэг байжээ. Yүсэн бий болсон цагаасаа эхлэн хийц загварын хувьд …

Сонирхолтой зураг #305 [200 фото]

Өглөөхөн нартай, тунгалаг сайхан байсан тэнгэр хангай ааш араншингаа хувирган нэг л хачин байх чинь. Хэд хоногийн өмнөөс яригдаад байсан хүйтрэх, сэрүүсэх цаг нь ирж байгаа юм болов уу. Ямартай ч нэг л мэдэхэд анхны цас орох байх даа. Жаахан байхад анхны цасаар нүүр гараа угаавал өвөл ханиад хүрдэггүй гэдэг байж билээ. Манай өвєє өвөл болохоор өглөө бүр цээж нүцгэн …

Зар сурталчилгааны гэрэл зурагчин David Zaitz-ын авсан гэрэл зургууд [32 фото]

Ямар нэгэн үг хэл, тайлбаргүйгээр хэрэглэгчдийн сэтгэлд хүрч чаддаг онцгой зөв шийдэлтэй зар сурталчилгааны гэрэл зураг нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтанд гойд сайнаар нөлөөлж чаддаг. Энэ салбарт хүч чадал, авьяас чадвараа сорьдог маш олон уран бүтээлчид, гэрэл зурагчид байдгийн дотроос Лос-Анжелес хотноо уран бүтээлээ туурвиж байгаа фото зурагчин David Zaitz-ын авсан сонирхолтой, хөгжилтэй гэрэл зургийн цуглуулгаар та бүхний мэлмийг мялаахаар …

Ариун цэврийн цаасны голоор хийгдсэн бяцхан урлагийн бүтээлүүд [29 фото]

2003 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд маш олон үзэсгэлэнгүүдэд оролцож, мөн өөрийн бие даасан үзэсгэлэнгүүдээ гаргаж байсан зураач, наамалч Anastassia Elias-ийн бас нэгэн сонирхол бол ариун цэврийн цаасны голоор бүтээл урлах ажээ. Гадуурх цаасыг нь хэрэглээд дууссан л бол хэнд ч хэрэггүй хог болон хаягддаг ариун цэврийн цаасны голыг зүсч, хайчилж, наагаад л маш гайхалтай урлагийн бүтээл болгон хувиргах санааг …

Америк уран барималч эмэгтэйн тосон будаг, давирхайгаар хийсэн бүтээлүүд [22 фото]

Carole A. Feuerman гэгч эмэгтэйг дэлхийн хамгийн цуутай хэт реалист үзэлтэй уран барималчдын нэг гэдгээр нь дэлхийн урлагийн ертөнцийнхөн андахгүй. Дэлхийн олон улс орны нэр хүндтэй музей, урлагийн галерейд уран бүтээлийнхээ үзэсгэлэнгүүдийг гаргаж байсан энэ эмэгтэй олон арван алдартай шагналуудыг хүртэж байсан байна. Тосон будгаар будаж янзалсан давирхайн баримлуудаараа алдартай Feuerman бүтээлүүддээ хүрэл, чулуу гэх мэт бусад материалыг ч ашигладаг …

Фотошопын мастер Manuel Archain-ы бүтээлүүдээс [64 фото]

Зар сурталчилгаа, фото зургийн ертөнцөд маш олон зурагчид, уран бүтээлчид авьяас чадвараа уралдуулан, өөр өөрсдийн гэсэн өнгө аяс, үзэл бодлыг шингээсэн бүтээлүүдээ туурвисаар байгаа. Тэдний дундаас 1983 онд Аргентины Буэнос Айрест төрсөн Manuel Archain гэгч уран бүтээлчийн бүтээлүүдийн дээжээс эрхэм уншигч таны өмнө дэлгэж байна. Absolut, Sony Ericsson, Kraft, Universal Music, Convene Magazine, BA Insider Magazine зэрэг зар сурталчилгаа, арилжаа, …

Хамгийн анхны 8-Бит пиксел бүхий мотоцикль бүтээгджээ [11 фото]

Harder Studios-ын дизайнер Justin Harder гэгч эрхэм дэлхийн анхны гэж нэрлэгдэж болох гайхалтай мотоциклийг бүтээжээ. 8-Бит-ийн пиксел гэгдэх дүрснээс бүтсэн уг мотоциклио бүтээхдээ зохион бүтээгч залуу маань энгийн модоор их биеийг нь хийгээд дараа нь түүндээ хоёр дугуй холбож бэхлээд будаж янзалсан байна. Мотоцикльтойгоо тун ч сайн тохирох бас нэгэн зүйлийг хийсэн нь мөн адил 8-Бит пикселэн модон дуулга юм. …

Нүүрний пирсингийг харуулсан “Freak” хэмээх фото зургийн үзэсгэлэнгийн зургууд [18 фото]

Содон сонин бүхнийг сонирхдог залуус та бүхэндээ бас нэгэн сонирхолтой зурган мэдээллийг хүргэе. 2009 онд Украйньд болсон “Tattoo-Collection” хэмээх шивээс болон пирсингийн олон улсын фестиваль дээр “Freak” нэртэй фото зургийн үзэсгэлэн тавигдсан байна. Ердөө хоёрхон хоногийн хугацаанд тавигдсан энэхүү үзэсгэлэнг GlossyStudio-ээс гаргасан бөгөөд энэ студи нь гадаад төрх, бие эрхтнээ хамгийн ер бусын байлгахыг хүсдэг хамгийн зориг зүрхтэй хүмүүст шивээс, …

Өвөрмөц, ер бусын, содон загварын кетнүүд [26 фото]

Daniel Reese “Sneaker Freaker” хэмээн өөрийгөө нэрийдсэн 21 настай дизайнер залуу ер бусын, онцгой кетнүүдийн загвар гаргажээ. Daniel Reese гэгч энэ залуу Nike брэндийн энгийн кетийг маш дэгжин, өнгөлөг, содон болгож хувиргасан байна. Видео тоглоом, хөгжим, кино, зурган өгүүллэг гэх мэт олон сэдвийн хүрээний зураг, чимэглэл ашиглан бүтээгдсэн иймэрхүү загварын кеттэй болохыг хүссэн хэн бүхэн Daniel-ын вэб хуудсанд хандан захиалгаа …

Аялагчдад зориулсан гайхалтай машин худалдаанд гарчээ [16 фото]

Германы Dusseldorf хотноо энэ оны 8-р сарын 28-наас 9-р сарын 5-ныг хүртэлх хугацаанд Caravan Salon хэмээх худалдааны шоу болж өнгөрчээ. Энэхүү шоун дээр 11 орчим метр урттай FUTURIA нэртэй нэгэн гайхамшигт чиргүүлт машиныг танилцуулсан байна. Аялаж зугаалах дур сонирхолтой хэн бүхэнд маш их таалагдах энэ тансаг зэрэглэлийн машин нь тагтан дээвэртэй ба тэрхүү дээвэр нь жакуза усан сангаар тоноглогджээ. Мөн …

Японд байдаг Kori no Suizokukan нэртэй мөсөн аквариум [8 фото]

Жил ирэх тусам нэмэгдэж байгаа цаг агаарын халалттай тэмцэх нэгэн сонирхолтой арга замыг Япон улсын мэргэжилтнүүд сэдэж, энэ зуны аагим халуун өдрүүдэд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь Kori no Suizokukan хэмээн нэрлэгдсэн мөсөн аквариум байжээ. Ирсэн гийчдийг сэрүүцүүлэхээс гадна сонирхолтой үзмэр үзэх боломжийг олгох энэ аквариум японы Хоншу арлын Kesennuma хотод байрладаг ба тэнгисийн боомт орчмоос баригдсан далай тэнгист амьдардаг …

Германы Гамбург хотод байрлах Superbude нэртэй өвөрмөц зочид буудал [29 фото]

Дараах зурган дээр харуулсан зочид буудлын дотоод заслын загварыг Dreimeta студийн зохион бүтээгч, уран барилгачин Armin Fisсher гэгч эрхэм гаргажээ. “Superbude” гэж нэрлэгдсэн энэхүү зочид буудалд ирсэн гийчид бүтэн шөнийн турш унтахгүйгээр үдэшлэг хийж хөгжилдөх боломжтой ба хөршийн хэн нэгэн танд ундууцаж, уцаарлахгүйгээрээ гайхалтай юм. Энд ирсэн зочид жинсэн өмдөөр бүрсэн буйдан дээр тухалж, хананд бэхэлсэн хавханд хэрэгтэй зүйлээ хавчуулан …

1...1,9091,9101,911...2,065Хуудас 1,910 - 2,065

Фэйсбүүк

Санал болгох