Мексик эр Чуи болон түүний гэр бүлийнхнийг та бүхэнд танилцуулъя. Энэ гэр бүлийн бүх гишүүд нэг зүйл ховор өвчтэй хүмүүс юм. Тэд бүгд нүүрээрээ дүүрэн үстэй ажээ. Тэдний энэхүү төрөлхийн эмгэгийг амбрас синдром гэж нэрлэдэг юм байна. Үлгэр домогт гардаг хүн чоныг санагдуулам энэ гэр бүлийн тэргүүнийг Jesús ‘Chuy’ Aceves гэдэг бөгөөд тэрээр 1974 онд Мексикт төржээ.
Кино бүтээгч Eva Aridjis энэ гэр бүлийн тухай “Chuy: The Wolf Man” хэмээх киног бүтээсэн нь энэ сарын 25-нд Мексик хотноо нээлтээ хийх юм. 13 настайгаасаа Хүн-чоно хэмээн нэрлэгдэж ирсэн Chuy-гийн эгч Lilia болон тэдний үеэлүүд болох Danny, Larry нар мөн Chuy-гийн гурван өөр эмэгтэйгээс төрсөн гурван охин нь бүгд энэ генетикийн мутацийг өвлөсөн байна. Энэ гэр бүл дэх амбрас синдромтой анхны хүн нь Chuy-гийн элэнц эмээ байсан ба түүнээс хойш төрсөн хүүхдүүдийн хагас нь буюу 30 хүн нь ийм эмгэгтэй төржээ.
Lhagvajav Altangerel
2015/09/15 at 12:44
Sarmagchin
Lhagvajav Altangerel
2015/09/15 at 12:44
Sarmagchin
Vangud Tkhan
2015/09/16 at 21:00
танай сайтын мэдээллийг байнга уншдаг шүү. Улс төр, нийгмийн бухимдлаас хол байдаг болохоор тэр. Амжилт хүсье Та бүхэнд
Зочин
2015/09/20 at 16:37
usee husdag bgaa daa