Адгуусан амьтдын дайснаас биеэ хамгаалах нэг арга нь амьдарч буй орчныхоо ерөнхий өнгө төрхтэй маш адилхан болох байдаг. Сарвайж сэрвийх моддын мөчир дунд, бүрсгэр саарал хад чулуун дунд, өгөршиж гандсан модны хөндийд, зэгэлтэн бүүдийх гандмал өвсөн дунд гээд хаана ч бай төрөлхөөс заяасан өнгө зүсээрээ ижилсэн, сайтар анзаарч хараагүй тохиолдолд үл үзэгдэн орших нь зүйл бүрийн араатан амьтад, жигүүртэн шувууд, …
























