Холливудын хамгийн үнэтэй арван эмэгтэй жүжигчин

0

Холливудын хамгийн үнэтэй арван эмэгтэй жүжигчин


Хорвоо ертөнц дээрх юм бүхэн өөрийн гэсэн үнэ цэнэтэй. Тэр дундаа хүний авьяас чадамж, чадвар хэр хэмжээндээ таарсан үнэлгээтэй байдаг. Уншигч таны хувьд ч ялгаагүй ажил хөдөлмөр хийсний эцэст түүнийгээ үнэлүүлэн цалин хөлс хүртэж, аж амьдралаа авч яваа. Хорвоо Дэлхий дээр хүн болж төрөөд эцэг эхийн халамж хайранд өлгийдүүлэн өссөний эцэст нийгмийн хариуцлагаа биелүүлж, ажил хөдөлмөр эрхлэн хүн болж төрснийхөө хэргийг гаргах нь зүйн хэрэг. Тэр дундаа бусдын бахархлыг төрүүлж, хүндэтгэлийг хүлээсэн хүн болно гэдэг бүр ч гайхалтай хэрэг.Бидний бэлтгэсэн нийтлэлийн маань баатрууд бол өнөөгийн шоу бизнесийн ертөнцөд гялалзаж яваа алдартнууд бөгөөд эдгээр алдартнууд нь хийсэн бүтээсэн зүйлээрээ Дэлхийд гайхагдаж, сая сая үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж яваа Холливудын хамгийн үнэтэй арван жүжигчин эмэгтэйчүүд юм. Эрхэм уншигч таныг бахархал хүндэтгэл дүүрэн сэтгэлээр эдгээр алдартнуудын тухай мэдээллийн шимтэн унших бизээ хэмээн итгэж байна.

Angelina Jolie
Холливудын хамгийн үнэтэй жүжигчдийн жагсаалтын тэргүүнд бичигдэж байгаа Angelina Jolie-г Forbes сэтгүүлээс гаргасан саяхны нэгэн жагсаалтанд нэг киноноос дунджаар 27 сая доллар авдаг гэсэн байна.

[ XopoM.com ] фото

Jennifer Aniston
Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг Jennifer Aniston энэхүү жагсаалтын дэд байранд бичигдэж байгаа ба Forbes сэтгүүлийн дээрх жагсаалтанд түүнийг нэг киноноос 25 сая доллар авдаг гэсэн байна.

[ XopoM.com ] фото

Meryl Streep
Холливудын нэр хүндтэй ахмад жүжигчдийн нэг Meryl Streep энэ жагсаалтын хоёрт бичигдсэн жүжигчин Jennifer Aniston-той их ойрхон буюу 24 сая долларын орлогыг нэг киноноос олдог байна.

[ XopoM.com ] фото

Sarah Jessica Parker
Sex and the City киноны од Sarah Jessica Parker нэг киноноос 23 сая долларын орлого олдог хэмээн мэдэгдсэн Forbes сэтгүүлийн жагсаалтаар энэхүү жагсаалтын дөрөвт бичигдэж байна.

[ XopoM.com ] фото

Cameron Diaz
Холливудын хамгийн үнэтэй тав дахь эмэгтэй жүжигчин хэмээгдэж байгаа Cameron Diaz-ыг Forbes сэтгүүл нэг киноноос 20 сая доллар олдог хэмээн мэдэгджээ.

[ XopoM.com ] фото

Sandra Bullock
Forbes сэтгүүлээс саяхан гаргасан жагсаалтаар Холливудын хамгийн үнэтэй жүжигчдийн жагсаалтанд 6 дахь байрыг эзлэн байршиж байгаа Sandra Bullock нэг киноноос 15 сая доллар олдог байна.

[ XopoM.com ] фото

Reese Witherspoon
1991 онд анхныхаа уран сайхны киноны дүрийг бүтээж байсан жүжигчин Reese Witherspoon энэ жагсаалтын 6-р байранд бичигдсэн Sandra Bullock-той адил буюу бараг 15 сая орчим долларын орлогыг нэг киноноос олдог байна.

[ XopoM.com ] фото

Nicole Kidman
Moulin Rouge! болон бусад олон гайхалтай дүрүүдээрээ алдартай жүжигчин Nicole Kidman Холливудын хамгийн өндөр үнэтэй эмэгтэй жүжигчдийн жагсаалтын 8-р байранд бичигдэж байгаа ба тэрээр нэг киноноос дунджаар 12 сая орчим долларын орлого олдог байна.

[ XopoM.com ] фото

Drew Barrymore
Forbes сэтгүүлээс гаргасан жагсаалтаар нэг киноноос 12 сая орчим доллар авдаг жүжигчин Drew Barrymore энэхүү жагсаалтын 9-р байранд бичигджээ.

[ XopoM.com ] фото

Renée Zellweger
2007 онд ч мөн адил Холливудын хамгийн өндөр үнэтэй жүжигчдийн нэгээр нэрлэгдэж байсан жүжигчин Renée Zellweger нэг киноноос дунджаар 10 орчим сая долларын орлого олдог учир энэ жагсаалтын 10-т бичигдэж байгаа юм.

[ XopoM.com ] фото
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. ass_kiss

    2012/07/14 at 18:28

    mmmm

  2. Зочин

    2012/07/14 at 18:34

    aimaar2

  3. KoNeKo

    2012/07/14 at 18:54

    хммн.

  4. Зочин

    2012/07/14 at 19:22

    mmmmmmmmmmmmmm drew barrymore hooroh yumaa hehe

  5. asparagus

    2012/07/15 at 00:04

    [quote]mmmmmmmmmmmmmm drew barrymore hooroh yumaa hehe[/quote]
    lol

  6. BEK_KKK

    2012/07/16 at 10:06

    hmmmmmm

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *