Шинэ мэдээ

Selfie нь санаанд оромгүй сөрөг үр дүн авчирсан 8 тохиолдол

Олон нийтийн сүлжээ сайтуудад нийтлэгдэж байгаа зурагнуудын олонх нь selfie, relfie зургууд байдаг болжээ. Бараг толгойтой бүхэн өөрийнхөө зургийг авч сошиал сайтуудад нийтлэх болсон нь үүнтэй холбоотой янз бүрийн судалгаа, баримт, үйл явдлууд бий болоход хүргэж байна. Selfie-дэх хүнийг сэтгэл гутралд хөтлөдөг л гэнэ, жаргалтай хосуудын relfie зургууд хүмүүсийн дургүйцлийг хүргэдэг л гэнэ. Энэ удаагийн нийтлэлд үр дүн нь буруугаар …

Сэтгүүлийн 2 нүүр дамнасан бүтээлч зар сурталчилгаанууд

Маркетингийн баг бүрийн зорилго нь зар сурталчилгаан дээр суурилан хэрэглэгчдийн анхаарлыг татах байдаг. Сэтгүүлийн хуудсан дээрх зар сурталчилгаанууд нь уншигчдын сонирхдог сэдвүүд бүхий сэтгүүлээр дамжуулан хэрэглэгчдийн илүү хүрэх боломжийг олгодог. Маш олон төрлийн сэтгүүлүүд хэвлэгдэн гардаг учир өөрийн мессежийг хүргэх зөв сэтгүүлийг л сонгох хэрэгтэй. Сэтгүүлийн хуудсан дээрх сурталчилгаа нь нэг нүүрэнд эсвэл хоёр нүүр дамнан хэвлэгдсэн байх нь түгээмэл. …

World Cup 2014-ийн хамгийн цоглог хөгжөөн дэмжигчид

Өнөөдөр Бразил улсад болж буй хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд өрсөлдөх Бразил, Герман улсын шигшээ багуудын хооронд үнэхээр сэтгэл догдлуулсан тоглолт болно. Хөл бөмбөг сонирхогч сая сая үзэгчдийн сэтгэл санааг соронзон адил татаж байгаа энэхүү тэмцээнийг яг дэргэдээс нь үзэх нь бүр ч гайхалтай хэрэг. Эх орноо төлөөлөн дэлхийн аваргын тэмцээнд оролцож байгаа шигшээ багуудаа дэмжихээр ирсэн …

Охид математик, шинжлэх ухааны чиглэлээр хөөгчдийн цөөн хувийг эзэлдгийн учир

Америкийн харилцаа холбооны Verizon компани шинэ сурталчилгаандаа Үндэсний шинжлэх ухааны сангаас гаргасан харамсалтай гэмээр тоо баримтыг иш татсан байна. Тус статистик 4-р ангийн охидын 66% нь шинжлэх ухаан болон математикын хичээлд дуртай гэдэг боловч инженерийн чиглэлээр коллеж төгсөгчдийн ердөө 18-хан хувь нь эмэгтэйчүүд байдгийг харуулсан байдаг аж. Хүмүүс энэ зөрүүтэй байдал дээр янз бүрийн тайлбар хэлдэг ч энэхүү сурталчилгаанд охидыг …

“КИНО КАФЕ” – Киног кино театрт

Танд “кафе” гэх нэр томъёо танд юуг санагдуулж байна вэ? Мэдээж зоогийн газар, кафе эсвэл интернэт кафе гэх мэт бидний хэдийнээ танил болсон үйлчилгээний газрууд хамгийн түрүүнд толгойд буух бизээ. Харин танд энэхүү мэдээллээрээ “КИНО КАФЕ”-г танилцуулж байна. Хүссэн киногоо зөвхөн хүссэн хүмүүстэйгээ үзэх гайхалтай боломжыг та бүхэнд олгох “КИНО КАФЕ” үзэгч, үйлчлүүлэгчиддээ үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа юм байна. Кинотеатруудад …

Хүмүүс Facebook дээрх жаргалтай хосуудын зургуудыг үзэн яддаг

Олон нийтийн сүлжээ сайт Facеbook дээрх аз жаргалтай хосууд болон бусад хэрэглэгчдийн хоорондох дайсагнал төсөөлж байснаас ч хүчтэй ажээ. The Science of Relationships нэртэй шинэ номонд өгүүлсэн судалгаагаар хүмүүс харилцааны байдлаараа гайхуулсан хүмүүст дургүй байдгийг илрүүлсэн байна. Судалгаанд өгүүлснээр хүмүүсийн [tweetable]Facebook дээрх аз жаргалтай, амжилттай харилцааг харуулсан зураг, постууд дээр хүмүүс хамгийн бага like дардаг[/tweetable] гэжээ. Судалгааг явуулахын тулд Facebook дээр …

Гэрээ эмхлэхэд тус болох 30 хялбархан зөвлөгөө

Хүний хамгийн сэтгэл тайван, тав тухтай байж чаддаг газар бол гэр орон. Гэвч эндээс авснаа тэнд тавьж, хэрэглэхгүй атлаа нэмж аван, нэгийг хайж нөгөөг ухсаар байтал гэр орон эмх замбараагаа алдаж орхидог. Эмх замбараагүй орчинд хүн яаж тав тухтай байж чадах билээ. Ингэхээр нөгөө хамгийн тааламжтай, тохьтой газар болох гэр маань эргээд сэтгэл тавгүйтүүлэх орчин болж хувирах нь ч бий. …

Miu Miu-гийн 2015 оны амралт зугаалгын коллекци

Италийн тансаг зэрэглэлийн загварын пүүс Prada-гаас улбаатай эмэгтэйчүүдийн хувцасны Miu Miu брэнд 2015 оны амралт зугаалгын коллекцио танилцуулсан байна. Италийн загвар зохион бүтээгч Miuccia Prada-гийн 1993 онд үүсгэн байгуулсан тус брэнд үүсгэн байгуулагчийнхаа нэрний хэсгээр нэрлэгдсэн юм. 14-хөн настай охиныг брэндийнхээ нүүр царайгаар сонгож байсан хатагтай Miuccia Prada нь хамгийн шилдэг хувцасладаг эмэгтэйчүүдийн нэг гэгддэгийн зэрэгцээ дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн …

Гайхалтай загвар, шийдэл бүхий нэрийн хуудаснууд

Оффис гэхээрээ дөрвөн хана, дөрвөлжин ширээ байдаг гэсэн уламжлалт ойлголтоос аль хэдийнээ салсан өрнийнхөн нэрийн хуудасны талаарх хэвшмэл ойлголтоо ч таягдан хаясан. Нэрийн хуудас бол тэгш өнцөгт хэлбэрийн алга дарам цаас гэдэг ухагдахуун ор мөргүй алга болж, улам бүр бүтээлч, улам бүр шинэлэг нэрийн хуудсууд бүтээгдсээр. Дараах нэрийн хуудаснууд загвар шийдлийн хувьд үнэхээр ярих юмгүй бөгөөд манай бизнесмэнүүдийн хувьд санаа …

Зөв цагт, зөв өнцгөөс авсан гэрэл зургууд

Бидний амьдралын цаг мөч бүрийг хожим гайхалтай дурсамж болгож өгдөг зүйл бол яахын аргагүй гэрэл зураг. Өнөөдрийн технологийн хөгжил бидэнд үйлдэл бүрээ гэрэл зураг, видео бичлэг болгон үлдээх боломжийг олгож байгаа. Мэргэжлийн түвшнээс эхлээд сонирхогч цаашлаад зүгээр л энгийн, өдөр тутмын зураг авах үед цаг үеийн онцгой тохиол бүрдэх нь тухайн гэрэл зурагт ер бусын мөн давтагдашгүй өнгө төрхийг бүрдүүлдэг. …

David Beckham Шведийн H&M-тэй хамтарсан шинэ коллекцио гаргалаа

Дэлхийн хөл бөмбөгийн од David Beckham спортоос гадна хувцас загварын салбарт ч хувь нэмрээ оруулж байгаа нэгэн. Тэрээр Шведийн хувцас хэрэглэлийн H&M брэндтэй хамтран ажилладаг бөгөөд энэхүү хамтын ажиллагаагаа одоо ч үргэлжлүүлж байгаа юм. Дэлхийн хөл бөмбөгийн спортын түүхэнд нэрээ тодоор бичиглэн үлдээж буй энэ эрхэм 2014 оны намар өвлийн дотуур хувцасны коллекцио гаргасан байна. 40 шүргэж яваа энэ эр …

Цахилгаан тэшүүрт хавтан – Boosted Board

Kickstarter дээрх компанит ажил нь маш амжилттай явагдсан Boosted Board хэмээх хөнгөн жингийн цахилгаан тэшүүрт хавтан худалдаанд гарчээ. Дэлхийн хамгийн хөнгөн цахилгаан тээврийн хэрэгсэл хэмээн тодорхойлогдсон энэхүү тэшүүрт хавтан нь авсаархан байдал болон хүч чадлын төгс нэгдэл юм. 2,6 морины хүч буюу 2000 ваттын хүчтэй, ердөө 7-хон кг жинтэй Boosted Board нь бүрэн цэнэглэлтээр 10 км замыг туулна. 9 км/цаг …

Ирэх 10 жилд роботуудад байр сууриа алдах 10 ажил мэргэжил

Техник технологийн хурдацтай хөгжил хүн төрөлхтний амьдралд асар их өөрчлөлт авчирч байгаагийн илрэл нь хүний гараар хийгддэг зүйлс улам бүр хомс болж байгаа явдал юм. Жишээ нь урьд нь ямар том барилга байгууламжийг олон зуун мянган хүний хөлс хөдөлмөрөөр барьдаг байсан бол өргөгч цамхаг болон бусад техникүүд бүтээгдсэнээр хүний хөдөлмөрийг харьцангуй хөнгөвчилсөн. Гэтэл одоо бүр байшин барилгыг 3D технологи ашиглан …

Дуучин Мадоннагийн selfie зургууд

Гэрэл зургийн орчин үеийн хамгийн түгээмэл чиг хандлагын нэг хэлбэр бол өөрөө өөрийнхөө зургийг авах болжээ. Олон нийтийн сүлжээ сайтуудад хэрэглэгчдийн нийтэлж байгаа зургуудын багагүй хувийг эзлэх болсон selfie зургийг бараг толгойтой бүхэн авдаг гэхэд хилсдэхгүй. Энэ жил 55 насыг зооглож буй хатагтай Madonna ч энэхүү чиг хандлагаас хоцрохыг хүсдэггүй нэгэн аж. Дэлхийн дуу хөгжмийн түүхэнд нэрээ тодоос тод үлдээж …

1...1,4861,4871,488...2,067Хуудас 1,487 - 2,067

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох