Шинэ мэдээ

Холливудын хамгийн үнэтэй арван эмэгтэй жүжигчин

Хорвоо ертөнц дээрх юм бүхэн өөрийн гэсэн үнэ цэнэтэй. Тэр дундаа хүний авьяас чадамж, чадвар хэр хэмжээндээ таарсан үнэлгээтэй байдаг. Уншигч таны хувьд ч ялгаагүй ажил хөдөлмөр хийсний эцэст түүнийгээ үнэлүүлэн цалин хөлс хүртэж, аж амьдралаа авч яваа. Хорвоо Дэлхий дээр хүн болж төрөөд эцэг эхийн халамж хайранд өлгийдүүлэн өссөний эцэст нийгмийн хариуцлагаа биелүүлж, ажил хөдөлмөр эрхлэн хүн болж төрснийхөө …

Уут тор савны гайхалтай шийдэл, шилдэг санаанууд

Уут тор нь бизнес эрхлэгчдийн хувьд “явдаг” сурталчилгааны самбар л гэсэн үг болохыг сайтын маань уншигч бизнес эрхлэгч хэн бүхэнд сануулах үүднээс тор саван дээрх шилдэг сурталчилгааны санаануудыг толилуулж байна. Зүгээр нэг цулгай тор барьж яваа нэгний гар дахь торыг хэн ч анзаарахгүй бол өвөрмөц сонин шийдэлтэй, нүдэнд тусахуйц зураг сэлттэй тор савыг хэнбугай ч нүд унаган харах нь гарцаагүй. …

Унтаж байгаа хайртай үрстэйгээ зугаацацгаая!

Өдөржин тоглож ядраад унтаж байгаа энхрий үрстэйгээ бүтээлчээр тогловол ямар вэ? Унтаж байгаа хүүхэдтэйгээ яаж тоглох болж байнаа гэж та гайхаж магадгүй. Тэгвэл мэдээний маань дэлгэрэнгүйг тухлан үзээрэй. Бид урьд нь унтаж байгаа Mila охинтойгоо хамтран маш гайхалтай уран бүтээл туурвидаг ээжийн тухай фото мэдээллийг оруулж байсан билээ. Энэ удаад ч бас Mila-гийн ээж Adele Enersen-ий бүтээлүүдийг гэрэл зураг хэлбэрээр …

Эзнийхээ зан чанарыг илэрхийлэх этгээд чамин загвартай бөгжнүүд

Эртний Грекийн домогт өгүүлснээр Зевс Прометейг суллах үед олон жилийн турш хадан хясаанд цовдлогдсон эртний баатрын хуруунуудын нэгэн дээр түүний олон жилийн зовлон тарчлалын гэрч болон төмөр гинжний ул мөр үлдсэн байсан гэдэг. Тэр цагаас эхлэн хүмүүс зүүх болсон бөгж хэмээгч гоёл нь тухайн эзэн хүний зэрэг зиндаа, зан чанарын илэрхийлэл болсоор ирсэн билээ. Дизайнерууд, эрдэнийн зүйлсийн дархнууд бөгжний загварт …

Хэрэглэгчдэд ээлтэй загвар дизайн, сонирхолтой шийдлүүд

Та бидний өдөр тутмын хэрэглээний эд юмсын загвар дизайныг гаргахдаа бүтээгдэхүүний загвар зохион бүтээгчид зөвхөн чимэглэлийн зориулалтыг нь харгалзаж үзэхээс гадна амьдралыг улам бүр хялбархан болгох тал дээр нь онцгой анхаарч ажилладаг. Өөрөөр хэлбэл ашигтай, хэрэглэхэд хялбар байх талыг нь юуны түрүүнд бодолцож, дараа нь гоо зүйн талыг нь шийддэг. Энд нийтэлсэн зургуудаас та бүхэн та бидний өдөр бүрийн амьдралд …

Хамгийн ер бусын зурагтай хөнжлийн даавуунууд

Хүн амьдралынхаа гуравны нэг буюу 33%-ийг унтаж өнгөрүүлдэг гэдэг. Тэгэхээр энэ их цагийг зарцуулж байгаа та бидний ор дэрний хэрэгсэл маш тав тухтай байх ёстой. Гэхдээ цайны данх, борооны шүхэр, бэлгэвчний сав гэхчилэн бүх зүйлсэд загвар дизайн, үзэмжийг чухалчлах болсон орчин цагт ор хөнжлийн даавуу хэрэгсэлд ч ялгаатай зөвхөн тав тухыг эрхэмлээд зогсохгүй гадаад үзэмж, харагдах байдлыг онцгойлон анхаарч үздэг …

Халуун зуны гангараа богино ханцуйтай цамцны шилдэг загварууд

Нар төөнөсөн халуун дулаан зун цагийн хамгийн гол гоёл бол богино ханцуйтай цамц байдаг билээ. Сайтынхаа уншигч залуус та бүхэнд зориулаад богино ханцуйтай цамцнуудын янз бүрийн загварын зургуудыг нийтэллээ. Эдгээр загваруудын олонх нь зар сурталчилгааны зорилгоор хийгдсэн загварууд байгаа хэдий ч энэ зуны таны гоёлоор сонгогдож болох загварууд ч байгаа гэдгийг дурдах хэрэгтэй бизээ. Бусдаас өвөрмөц, содон, хөгжилтэй байхыг илүүд …

Халаасанд нь байсан iPhone гар утас нь өөрөө шатжээ

Apple брэндийн ухаалаг гар утас iPhone өөрөө шатаж байгаа тухай нилээдгүй мэдээлэл гараад байгаа. Энэ явдлын олонхынх нь шалтгаан муу батерейтай холбогдсон. iPhone гар утас нь өөрөө шатсан бас нэгэн хэрэглэгчийн тухай видео мэдээг та бүхэнд хүргэж байна. 17 настай Henri Helminen хэмээх Финлянд хөвгүүний халаасанд байсан iPhone гар утас нь гэнэтхэн шатсан ч азаар хэн ч гэмтэж бэртээгүй үлджээ. …

Samsung брэндийн 75 инчийн ES9000 зурагт зөвхөн Солонгост худалдаалагдаж байна

Өмнөд Солонгосын үндэстэн дамнасан конгломерат компани Samsung брэнд ES9000 маркын ухаалаг зурагтаа танилцуулжээ. 75 инчийн LED гэрэлтдэг дэлгэц, дээд ирмэг дээрх вэб камер, хамгийн сүүлийн үеийн аппликейшнуудтай харьцах хос цөмтэй процессороор тоноглогдсон энэ загвар нь тус брэндийн 55 инчийн ES8000 загварын дараагийн загвар юм. Ягаан алтаар өнгөлөн чимсэн ES9000 зурагтны их биеийн зузаан ердөө 7.9 мм ажээ. Samsung компаний энэхүү …

Финляндад Angry Birds Land нэртэй сэдэвчилсэн парк нээгджээ

Финляндын видео тоглоом хөгжүүлэгч Rovio Entertainment-ын бүтээсэн стратеги жанрын паззл тоглоом Angry Birds нь анх 2009 оны 12-р сард Apple-ын iOS үйлдлийн системд зориулагдан гарснаасаа хойш өнөөг хүртэлх хугацаанд Apple-ын App Store-уудаар 12 сая орчим хувь худалдан борлуулагдсан. Шүүмжлэгчид болоод тоглогчдын зүгээс эерэг үнэлгээ авсан энэхүү алдарт тоглоомын сэдэвт цэцэрлэгт хүрээлэн Финляндын Тампере хотод нээгджээ. Саяхан нээгдсэн тус цэцэрлэгт хүрээлэн …

Салхинд гарсан хосуудын машин байгалийн үзэгдлийн золиос болжээ

Саяхны нэгэн өдөр Вашингтоны North Cascades National Park үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зугаалж явсан хосуудад санамсаргүй осол тохиолджээ. Хосууд цэцэрлэгт хүрээлэнгийн нэг газарт машинаа зогсоон байрлуулаад өөрсдөө нэг их холгүй газарт тухалцгаасан гэнэ. Гэтэл тэдний ойролцоо байсан 30 гаруй метр урттай пеканы мод салхинд шажигнан гуйвж, тэдний Toyota 4Runner маркын машины яг дээрээс унасан байна. Азаар тэдний хэн нь тухайн үед …

Нью Йоркын гудамжинд эргэлдэгч нисэх онгоц

Ирэх 8-р сарын 26-ныг хүртэл өдөр бүр, 24 цагийн турш Нью Йорк хотын Central Park-ын 5-р өргөн чөлөөний 60-р гудамжинд зургаан хүний суудалтай, хос хөдөлгүүр бүхий нисэх онгоц эргэлдэнэ. Хоёр далавчныхаа үзүүрээс ган төмөр босоо багананд бэхлэгдэн эргэлдэх энэ онгоц нь Аляскын уран бүтээлч Paola Pivi-гийн баримлын цувралын “How I Roll” нэртэй бүтээл юм. Манхэттэн дүүргийн хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд …

Элдэв сонин содон зурагнууд №56 [105 зураг]

Байгаль дэлхий маань зун цагийн ид шидийг гайхуулан бороогоор бөмбөгдөж буй энэ өдрүүдэд гэрээсээ гаралгүй гэртээ байгаа залуус та бүхэндээ сонин содон зурагнуудынхаа 55 дахь цувралыг үзэн инээд хөөр, баяр баясгаланг авч эрч хүчээ сэлбээрэй залуусаа. Энд бүх төрөлд хамаарагдах зурагнууд байх бөгөөд таныг инээлгэж, нэгийг бодуулж, гайхашруулж, итгэмээргүй болон гайхамшигтай, хөгжилтэй, санаанд оромгүй, гэнэтийн янз бүрийн үйл явдлуудыг гэрчилсэн …

1...1,7191,7201,721...2,065Хуудас 1,720 - 2,065

Фэйсбүүк

Санал болгох

VA – Armada Top 10 May 2010

Нидерланд улсын Амстердам хотноо орших дуу бичлэгийн Armada Music лейбелийг Armin van Buuren, Maykel …

Ээ дээ энэ хүүхдүүд үү?

“Home Alone” кинонд хүүхдүүд гэртээ ганцаараа байхдаа яажшуухан байдгийг хангалттай харуулдаг. Гэхдээ бодит байдал …