Шинэ мэдээ

МЕНЕЖМЕНТИЙН УЛСЫН IX ОЛИМПИАДЫН ДҮН

МЕНЕЖМЕНТИЙН УЛСЫН IX ОЛИМПИАДЫН I ДҮН  Олимпиадын зорилго нь оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онолын мэдлэгийг гүнзгийрүүлж, практик үйл ажиллагаагаар батжуулах, сонгосон мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдрүүлэхээс гадна бизнес, менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежуудыг сурталчлах, тэднийг бизнесийн байгууллагуудтай холбох явдал юм. 0Гоё0Ха Ха0Хөөрхөн0Гайхмаар0Бахархмаар0Харамсалтай0Тэнэглэл0БурууБаярлалаа!

Нисэх онгоцон дээрх уран зөгнөлт киноны сурталчилгаа

Английн зохиолч Жон Рональд Руэл Толкин /John Ronald Reuel Tolkien/-ы алдарт зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн гурван хэсэг бүхий кино цувралын хоёр дахь хэсэг “Хоббит: Смогийн сүйрэл” /The Hobbit: The Desolation of Smaug/ нэртэйгээр энэ сард нээлтээ хийж эхэлсэн. Шинэ Зеландын кино найруулагч Питер Жексон /Peter Jаckson/-ы бүтээл энэ киноны Шинэ Зеланд дахь нээлт 2013 оны 12-р сарын 12-нд болох бөгөөд киноны …

Брабусын тоноглолтой шинэ төмөр хүлэг – Брабус 850 БиТурбо

Германы алдарт авто тюнингийн Брабус /Brabus/ компани дэлхийн хамгийн том тоноглосон машины үзэсгэлэн яармаг болох Эссений мотор,  шоу /Essen Motor Show/-наа Мерседес-Бенз /Mercedes-Benz/-ийн Е ангиллын Е63 AMG маркын машины тоноглосон хувилбараа толилуулжээ. Брабус 850 6.0 БиТурбо /Brabus 6.0 BiTurbo/ хэмээн нэрлэгдсэн энэхүү төмөр хүлгийн хамгийн эхний дурдах ёстой тоноглол бол 850 морины хүчтэй шинэчлэгдэн сайжирсан хөдөлгүүр юм. 300 км/цаг хүртэл хурдлах чадалтай энэ …

Адидас Бразука – 2014 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бөмбөг

Хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний бөмбөгийг албан ёсоор танилцуулдаг уламжлалт өдрөөс хоёр хоногийн өмнө буюу 2013 оны 12-р сарын 3-ны өдөр Адидас /Adidas/ брэнд 2014 онд Бразилийн Рио де Жанейро хотод зохион байгуулагдах хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны бөмбөг Адидас Бразука /Adidas Brazuca/-г олон нийтэд танилцуулжээ. 2012 оны 9-р сарын 2-нд олон нийтийн санал асуулгаар сонгогдсон нэрээр …

Аккумулятор солиход анхаарах зүйлс

Аккумулятор муудаад ирэхээр машины асалт муудах, хөгжим сонсох, жижиг гэрлээ асаах төдийд л цэнэгээ алдаад суугаад байдаг. Сүүлдээ дан ганц хөдөлгүүрээ асаахад нөөцлөн хадгалан гамнадаг. Ингэж явах нь төвөгтэй байдаг. Аккумулятор муудсан үед юуны түрүүнд түүний шингэний түвшинг шалгах хэрэгтэй. Аль нэг банкны шингэний түвшин доод хязгаараас доошилсон бол цэнэг дамжуулахгүй болж эхэлдэг. Ийм үед шингэн нэмэх хэрэгтэй гэсэн үг …

Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Нелсон Мандела хорвоог орхижээ

1994-1999 онуудад Өмнөд Африкийн ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг идэвхтэй тэмцэгч Нелсон Мандела өчигдөр буюу 2013 оны 12-р сарын 5-ны Пүрэв гаригт Өмнөд Африкийн Йоханнесбург хот дахь гэртээ 95 насандаа таалал төгсчээ. Тэрээр 1918 оны 7-р сарын 18-нд Мвезо хэмээх жижигхэн тосгонд төрсөн бөгөөд дээд боловсрол эзэмшсэнийхээ дараа ажиллаж байхдаа эчнээгээр хуулийн болосрол эзэмшсэн юм. Ерөнхийлөгчөөр сонгогдохынхоо …

Дэлгэцийн хит бүтээлүүдийн дүрүүдээс татгалзсан алдартай жүжигчид

Заримдаа нэг адилхан дүрийг хэд хэдэн жүжигчид бүтээсэн тохиолдлууд байдаг. Гэтэл зарим тохиолдолд хэн нэгэн алдартай жүжигчин өөрт нь санал болгосон дүрээс татгалзсаны дараа өөр нэгэн жүжигчин тухайн дүрийг амилуулснаар гайхам амжилтанд хүрсэн тохиолдлууд ч олон. Та бидний мэдэх нилээд олон алдартай жүжигчид найруулагчдын санал болгосон дүрүүдээс татгалзсан нь магадгүй одоо бага зэрэг амаа барих үе байдаг байж ч болох …

“Зүүдэнд ч оромгүй явдал” ашиг орлогоороо тэргүүллээ

ШӨХТГ-аас кино театруудад гарч байгаа уран сайхны киноны ашиг орлогыг мэдээлдэг болсон. Тэгвэл энэ долоо хоногт УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатарын бүтээл “Зүүдэнд ч оромгүй явдал” ашиг орлогоороо тэргүүллээ. Гурван долоо хоногийн турш хоёрдугаар байрт бичигдсэн ихэр залуусын түүх энэ долоо хоногт 37 сая 257 мянган төгрөгийн ашиг олсноор хамгийн их орлого олсон кино болж чадлаа. Тэгвэл  шинээр гарч эхэлсэн “Facebook …

Элдэв сонин содон зурагнууд №168

Ажлын долоо хоногийн сүүлийн өдрийн өглөөний мэндийг үзэгч та бүхний үзэх дуртай “Элдэв сонин содон зурагнууд” фото цувралаараа дамжуулан эрье! 168 дугаартай цувралынхаа ээлжит багцыг тухлан үзээд өнөөдрийн ажлаа эрч хүчтэй, идэвхтэй мөнхүү баяр баяслаар дүүрэн хийж өнгөрүүлээд ирж буй амралтын өдрөө үр бүтээлээр арвин угтаарай. Та бүхний өнөөдрийн ажилд амжилт хүсье! 0Гоё0Ха Ха0Хөөрхөн0Гайхмаар0Бахархмаар0Харамсалтай0Тэнэглэл0БурууБаярлалаа!

Ирээдүйд авто зам дээр давхилдах этгээд загвартай концепци машинууд

Жил бүрийн 11-р сарын сүүлч, 12-р сарын эхээр Америкийн Лос-Анжелес хотын Хурлын төвд Лос-Анжелес авто шоу зохион байгуулагддаг. Энэ жилийн шоу 11-р сарын 22-ноос 12-р сарын 1-нийг хүртэлх хугацаанд болж өнгөрсөн ба шоуны тайзнаа нийт 56 тээврийн хэрэгсэл тавигдсанаас 22 машин нь дэлхийн хэмжээнд анх удаагаа олон нийтэд танилцуулагдсан байна. Лос-Анжелесын авто шоуны тайзыг чимэглэж, автомашин сонирхогчдын нүдийг хужирласан гайхалтай …

Өдөр тутмын бүтээгдэхүүнүүдийн шинэчлэгдсэн хувилбарууд

Бидний амьдралд өдөр тутам хэрэглэгддэг тоолж баршгүй олон бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжүүд байдаг ба тэдний загварууд яг л тийм байхаар заяагдсан мэт хувиршгүй болсон байдаг. Гэхдээ зарим тохиолдолд өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн загварт дахин шинэчлэлт, сайжруулалт хийгдэх нь бий. Ингэснээр тухайн бүтээгдэхүүний хэрэглээ улам хялбар, бүтээлч, үр ашигтай болж сайжирдаг. Дараах 30 бүтээгдэхүүн бол хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын ердийн хэрэглээ …

Зохион бүтээлт, үйлдвэрлэлт, өрөлтийн хөгжилтэй алдаанууд

Ажилчид, албан хаагчдын дунд ажлын байрандаа, хүлээж авсан ажилдаа санаатай болон санамсаргүй алдаа гаргах үзэгдэл цөөнгүй. Санаатай гэж хэлсний учир нь тэд үүнийг хорлон сүйтгэх зорилгоор бус хөгжилдөх үүднээс зориудаар алдаа хийх нь бий. Энэ нь ч зорилгодоо хүрч, харсан хүний инээд хүрэм хөгжилтэй зүйл бий болдог. Дараах зургуудад хүмүүсийн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гаргасан алдаанууд үнэхээр хөгжилтэй, инээд хүрмээр …

Шинэ Порше Макан Турбо машин

Рейнж Ровер Эвок /Range Rover Evoque/ болон Би Эм Даблью Икс 3 /BMW X3/ загваруудтай зэрэгцэн Германы автомашин үйлдвэрлэгч Порше /Porsche/ брэнд өөрийн гүйцэтгэлд чиглэсэн Макан /Macan/ нэртэй жип машинаа танилцуулжээ. 3,6 литрийн V6 цилиндр хос турбо хөдөлгүүр нь 400 морины хүчийг гаргах чадалтай ба 0-100 км/цагийн хурдыг ердөө 4,8 секундын хугацаанд авч, 266 км/цаг хүртэл дээд хурдыг үзүүлэх аж. …

1...1,5691,5701,571...2,067Хуудас 1,570 - 2,067

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох