Дэлхийн хамгийн том хэмжээний газар нутагтай улсын иргэд эх орныхоо талаар сайн мэдэхгүй байх нь тийм ч гайхмаар зүйл биш юм. Манай гаригийн хуурай газрын 1/7-ийг эзэлдэг энэхүү улсын талаар та бүхэнд сонирхуулья.
1. Хойд Венец
Венецийг та усан дээрхи хамгийн том хот гэж бодож байна уу? Тэгвэл та андуурсан байна. Санкт-Петербург хотод Венецээс 3 дахин том хэсэг байдаг нь мөн усан дээр оршдог байна.
2. 13 тэнгис
Орос улс нь хамгийн олон тэнгистэй ба нийт 13 байдаг байна.
3. Уралын нурууд
Уралын нурууд нь дэлхийн хамгийн эртний уулсаас бүтдэг байна. Одооны Кусинскт байрлах Александровка тосгонд Харандаа хэмээх нэртэй хамгийн эртний уул оршдог юм. Түүний өндөр нь 600 метр бөгөөд 4 тэрбум жилийн настай.
4. Москвагийн Кремль
Дундад зуунаас хадгалагдаж ирсэн цогцолборуудаас Кремль хамгийн том нь юм. Хананы нийт урт нь 2235 метр байдаг.
5. Сибирь
Сибирийн талбай 9 сая 734 мянган шоо километр. Энэ нь дэлхийн бүх хуурай газрын 9% юм.
6. Калашникова буу
Калашникова автомат буу нь хүн бүрийн мэдэх зэвсгүүдийн нэг билээ. Одоогийн байдлаар Калашникова автоматын тоо бусад автомат буунуудын тоог нийлүүлснээс ч их байгаа нь хачирхалтай юм.
7. Догшин Хаан Иван
Орос улсын түүхэн дэх хамгийн харгис хүмүүсийн нэгт тооцогддог Иван хаан тийм хэрцгий байгаагүй гэдэг байна. Иван хаан төр барих хугацаандаа 3-4 мянган хүн цаазалсан бол Европт тэр хугацаанд 300-400 мянган хүн цаазлагдсан байдаг.
8. Сүши
Сүши төрөлх орондоо алдартай бол Оросод бүр ч их нэр хүндтэй гэнэ.
9. Нууц хотууд
Орос улсад багаар бодож үзэхэд 15 нууц хот байдаг гэнэ. Эдгээр хотууд газрын зураг дээр байдаггүй бөгөөд GPS-ээр ч олддоггүй байна. Дээрээс нь нэмэхэд эдгээр хотууд руу гадны зочид орох хориотой байдаг.
10. Зуслан
Оросоор дача, бидний хэлдгээр зуны зуслан. Хотоос зайдуухан байх зуны байрууд нь Орос улсад Нэгдүгээр Петр хааны үед анх дэлгэрсэн байна. Тэрээр өөрийн албатууддаа ичиж эмээлгүйгээр барилгын шинэ загваруудыг турших боломжыг олгосон нь тэр байж.
11. Романовын удам
Энэхүү хааны удмынхан өв залгамжлагчдаа өгөх газар нутгийнхаа хэмжээг үргэлж анх байснаас нь ихэсгэж өгдөг байв.
12. Согтууруулах ундаа
Догшин Иван хааны үед согтууруулах ундаанд байх алкохолын хэмжээ 6%-иас дээш гардаггүй байж. Виног усаар дарж уудаг байсан ба согтууруулах ундааг сардаа 2-оос дээшгүй, ингэхдээ зөвхөн баяр наадмаар л хэрэглэдэг байсан байна.
13. Зэвсэг
1917 он хүртэл хэн ч болов револьвер бууг талх авахтай адил худалдаж авах боломжтой байж.
14. Челябинск
Челябинск хотын тал нь Уралын нуруудад, тал нь Сибирьт оршдог атал сүлд тэмдэг дээр нь тэмээ байдаг байна. Учир нь 200 жилийн өмнө Челябинск хот наймааны замтай холбоотой байсан ба тэмээтэй байжээ.
15. Дархан цаазат газар
Орос улсын газар нутгийн 4% болох 600 мянган шоо километр байгалийн цогцолбор дархан цаазтай газар эсвэл тусгай хамгаалалттай байдаг байна. Нийт 103 дархан цаазат газар, 43 том хэмжээний үндэсний хүрээлэн тоологддог.
16. Матрёшка
Анх Матрёшка тоглоомыг Василий Звёздочкин хэмээх хүн 1900 онд зохиосон. Харин овсгоотой наймаачид яг тэр жил Парисын дэлхийн үзэсгэлэнд тус бүтээлийг Оросын эртний тоглоом хэмээн танилцуулж хүрэл медаль авсан байна.
17. Үр хөврөлийн өдөр
Ульяновын амбан захирагч Сергей Морозов 2005 онд 9 дүгээр сарын 12-ныг үр хөврөлийн өдөр болгож хүн бүрийг гэр бүлийн хамт цагийг өнгөрөөх боломжийг олгож амраах шийдвэр гаргасан нь амжилттай болж хүн ам нь 2006 он гэхэд 3 дахин өсчээ.
18. Метроны содон зорчигчид
Орос улсад гудамжны ноход метрогоор зорчдог ба яг аль буудал дээр буухаа мэддэг байна.
19. Боол эзэмших
Феодалын үе Орос улсад Америк улсынхаас богино хугацаанд л үргэлжилсэн юм. Тэгээд ч Орос улсад боочлолын хөнгөн хэлбэр л оршиж байсан гэж хэлж болно. Орос улс боочлолыг 1861 онд халсан бол 1865 онд Америк улсад халжээ.
20. Екатеринбург
ЮНЕСКО-гийн 2002 оны судалгаагаар Екатеринбург хот амьдрахад таатай 12 хотын тоонд бүртгэгджээ.
Зочин
2015/09/02 at 01:08
vodka masteruuddaa lol
Зочин
2015/09/16 at 12:11
nice medeellud bna orost amidrii gesen bodoltoi bgaalda ugasa