Үнэнч хэрэглээг урамшуулах Green Gold хөтөлбөр эхэллээ

0

Үнэнч хэрэглээг урамшуулах Green Gold хөтөлбөр эхэллээ


Юнител групп 5 жилийнхээ ойн хүрээнд хэрэглэгч нартаа олон шинэ, содон бэлгийг барьж байгаа. Үүний үргэлжлэл болгон үнэнч хэрэглэгчдээ урамшуулах Green Gold хөтөлбөрийг эхлүүллээ. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр Юнителийн бүх урьдчилсан төлбөрт хэрэглэгч дансаа цэнэглэхдээ ашигласан хугацаанаасаа хамааран бонус оноо цуглуулна, улмаар энэхүү оноогоороо олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ авах боломжтой болж байна. Энэхүү бонус оноог Green Gold буюу GG гэж нэрлэж байгаа юм.
Хэрэглэгч дансаа нэгжийн картуудаар цэнэглэх бүрт GG давхар нэмэгдэж орох бөгөөд хэмжээ нь картын төрөл болон ашигласан хугацаанаас хамаарна.
Юнител таван жилийнхээ ойг тохиолдуулан өнгөрсөн хугацаанд хамт байж ирсэн хэрэглэгчиддээ эхний удаад 5000 хүртэл GG-ийг бэлэг болгон өгч байна.Энэ бэлгээр та 8 төрлийн үйлчилгээнээс хүссэнээ сонгон ашиглах боломжтой. Цаашид таны дансан дахь GG нэмэгдэхийн хэрээр сонгон авах бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл нэмэгдэх болно.

Алт удах тусмаа өнгө, чанараа алдахгүй гялалздагийн адил Юнителтэй хамтдаа цаг хугацааг өнгөрөөх тусам таны хүртэх үнэ цэнэ улам бүр өссөөр байна. Бидэнтэй хамтдаа байдаг хэрэглэгч танд баярлалаа.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *