Шинэ мэдээ

Австралийн тэнгисийн цэргийн хөлөг онгоц усан доорх үзмэр боллоо [26 зураг]

Австралийн New South Wales мужийн удирдлагууд Adelaide хэмээх тэнгисийн цэргийн хөлөг онгоцоо Сидней хотоос нэг цагийн хугацаанд сэлж хүрэх эргийн дагууд далайн усанд албаар живүүлсэн байна. Ингэсний учир нь усанд живүүлсэн энэ хөлөг онгоц нь аялагч жуулчдыг татах шинэ үзмэр болж чадна гэснээс үүдэлтэй аж. Далайн ёроолд 30 метрийн гүнд хэвтэх энэхүү хөлөг онгоцны ханан дээр зурагнууд байрлуулж, галерей нээсэн …

Нидерландын шоронгийн гадаад болон дотоод байдал [60 зураг]

Алдартай архитекторчдын зураг төслийг нь гаргаж, цэмцийтэл зассан зүлэг, цэцгийн мандал, тоглоомын талбай, барилга сэлтээс бүрдсэн энэ том цогцолбор бол Голланд улсын шорон юм. Амралтын газар гэмээр харагдах энэ газарт амьдрахад хэрэгтэй бүхэн бий. Хоёр жилийн дараа хаагдах Penitentiary Maashegge хэмээх энэ шорон тус улсын засгийн газрын 2009 оны шийдвэрээр хаагдаж байгаа найман шоронгийн нэг бөгөөд Нидерланд улсын хэмжээнд гэмт …

Jay-Z and Kanye West – Otis [2011 | 1080p]

Америкийн реппэр, бизнесмэн Jay-Z нь 2011 оны 8-р сарын 8-нд реппэр Kanye West-тэй хамтарсан цомгоо худалдаанд гаргасан бөгөөд энэхүү цомгийн дөрөв дэх дуу болох “Otis” хэмээх дууны клип өчигдөр буюу 8-р сарын 11-ний өдөр Kanye West-ийн Youtube хуудсаар цацагджээ. Шүүмжлэгчдийн зүгээс маш их таашаасан саналыг хүлээн авсан энэ дууны клипийг найруулагч Spike Jonze найруулсан байна. Дэлхийн улс гүрнүүдийн чаартад нилээд …

‪Maroon 5 ft Christina Aguilera – Moves like Jagger [2011 | 1080p]

Америкийн поп рок хамтлаг Maroon 5 дуучин Christina Aguilera нарын хамтран бүтээсэн, рок болон soul элементүүд бүхий диско-поп, электро-поп жанрын “Moves Like Jagger” хэмээх дууны клипийг хэрэглэгч та бүхнийхээ хүртээл болгож байгаадаа баяртай байна. Хөгжмийн шүүмжлэгчдийн зүгээс маш их талархлыг хүлээн авсан энэ дууны клипийг The Prodigy, Madonna, Lady Gaga, Metallica, Christina Aguilera, U2, Blink-182, P!nk, Rammstein, Britney Spears нарын …

Ноход ба зүлэг усалж, ус шүршигч төхөөрөмж [33 зураг + бичлэг]

Нар төөнөсөн зуны аагим халуун өдрүүдэд нарны халуун илчинд орох байх газраа олж ядан зүдэрдэг нэг амьтан бол хүний хамгийн сайн анд нөхөр гэгддэг нохой билээ. Тэгвэл хурц нар эгц дээрээс халуунаас халуунаар төөнөсөн зуны өдрүүдэд нохдын хувьд зүлэг услагч ус шүршигчээс илүү сайхан санагддаг зүйл гэж үгүй бололтой. Үүнийг дараах зургийн багц болон бичлэг батлах бизээ. Халуунаас залхсан нохой …

Японы тюнерийн шинэ бүтээгдэхүүн Wald Jaguar XJ X350 Black Bison Kit машин

Япон дахь авто тюнингийн Wald International компани 1968 оноос Британий Jaguar загварын дор худалдаалагдаж эхэлсэн тансаг зэрэглэлийн суудлын автомашины Jaguar XJ маркын нэгэн хуучны машиныг тоногложээ. 2003-2007 онуудад үйлдвэрлэж байсан Jaguar XJ (X350) маркын машинд зориулсан Black Bison их биеийн цуглуулга нь тансаг зэрэглэлийн суудлын машиныг өргөн хүрээтэйгээр сайжруулсан байна. Ард болон урд талын буферуудад шинэ интерцептор суулгаж, хажуу талын …

Зураач Adam Ellis-ийн найзуудын шог зургууд [18 зураг]

1985 онд Монтанад төрсөн зураач Adam Ellis нь таны сайн найз басхүү хамгийн ихээр үзэн яддаг дайсан чинь ч болж чадна. Калифорни болон Массачусетсыг гэрээ хэмээдэг энэ эрхэм зураг зурах дуртайгаас гадна зураг зурахгүй байх үедээ аялах, цай хандлах бас шөнө дундуур зүгээр л хэсүүчлэх дуртай. Тэрээр уйдсан үедээ Facebook дээрх найзуудынхаа зургийг үздэг бөгөөд тэдгээр зургууд дундаас хамгийн өөрт …

Германы гэрэл зурагчин Holger Keifel-ийн авсан хөрөг зургууд [15 зураг]

Германд төрсөн гэрэл зурагчин Holger Keifel нь хөрөг зургийн чиглэлээр дагнаж ажилладаг нэгэн бөгөөд түүний авсан зурагнууд The New York Times Magazine, Der Spiegel, ZeitWissen, The Observer Sport Monthly, Black+White Magazine, American Photography зэрэг олон арван сэтгүүлийн хуудаснаа хэвлэгдэн гарч, маш олон тооны ном болон CD-ний cover болон хэвлэгдэж байсан юм. 1993 онд Нью Йорк хотод нүүж ирснээс хойш энд …

Carnival Euphoria парти

Carnival Euphoria парти Метрополитан Энтертайнмент-ээс 2011 оны 08 сарын 12ны өдөр ILOFT-д зохиогдох “Carnival Euphoria” парти нь Монголд анх удаа зохиогдож байгаагаараа онцлог бөгөөд жил бүр уламжлал болгон зохиогдох төлөвлөгөөтэйгөөр энэ жилийн партины бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. “Carnival Euphoria” парти нь та бидний мэдэх “Багт наадам” буюу Карнивалын өнгө аястай байх ба Dress Code-ын хувьд мөн өнгө аясаа мэдэрсэн Багт …

Nicole Scherzinger – Wet [2011 | Full HD]

Rolling Stone сэтгүүлийн гаргасан дэлхийн шилдэг дуучин-бүжигчин гэсэн жагсаалтын есдүгээр байранд бичигдсэн Америкийн дуучин бүсгүй Nicole Scherzinger-ийн анхны студийн цомогт багтсан “Wet” нэртэй дууны клипийг сайтынхаа хэрэглэгчдийн хүртээл болгон оруулж байна. Нэгдсэн Вант улсад тус цомгийн дөрөв дэх сингл болон ирэх 29-ний өдөр гарах энэхүү дууны клип өнгөрөгч 7-р сард хийгдэж, энэ сарын 3-ны өдөр анх удаагаа цацагджээ. Клипний найруулгыг …

Амарбаясгалант хийдийн Гонгорын Бумба тахих ёслол

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Бүрэнхаан уулын бэлд, Сэлэнгэ мөрөн орчмын Ивэн хөндийд орших Өндөр Гэгээн Занабазарын дурсгалд зориулан барьсан Амарбаясгалант хийд өнє удаан жилийн турш оршин тогтносоор ирсэн билээ. Нэг хэсэг хугацаанд мартагдаад байсан уг хийдийн Гонгорын Бумба тахих ёслол сүүлийн 10 жилд эрчимтэйгээр жил бүр уламжлал болгон зохион байгуулж сүсэгтэн олныг дуудах болсон. Энэхүү Бумбын тахилга энэ удаа …

Байгаль эхийн өвөрмөц бүтээлүүдийн нэг бол мөөг

Байгаль дэлхий үеийн үед хүмүүн төрөлхтөн бидэнд өлзий өгөөжөө өгсөөр ирсэн арвин баялаг ертөнц. Эхээс төрөхөд тосон авч, үхэхэд хүртэл хэвлийдээ шингээдэг байгаль эхийн баялгийг зах хязгааргүй гэж бодож замбараагүй хэрэглэвэл юмтай савыг уудлахад хоосордгийн адилаар хэзээ нэгэн цагт хоосон ёроолоо бидэнд харуулахаар барахгүй хатуу харгисаар хандаж, хэвлий юуг нь ухан төнхөсний хариуг нэгэн өдөр өгөх болно. Харин байгалийн баялаг, …

Уран гулгалтын бараан тал буюу аваар ослууд [17 зураг + бичлэг]

Маш олон хүмүүс уран гулгалтын спортыг үзэж сонирхох дуртай. Мөн маш олон хүмүүс уран гулгалтын спортоор хичээллэхийг хүсдэг. Гэвч энэ гайхамшигт спортод ч бас аюул нуугдаж байдаг. Асар хурдтай гулгаж байгаад халтирч унах, тэнцвэр алдсанаас хамтрагчаа унагаах, гэмтэж бэртэх түүгээр ч зогсохгүй цаашид дуртай спортоороо хичээллэх боломжгүй болох хүртэл олон аюул уран гулгалтын спортоор хичээллэгчдийг дагаж байдаг. 0Гоё0Ха Ха0Хөөрхөн0Гайхмаар0Бахархмаар0Харамсалтай0Тэнэглэл0БурууБаярлалаа!

Ой хүрээгүй бяцхан хүүхдээ унтуулахаар оролдож байгаа аав

Ээжүүдэд гадагшаа гарах ямар нэгэн ажил гарсан тохиолдолд аавууд бяцхан хүүхдээ харж үлдэх яггүй ажилтай тулгардаг. Туршлагагүй аавуудын хувьд энэ бол тун ч хэцүүхэн даваа. Yг хэлж, бодол санаагаа ойлгуулж чадахгүй бяцхан хүү эсвэл охин нь уйлах гэсэн ганцхан үйлдлээр өөрийгөө илэрхийлнэ. Харин түүнийг нь аавууд тэр бүр ойлгохгүй. Өлсөж, эсвэл нойр нь хүрч, магадгүй ээжийгээ санасан бяцхан жаал аавыг …

1...1,8041,8051,806...2,065Хуудас 1,805 - 2,065

Фэйсбүүк

Санал болгох

Ердөө 2%-ийн амьдрах магадлалтай гэгдэж байсан сайн найзууд эмч нарын бүх таамгийг үгүйсгэж эрүүл саруул өсөж байна. Тэд саяхан ахлах сургуулиа амжилттай төгсчээ

Один Фрост, Жордон Гранберри хоёр хүү эхээс төрөхөөсөө л ирээдүй нь ихээхэн бүрхэг байжээ. Эдгээр хөвгүүдийг багад …