Шинэ мэдээ

The Black Eyed Peas – XOXOXO [2011 | 720p]

Өнөөдрийн гадаад дуу, клипний сандаа Америкийн хип хоп “Black Eyed Peas” хамтлагийн зургаа дахь студийн цомогт багтсан “XOXOXO” дууны клипийг хүргэж байна. Хамтлагийн гишүүн, реппэр will.i.am-ын бүтээсэн тус хамтлагийн гишүүдийн хүүхэлдэйн дүрслэлүүд болох “Baby Peas”-ийнхний дүрүүд бүхий энэхүү шинэ клип та бүхний шинэ клипний цуглуулганд хүндтэй байрыг эзлэн байрших бизээ. will.i.am, Fergie,Taboo, Apl.De.Ap. нарын бодит амьдрал дээрх онцлог шинж чанар, …

Баагий – Хуучин хороолол [2011]

Дуучин Баагийг сонсогчид “Үгүйлж байна”, “Өчигдөр”, “Хар” зэрэг дуунуудаар нь сайн мэднэ. Дархан хотоос гаралтай хамтлагуудын нэг болох “No Name” хамтлагаар овоглож явсан тэрээр “Хуучин хороолол” цомгийнхоо нэгэн дууг клипжүүлжээ. Цомгийн нэр болсон “Хуучин хороолол” нэртэй энэхүү дууных нь клипийг Mini Production-ы уран бүтээлч залуус хийж гүйцэтгэсэн байна. Дархан хотын гудамжинд зураг авалт нь хийгдсэн энэ клип та бүхэнд таалагдах …

Бонус Автомашинтай боллоо

Бонус Автомашинтай боллоо Ухаалаг хэрэглээг дэмждэг хүн бүрийн ухаалаг сонголт нь Скайтелийн урьдчилсан төлбөрт хэрэглэгч бүрийн бонус урамшуулал байдаг. Хэзээнээсээ л анхдагч нь байж хэрэглэгч бүрийн картын цэнэглэлт бүрийг дэмжиж олон олон том жижиг шагналуудыг ар араасаа дагуулж байсан www.bonus.skytel.mn сайт шинэчлэгдэн бонусынхаа шагналын санг улам ихээр арвижуулжээ. 500 төгрөгөөс 36.000 төгрөгийн карт хүртэлх бүх цэнэглэгч картын бонусын шагналын сангаа …

Жинхэнэ Halloween Монголд

Айдсын бодит ертөнцөөр аялах “Halloween 2011” сонирхолтой, зугаатай аялал Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд эхлэх гэж байна. Энэ сарын 15-ны өдрөөс 31-ний хооронд зохиогдох уг хөтөлбөр аймшгийн ертөнцийг бодит утгаар нь бүрдүүлэхээс гадна баярт оролцох хүсэлтэй хэн бүхэнд зориулсан тусгай хөтөлбөрүүд, олон гэнэтийн бэлгийг барихаар бэлдлээ.Монголчууд бид 10-р сарын сүүлийн ганц өдөр Halloween баярын тухай сонсоод өнгөрдөг байсан уламжлалыг халж, хагас …

Дуучин Rihanna Италийн алдарт Armani пүүсийн сурталчилгаанд тогложээ

Олон улсад нэр хүндтэй Италийн загварын пүүс Armani брэндийн зар сурталчилгааны богино хэмжээний киногоор үзэгч та бүхний мэлмий юуг мялаая. Хуучны сонгодог загварын машин, хар цагаан зураглал ашиглан бүтээгдсэн энэхүү богино хэмжээний дэлгэцийн бүтээлд дэлхий даяар 20 сая цомог, 60 сая синглээ худалдан борлуулж, бүх цаг үеийн хамгийн шилдэг борлуулалт хийсэн уран бүтээлчдийн нэгээр нэрлэгдсэн Барбадосын R&B дуучин Rihanna тоглосон …

X-Men: First Class киноны чин үнэнч шүтэн бишрэгчдийн бүтээсэн зурагт хуудсууд

Дэлгэцэнд гарсан даруйдаа жинхэнэ шуугиан тарьж чаддаг агуу бүтээлүүд нь араасаа уг бүтээлтэй холбоотой үй олон бүтээлүүдийг дагуулдаг. Тухайн кинонд дуртай мянга мянга, сая сая үзэгчид дуртай киноныхоо зурагт хуудсыг бүтээх нь түгээмэл үзэгдэл. Энэ бүхэн тэрхүү хүн нь сонирхогч байна уу мэргэжлийнх байна уу гэдгээс хамаардаггүй. Энд бид өнгөрсөн зун нээлтээ хийж, BoxOffice-ын жагсаалтыг тэргүүлэн байсан супер баатар бүхий, …

Чинбаа – Би чамд хайртай [2011 | 1080p]

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, продюсер Б.Чинбат энэ 10-р сарын сүүлээр төгөлдөр хуурын анхны бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэж байгаа ба тоглолтоосоо өмнө “Чинбаа” цомгийнхоо “Би чамд хайртай” нэртэй дуугаа клипжүүлснийг эрхэм хэрэглэгч та бүхэнд толилуулж байна. 2000 онд зохиогдсон энэхүү дууны аяыг “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр, үгийг Томоо бичсэн юм байна. Дуу төрснөөс хойш нилээдгүй урт хугацааны дараа клипжсэн энэхүү …

Ford компаний концепци унадаг дугуй E-Bike [10 зураг]

Автомашины алдарт брэнд Ford шинэ загварын концепци унадаг дугуйгаа танилцуулжээ. Франкфуртын авто шоун дээр танилцуулагдаж, олны нүдийг баясгасан “E-Bike” хэмээн нэрлэгдсэн энэхүү шинэ концепци унадаг дугуй нь цахилгаан унадаг дугуй гэдгээрээ онцлог юм. 36 вольтын батерей болон 250 ваттын мотор бүхий энэхүү тээврийн хэрэгслийг хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утас Samsung Galaxy S II гар утсаар хянаж удирдах боломжтой ажээ. …

Чөлөөт уран бүтээлч Liam Brazier-ын өнгөлөг бүтээлүүдээс [11 зураг]

Зураач, хүүхэлдэйн кино бүтээгч Liam Brazier нь юмсыг зурж, юмсыг амилуулан хөдөлгөдөг чөлөөт уран бүтээлч. Dazed & Confused, Creative Review зэрэг сэтгүүлүүд, Нэгдсэн Вант улсын тэргүүлэх зэргийн Design Week дизайны сайт, Glastonbury фестиваль, Лондонгийн музей, Виржин телевиз зэрэг газрууд мөн олон улсын хэмжээний кино бүтээгчидтэй хамтран ажилладаг зураач Liam Brazier-ын зурагнууд нь өөрийн гэсэн ер бусын, онцгой техникээр бүтсэн байдгаараа …

Авто брэнд Volkswagen-ы Buggy Up! концепци машин [9 зураг]

Дараах зурган дээрх концепци машин бол Германы автомашин үйлдвэрлэгч Volkswagen компаний бүтээл. Хотын унаа гэгдэж байгаа энэхүү туршилтын загвар хараахан худалдаанд гараагүй байгаа ба Buggy Up! хэмээн нэрлэгдэж байгаа юм. Дээвэр болон хажуугийн хаалгагүй, түүнчлэн кабинд нэмэлт суудлуудгүйгээр зохион бүтээгдсэн энэхүү машин ердөө хоёрхон хүний суудалтай юм байна. Buggy Up! концепцийн дотоод заслын хувьд ус нэвтрүүлдэггүй загвартайгаар хийгдсэнээс гадна неопрен …

Алдарт гэрэл зурагчин Sally Mann-ы хар цагаан зургуудаас [20 зураг]

Америкийн Виржиниа мужийн Лексингтон хотын ерөнхий эмчийн гэр бүлийн гурван хүүхдийн нэг, цорын ганц охин болон мэндэлсэн Sally Mann нь хожмоо Америкийн хамгийн нэр алдартай гэрэл зурагчдын нэг болсон юм. Эцгээсээ гэрэл зурагт дурлах сэтгэл, мэдрэмжийг өвлөн авсан, өдгөө 60 настай энэ эмэгтэй олон арван нэр хүндтэй шагналуудыг хүртэж байсан байна. Түүнийг алдарт гаргасан бүтээлүүд нь хар цагаан хүүхдүүдийн зураг …

Үнэнч хэрэглээг урамшуулах Green Gold хөтөлбөр эхэллээ

Юнител групп 5 жилийнхээ ойн хүрээнд хэрэглэгч нартаа олон шинэ, содон бэлгийг барьж байгаа. Үүний үргэлжлэл болгон үнэнч хэрэглэгчдээ урамшуулах Green Gold хөтөлбөрийг эхлүүллээ. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр Юнителийн бүх урьдчилсан төлбөрт хэрэглэгч дансаа цэнэглэхдээ ашигласан хугацаанаасаа хамааран бонус оноо цуглуулна, улмаар энэхүү оноогоороо олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ авах боломжтой болж байна. Энэхүү бонус оноог Green Gold буюу GG гэж нэрлэж …

Beyonce – Countdown [2011 | 1080p]

Америкийн R&B дуучин Beyoncе Knowles-ын дөрөв дэх студийн цомгийн гурав дахь сингл “Countdown” дууны клипийг өнөөдрийн шинэ клипний буландаа нэмэн байршуулж байна. Нью Йорк хотын янз бүрийн томоохон дэлгүүрүүд болон агуулахуудад зураг авалт нь хийгдсэн энэхүү клип энэ сарын 6-ны өдөр албан ёсоор цацагджээ. Хөгжмийн ертөнцийн нэр хүндтэй төлөөлөгчдийн үнэлснээр гайхалтай гэгдсэн тус клип “Сонгодог болон орчин үеийн төгс холимог …

Tony Bennett and Lady Gaga – The Lady Is A Tramp [2011 | 1080p]

Америкийн нийтийн дуу, уламжлалт поп хөгжим, шоу болон жазз хөгжмийн ертөнцийн нэр хүндтэй төлөөлөгч, дуучин Tony Bennett-ийн өнгөрөгч 9-р сарын 20-ны өдөр худалдаанд гаргасан Duets II цомгийн хамгийн эхний дуу буюу хоёр дахь сингл болох “The Lady Is a Tramp” дууны клипийг толилуулж байна. 85 настай энэ эрхэм Америкийн поп дуучин, ая зохиогч Lady Gaga-тай хамтран дуулсан энэхүү дуу нь …

1...1,7881,7891,790...2,065Хуудас 1,789 - 2,065

Фэйсбүүк

Санал болгох