Шинэ мэдээ

Sandisk компанийн 128GB хэмжээтэй хамгийн жижиг флаш

Sandisk компани дэлхийн хамгийн жижиг, хамгийн их багтаамжтай флаш дискийг танилцуулсан бөгөөд энэ нь өмнөх бүтээгдэхүүний шинэчилсэн хувилбар ба USB 3.0 оролттой, 128 GB багтаамжтай юм. Sаndisk-ийн хийсэн уг флаш 0,75*0,63*0,35 инч хэмжээтэй ажээ. Авч явахад авсаархан, маш бага зай эзэлдгээрээ онцлог. Үүнээс гадна уг флаш диск нь ашиглахад тун хялбар бөгөөд таны компьютер болон нөүтбүүк дэх үндсэн багтаамжийг нэмэгдүүлж өгөх болно. …

Хүүхдүүд  яагаад 9 цагаас өмнө унтах ёстой вэ?

Эцэг эхчүүд хүүхдүүдээ эрт унтуулахыг хүсдэг ч төдийлөн санаснаар нь болдоггүй. Технологийн эрин зуун бидний өдөр тутмын зуршилд аажмаар нөлөөлж нэг үеэ бодвол хүүхдүүд орой унтах хандлагатай болсоор байна. Гэхдээ нөхцөл байдал ямар ч байсан бай хамаагүй хүүхдүүд эрт унтах ёстой бөгөөд яагаад гэдгийг бид танд тайлбарлаж өгье. Биеийн өсөлт хөгжил хүүхдийг унтаж байх үед л явагддаг ба ойролцоогоор оройн …

Шинэхэн танилдаа таатай сэтгэгдэл төрүүлэх 7 арга

Бид хэн нэгэн хүнтэй танилцаад нэг минут ч болоогүй байж тухайн хүнийхээ талаар эерэг ба сөрөг хандлагын мэдээлэлтэй болсон байх нь олонтаа тохиолддог. Иймээс та бүхэнд дөнгөж танилцсан шинэхэн танилдаа эерэг сэтгэгдэл төрүүлэхэд тань багахан ч болов туслах үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ. 1. Нүд рүү нь харах Ярилцаж буй хүнийхээ нүд рүү харах нь нээлттэй, өөртөө итгэлтэй байгааг илтгэдэг. Үйл …

Салан задгай хүмүүст зориулсан сонирхолтой эд зүйлс

Хэрвээ та бусдаас онцгой салан хүн бол, жишээ нь барьсан юмаа байнга унагаж алддаг, үдсэн үдээс нь тайлагддаг, ямар нэг юм хийх гээд болохыг нь байлгачихдаг бол энэ мэдээлэл яг танд тохирсон байна. Эдгээр эд зүйлстэй бол та аюул ослоос айх хэрэггүй болно. 1. Кофегоо асгаж компьютерийн товчлуур, утсаа норгохоос одоо айх хэрэггүй. 2. Шарах шүүгээний түлэгдэхээс хамгаалах силикон туслагч …

Тамхи татахаа больсноор таны биед гарах өөрчлөлтүүд

Тамхи бидний биед ихээхэн хор уршигтай талаар мэргэжилтнүүд анхааруулсаар ирсэн. Харамсалтай ихэнхи хүмүүсийн хувьд тамхинаас гарах нь сэтгэл зүйн том сорил болдог. Өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэргэжилтнүүд тамхи татах зуршлаа хаяснаар хүний биед гарах өөрчлөлтийн талаар судалгаа хийсэн ба үр дүнг нь та бүхэнд танилцуулахаар бэлтгэлээ. Судалгаанаас гайхмаар үр дүн гарсан ба тамхи татахаа больсноос ердөө 20 минутын дараа …

Хамгийн их хугацаа шаардсан, хамгийн хэцүү 20 нүүр хувиргалт

Жүжигчид олон цагаар тэвчээртэй сууж хэдэн давхар нүүр будалт хийлгэж дүрдээ орох нь энүүхэнд. Энэ удаад нүүр будалтын өрөөнд бусдаасаа илүү олон цаг суусан жүжигчдээс танилцуулах гэж байна. Брэд Питт, The Curious Case of Benjamin Button Бенжамин Баттоны дүрд хувирахын тулд Питт бүтэн 5 цагийн турш зураг авалт бүрийн өмнө тэвчээртэй суудаг байжээ. Жон Матушак, The Goonies 15 давхар нүүрний будаг …

Зочны өрөөгөө хэрхэн тохижуулах вэ?

Бага зайд бүх зүйлийг багтаана гэдэг амаргүй. Гэхдээ бид та бүхэнд зайнаас үл хамаарч тааламжтай уур амьсгалыг бий болгох өрөөний зохион байгуулалтын санаануудыг танилцуулахаар бэлтгэлээ. Цай уухад 215 см-ийн урттай хоёр том буйдан, 120 см x 60 см хэмжээтэй зочны өрөөний ширээ Нэг хүнд 215 см-ийн урттай том буйдан, 120 см x 60 см хэмжээтэй зочны өрөөний ширээ, 80 см …

Таны суралцвал зохих 5 шилдэг чадвар

Төрөлхийн чадвар, авьяас хүн болгонд тэгш заяагаад байдаггүй. Хэд хэдэн сод ухаантнууд өөрийн залхуугаас эсвэл аливаа бэрхшээлээс эмээж авъяасаа “булшилсан” бол, эсрэгээрээ хэдэн жирийн хүмүүс өөрийн хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн нөр их хөдөлмөрийн ачаар амжилтанд хүрсэн байдаг… Ямартай ч аливаа амжилтын үндэс бол 5% авъяас, 95%-ийн хичээл зүтгэл, хүсэл зорилго байдаг. Дор дурьдаж буй “супер чадвар”-ыг ч гэсэн дурын хүн эзэмшиж чадна. Маш …

Японы хүүхдийн цэцэрлэг таныг гайхашруулах болно!

Томчуудыг алмайруулах хүүхдийн цэцэрлэг байхгүй гэж бодож байна уу? Саяхан ашиглалтанд орсон Японы хүүхдийн цэцэрлэг үнэхээр гайхалтай, үнэндээ үгээр ч илэрхийлэшгүй. Японы Акуне хотод байрлах шинэ цэцэрлэг нь үзэсгэлэнт далайн эргээс хэдхэн зуун метрийн зайд оршино. Хуучин газар тариалан эрхэлж байсан хаягдсан газар нь сургуулийн наснаас өмнөх хүүхдүүдийг байгальтай ойр байлгах сайхан боломж болжээ. Далайд ойр тул цэцэрлэгийн шалыг дээш …

“Black Hat 2016” арга хэмжээний шилдэг 5 хак

АНУ-ын Лас Вегас хотноо хакерчдын “Black Hat 2016” зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаагаар сүүлийн үеийн олон загвар бүхий кибер халдлагын програмуудтай дэлхий нийт танилцсан юм. Тэдгээр програмуудаас зарим нь бусдаасаа илүү олны таашаал хүртсэн бөгөөд “Black Hat 2016”-ын шилдэг 5 бүтээлд Jeep Cherokee автомашин болон нисдэг дроны системд нэвтэрч чадсан программууд нэрлэгдсэн билээ. Жил бүр зохиогддог “Black Hat” олон улсын …

Вакум цонхтой айл болгоны мэдэж байх ёстой 2 зүйл

Хуучны цагт хүйтний улирал ирэхэд бид модон цонхоо дулаалдаг байсныг санаж байна уу? Тэр цаг аль хэдийн ард хоцорчээ, одоо бол вакум цонхны эрин үе. Цонх суурилуулсан нөхдүүд шинэ эзэнд нь нэгэн мэдээллийг өгөхөө мартдаг бололтой. Тиймээс тэдний ажлыг бид хийхээр шийдлээ. 1. Цонхны хөдөлгөөнт эд анги бүрийг тосолж бай. Жилдээ 1-2 удаа машины тосоор тослоорой. 2. Улирал солигдоход цонхоо өвөл, …

Алдартай түргэн хоолны газруудын 2000 калори хэрхэн харагддаг вэ?

Хоол судлаачид хүн өдөрт 2000 калориос ихгүй хоол хүнс хэрэглэвэл зохистой гэж зөвлөдөг. Өлсөх мэдрэмж төрүүлэхгүй, гэхдээ эрч хүчээр дутагдахгүй тийм хэмжээний калори ажээ. Дэлхийд алдартай түргэн хоолны газруудын 2000 калори агуулж буй хоолнуудыг танд танилцуулж байна. Мэдээж зураг дээр байгаа хоолнууд нь дангаараа зарагддаг ч гэлээ бүтэн өдрийн калорийг нэг удаагийн хооллолтоор авна гэдэг ч яахын аргагүй таргалалтын шалтгаан …

Олимпийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн хамгийн этгээд ёслолын хувцаснууд

Олимпийн баг тамирчдын хувцас нь спортын загварыг илэрхийлэх нэгэн шалгуур болоод удаж байна. Тиймдээ ч багийн хувцсыг зохион бүтээх дизайнеруудыг хүртэл анхаарал хандуулан сонгох болжээ. Гэхдээ зарим улс орнууд загварын хувьд гэнэтийн бэлэг барих дуртай бололтой. Австралийн баг тамирчид, 1992 он Тэдний хувцаслалтанд Индиан Жонс атаархах байлаа. Японы баг тамирчид, 2004 он Үүнийг л ёстой дүр төрх илэрхийлсэн гэж зоригтой хэлж …

Цэцэг усалгааны дуслын систем хэрхэн хийх вэ?

Гэрээ олон хоногоор орхих хойгуур хэн нэгнийг цэцэг усалж өгөөч гэж гуйхад хүрдэг. Бид та бүхэнд усалгааны хамгийн энгийн аргаас танилцуулж байна. Магадгүй та гэртээ байсан ч гэсэн цэцгээ услахаа мартдаг бол дуслаар услах систем танд хэрэг болох нь. Энэ аргаар услахад таны цэцэг ямартай ч 3 долоо хоногтоо усаар дутагдахгүй. Уг системийн ажиллах зарчим нь хөрсөнд зохих чийгийг тогтмол өгч …

1...1,1621,1631,164...2,067Хуудас 1,163 - 2,067

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох

Алтан тайз минь [2011 | 1080p]

Монгол улсад мэргэжлийн театрын урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Улсын Драмын эрдмийн …