Шинэ мэдээ

Найтаах үеийн нүүр хувирал

Хүний хамарт гадны биет орох үед бие хариу үйлдэл үзүүлж найтаадаг. Нэг талаараа найтаах гэдэг нь хүний биеэ хамгаалах нэг хэлбэр юм. Найтаахтай холбоотой янз бүрийн ярианууд байдгийн дотроос хэдэн цагт найтаахад юу тохиолдох, найтаалтаар ааш араншинг шинжих гэх мэийг дурдаж болно. Олонх хүний тийм ч дуртай биш байдаг энэ үйлдэлд дуртай хүмүүс ч байдаг. Бүр нар өөд харж байгаад …

Орон гэргүй иргэдэд зориулсан сурталчилгааны самбар

Сүүлийн 20 жилийн хугацаанд дэлхий даяар өсөж байгаа нэг асуудал бол орон гэргүй болох явдал юм. Энэ асуудлыг шийдэх тал дээр нийгэм-сэтгэлзүйн талаас болон засгийн газрын зүгээс анхаарал тавин ажиллаж байгаа билээ. Словакын DesignDevelop дизайны пүүс ч бас энэ асуудалд өөрсдийн дуу хоолойг өргөж байгаа аж. Тус пүүсийн дизайнерууд орон гэргүй хүмүүсийн хувьд гэр болох сурталчилгааны самбаруудын загварыг гаргасан байна. …

Казахстаны ойн дундах дотроо модтой байшин

Алматын уулсын гацуур модон ойн дунд орших энэ байшин дизайны A.Masow Design студи бүтээжээ. Хүглэгэр ногоон гацуур моддын дунд гялалзан харагдах дугуй хэлбэртэй өндөр шилэн байшингийн дотор талд байшингийн гадуур хүрээлсэн ойн нэгээхэн хэсэг сүглийнэ. Амьд гацуур модны шилмүүсний тааламжтай үнэр энэ байшингийн гадна ч, дотор ч сэнхийнэ. Моддын дунд, модны дэргэд амьдарна гээд төсөөлөхөд л гайхалтай. Одоогоор зөвхөн зураг …

Бразилийн Neymar нугаламдаа гэмтэл авч, ДАШТ-нд тоглох боломжгүй болжээ

Урьд шөнө хэсгийн шигшээ тоглолтонд Колумбын эсрэг ялалт байгуулахдаа Бразилийн тоглогч Neymar нугаламаа гэмтээснийг Бразилийн эмч нарын баг баталсан тул тэрээр дараагийн тоглолтуудад оролцох боломжгүй болжээ. Тоглолтын 88 дахь минутанд Juan Camilo Zuniga-тай мөргөлдсөн нь ийнхүү гэмтэхэд хүргэсэн байна. Эмч нарын багийн бүрэлдэхүүн Rodrigo Lasmar түүнийг нурууныхаа бүсэлхий хэсэг дэх гурав дахь нугалам нь гэмтсэн хэмээн мэдэгджээ. Мөн тэрээр хэдийгээр …

Шинэ найз залуугийнхаа хамт Италид амарч буй Lana Del Rey

Ер бусын дуу хоолой, уран бүтээлээрээ шүтэн бишрэгчдээ баярлуулдаг дуучин Lana Del Rey хуучин найз залуу James O’Neil-ээсээ салаад удаагүй байгаа ч аз жаргалтай байгаа ажээ. Vogue сэтгүүлийн гэрэл зурагчин Francesco Carrozzini-той болзох болсон нь түүнийг ийм жаргалтай болгосон байна. Өнгөрсөн сарын турш Итали найз залуутайгаа Лос Анжелес, Нью Йорк хотуудад гайхалтай болзоонд явсан залуу дуучин бүсгүй одоо Итали дахь …

Samsung компани шинэ төхөөрөмжүүдээ Doutzen Kroes-оор сурталчлуулжээ

Doutzen Kroes бол Голландын загвар өмсөгч, Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр. Хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн жагсаалтын 5-д бичигддэг 29 настай загвар өмсөгч бүсгүйг Samsung компани Galaxy S5 болон Gear Fit-ийнхээ сурталчилгаанд тоглуулахаар сонгожээ. Энэхүү сурталчилгаандаа Samsung өөрийн бүтээгдэхүүний усны хамгаалалтын давуу талыг онцлон харуулахаар шийдсэн байна. Doutzen-ы хувьд Galaxy S5 болон Galaxy Gear Fit төхөөрөмжүүдийг хувийн дасгалжуулагч байдлаар ашиглаж байгаагаа …

Rihanna-гийн Twitter дээрх нялх хүүхэдтэй зургууд

2003 оны сүүлээр дуу бичлэгийн продюсер Evan Rogers-тэй танилцсанаар карьераа эхлүүлсэн Барбадосын дуучин Rihanna бол өнөө үеийн шилдэг уран бүтээлчдийн нэг гэдэгтэй маргах хүн үгүй. Хүчирхэг дуу хоолойноос гадна хэв маягаа байнга өөрчилж байдгаараа алдартай залуу дуучин бүсгүй өөрийн Twitter хуудсанд нялх хүүхэд тэвэрсэн зургуудаа нийтэлжээ. Бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай уран бүтээлчдийн нэг, дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 …

Бразилын дэлхийн аваргыг зохион байгуулагч хотод гүүр нурж, хоёр хүн нас баржээ

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж буй Бразил улсын зохион байгуулагч хотуудын нэг Белу Оризонте хотод хурдны замын уулзвар дээрх гүүр нурснаас болж хоёр хүн амиа алдсан байна. Ган төмөр болон бетоноор хийгдсэн уг гүүр нь засвартай байсан ба гүүр нурах үед нэг зорчигч тээврийн автобусны урд хэсэг, хоёр барилгын ачааны машин, нэг суудлын машин дарагджээ. Бразилын зүүн өмнөд …

Алдартай дүрүүдийн анхны хувилбарууд

Дэлгэцийн уран бүтээл бүхэнд эерэг сөрөг дүрүүдийн аль аль нь байдаг ба сайн муугийн алиных нь ч төлөөлөл байсан ялгаагүй үзэгчдийн сэтгэлд хоногшин үлддэг. Учир нь сөрөг дүргүйгээр эерэг дүр үгүй, эерэг дүр байхгүй бол сөрөг дүр ч байхгүй. Хорвоогийн хоёр өнгийг төлөөлөн харуулдаг эерэг сөрөг бүхий л алдартай дүрүүдийг бий болгохын тулд уран бүтээлчид шамдан ажилладаг бөгөөд тэдний дүр …

Шатахуун зарцуулалт ихэссэн үед оношлох дараалал

Таны авто машин шатахуун их зарцуулж байна уу? Хөдөлгүүр хэвийн хэмжээнээс их шатахуун зарцуулах нь жолоочийн ур чадвар, замын нөхцлөөс шалтгаалах боловч өөрийн техникийн байдлаас шалтгаалан хэвийн хэмжээнээс илүү шатахуун зарцуулах тохиолдол байдаг. Хэрэв тийм бол хэдий уран жолоодоод түгжрэлгүй замаaр явсан ч гэмтлийг арилгахгүй бол шатахуун их зарцуулсан хэвээрээ байх болно. Шатахуун хэмнэх талын зөвөлгөөнүүд голдуу техник үйлчилгээ хийлгэх …

Хөгжмийн ертөнцийн тэсрэлт

Та орчин үеийн шинэ урсгалууд, жазз, хип хоп, электро гээд 70-80-аад оны сайхан дуунуудыг ч SONSдог л биздээ. Хөгжмийн ертөнцөд нэгэн шинэ тэсрэлт хийгдэж SONS хэмээх аппликейшн мэндэллээ. Онлайнаар хүссэн дуу бүхнээ сонсох боломжийг олгосон SONS вебсайт болон андройд, iOS үйлдлийн систем дээр суурилсан SONS аппликейшнийг ухаалаг утастай хүн бүр ашиглах боломжтой юм байна. Хэзээ ч, хаанаас чдуртай дуугаа үнэ …

Элдэв сонин содон зурагнууд – №188

Зуны дэлгэр сайхан улирлын нартай, бороотой өдрүүд үргэлжилсээр… Хорвоогийн өдөр хоногууд ч ар араасаа хөвөрсөөр… Энэ нь нэг талаараа та бидэнд амьдрал анзааргагүй өнгөрүүлэхэд дэндүү богинохон гэдгийг сануулж байх шиг. Өчигдрийг бодож харамсахгүй, ирээдүйг бодож санаа зовохгүй, зөвхөн өнөөдрийн өдрөөс аз жаргал, баяр баясгалан мэдэрч амьдрах нь хүний амьдралын утга учир ч гэх. Ямартай ч хөгжил хөөр, инээд баясал амьдралын …

Аваар ослын хачирхалтай тохиолдлууд

2010 оны байдлаар 1986 онд дэлхийн хэмжээнд 500 сая байсан автомашины тоо 1 тэрбум орчим болж өссөн гэдгийг тогтоосон. 1771 онд Францын зохион бүтээгч Nicolas-Joseph Cugnot-ын бүтээсэн хоёр дахь уурын хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл туршилтын үеэр хана мөргөсөн бөгөөд үүнийг анхны автын осол гэдэг. Үнэхээр тийм явдал болсон эсэх тал дээр маргаан гардаг ч автомашин гэдэг зүйлийг хүн төрөлхтөн бүтээснээр өдөр …

Гонконг дахь өнгө өнгийн даавуугаар бүрсэн аварга том барилгууд

Их хотын дунд барилга бүтээн байгуулалтын ажил явагдах байх үед харахад тийм ч таатай бус харагдахаас гадна янз бүрийн зүйл дээрээс унаж ойчих аюул байнга дагалдаж байдаг. Харин Гонконг, Сингапур зэрэг улсуудад тэнгэр баганадсан өндөр барилгын ажил, засвар явагдах үед үнэхээр өөр өнгө төрх, хандлагыг харж болох аж. Баригдаж байгаа барилгын гадна хананд хурц тод өнгийн даавуунуудыг тогтоож бүрсэн байгааг …

1...1,4871,4881,489...2,067Хуудас 1,488 - 2,067

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох

Хямд тийз хэрхэн авах вэ?

Та аялалаар болон ажлаар дэлхийн өөр улс орнуудруу явахдаа үргэлж хөнгөлөлттэй болон хямдруулсан тийз …