Тэдний тухай сэтгүүл дээр гараад байдаггүй бөгөөд хүмүүс тэднийг царайгаар нь танихгүй. Гэхдээ л тэднийг харахад бидний мэддэг хэн нэгэнтэй төстэй мэт санагдах болно. Тийм ээ энэ бол алдартнуудын ах дүүс …
Од ах дүүгээсээ багагүй мундаг ч бидний мэдэхгүй оддын ах дүүсийг танилцуулах гэж байна.
Брэд Питтийн дүү Дуг Питт
Дуглас Питт өөрийн том ах шигээ алдартай жүжигчин биш ч, Америкийн нөлөө бүхий бизнесмэнээс гадна буяны хэд хэдэн санг үндэслэн байгуулжээ.
Антония Кидман ба эгч Николь Кидман
Эгч Николийн адил үзэсгэлэнтэй Антония Кидман – Австралийн авьяаслаг сэтгүүлч, телевизийн хөтлөгч юм.
Ах Жеймс Хейвэн ба дүү Анжелина Жоли
Жеймс Хейвэн – жүжигчин Жон Войтын хүү, Анжелина Жолигийн ах. Жүжигчин Жоли ахдаа талархах ёстой хүний нэг, яагаад гэвэл түүнийг Кино урлагийн сургуульд суралцаж байхад оюутны богино хэмжээний кинонд ах нь тоглуулж зургийг нь авч байжээ.
Эмма Уотсоны дүү Алекс Уотсон
Эмма Уотсоны дүү Алекс – жүжигчний “эрэгтэй” хувилбар гэж хэлж болно. Дүү нь “Харри Поттер” цувралын кинонд туслах дүрд тоглосон. Кинонд тоглож нар алдрыг олоогүй ч загварын ертөнцөд одтой байгаа ажээ.
Скарлетт Йоханссоны ах Хантер Йоханссон
Холливудын од Скарлетт Йоханссонд ихрийн өрөөсөн ах бий – түүнийг Хантер гэдэг. Ихрүүд хэдхэн минутын зайтай төрсөн бөгөөд бага байхдаа кинонд хамт тоглоцгоож байжээ. Хантер кино урлагийг орхин улс төрд хүчин зүтгэх болж, одоо Барак Обамагийн багт ажиллаж байгаа юм.
Том Крузийн эгч Ли Энн Деветт
Ли Энн – Том Крузийн эгч, алдартай нийтлэлч бүсгүй. Хэсэг хугацаанд дүүгийнхээ олон нийттэй харилцах нарийн бичгийн даргын албыг хашиж байсан.
Пенелопа Крусын дүү Моника Крус
Пенелопа Крусын дүү Моника Крус эгчтэйгээ адил төрсөн нутагтаа, Исландад дэлхийд алдартай нэгэн. Моника жүжигчнээс гадна бүжигчин, хувцасны загварт хүчээ үзэж байна.
Жуд Лоугийн эгч Наташа Лоу
Наташа Лоу Британийн алдартай зураач бөгөөд график дизайнераар амжилт олоод байгаа ажээ.
Роберт Паттинсоны эгч нар Лиззи болон Виктория Паттинсон
Робертын эгч нарын нэг Лиззи – дуучин бөгөөд “X-Factor” шоунд оролцсоноос гадна “Twilight” киноны дууг дуулсан. Эгч Виктория нь бизнест амжилттай яваа нэгэн.
Эштон Катчерын ах Майкл Катчер
Майкл, Эштон хоёр ихрүүд юм. Майкл багадаа зүрхний хүнд мэс ажилбар хийлгэсэн тул зөөлөн намуун хүү байжээ. Одоо тэрээр өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд мөнгө цуглуулдаг буяны байгууллагад ажилладаг байна.
Женнифер Лопесийн эгч Линда Лопес
Эгч Линда Лопес АНУ-д Ly-Lo нэрээр алдартай авьяаслаг телевизийн сэтгүүлч. 2001 тэрээр “Эмми” шагнал гардан авч байжээ.
Колин Фертийн ах Жонатан Ферт
Жонатан Ферт театрт жүжиг тоглоно, радиод бичлэг хийлгэнэ, телевизийн уянгын кинонд тоглоно гээд жүжигчний нэр алдар олноо танигдсаар байна.
Зочин
2015/07/03 at 12:24
Сэтгэгдэл *monika crus gj arai helehgui bhaldaa haha
h
2015/07/03 at 13:22
hoorondoo yamar adilhan yum be
FeesBuuk Fees
2015/07/03 at 13:50
Ashton :))