Үнэхээр амьдарч байсан циркийн 10 эрэмдэг жүжигчин

1

Хэрвээ та “Америкийн аймшгийн түүх: Этгээд шоу” үзэх дуртай нэгэн бол үнэхээр амьдарч, ажиллаж байсан эрэмдэг хүмүүсийн тухай сонирхох байх.

Харамсалтай нь, эдгээр хүмүүсийн амьдрал гайхамшигтай сайхан байж чадаагүйгээс гадна хүндлэлийг мэдэрч чадаагүй юм. Иймд, бид ухамсарт хүмүүний хувьд энэ түүхийг давталгүй бие биедээ хүндэтгэлтэй хандаж байх хэрэгтэй. Бид өнгөрсөн зуунд эмэгтэйчүүдэд сонголт хийх эрхийг нь хуулиар олгож чадсан юм чинь бусад зүйлийг амархан хийж чадна шүү дээ.

“Эрэмдэг” гэх тодотголтой гайхмаар хүмүүсийг та бүхэнд танилцуулъя.

1. Francesco A. Lentini

Francesco бол циркийн гайхамшигтай үзүүлбэрээрээ алдарт гарсан нэгэн, мэдээж тэрээр энэ алдар хүндийг олон жилийнхээ хөдөлмөрөөр олж авсан байна.

Уг нь ихэр боловч “ахынх” нь (нэг хөл, бэлэг эрхтэн) түүний нуруунд байрлажээ.

Үнэхээр амьдарч байсан циркийн 10 эрэмдэг жүжигчин 1

Томрох тусмаа бусад хүүхдүүдээс өөрийгөө маш их ялгаатайг олж мэдэх болсон тул тэрээр аялалын циркт ажиллахаар шийдэж Barnum, Coney Island зэрэг цирктэй нэгджээ.

Олон цирктэй хамтран аялан тоглолт хийж хүмүүсийн хайрыг татаж чадсан тэрээр “Хаан” өргөмжлөлийг авч чаджээ.

2. Schlitzie

“Сүлбээрийн толгой” гэх хочтой энэ эр төрөлхийн микроцефалитэй төрсөн: толгой болон тархины өсөлтийн саажилттай.

Тэрээр дандаа л нар шиг гэрэлтэж явдаг байсан тул хүмүүсийн хайрыг өөрийн эрхгүй татдаг байжээ.

Үнэхээр амьдарч байсан циркийн 10 эрэмдэг жүжигчин 2

Түүний амьдралын бодит түүхийг хэн ч мэдэхгүй ч, олны дунд түүнийг хүмүүст үзүүлж мөнгө олох зорилгоор нэгэн эрд эцэг эх нь худалдсан гэж ярилцах нь бий.

Тэрээр тэтгэвэрт гаралгүй, 71 нас хүртлээ уран бүтээлдээ бие сэтгэлээ зориулсаар нас баржээ.

3. Ella Harper

“Тэмээн охин” гэдэг нэрээрээ олны дунд алдартай энэ охин бөгсөн бие нь буруу байрлалтайгаар төржээ. 1800-аад оны үед циркийн үзүүлбэр үзүүлж эхэлсэн бөгөөд сонинууд түүнийг “дэлхийн түүхнээ өмнө үзэгдэж харагдаж байгаагүй эрэмдэг” хэмээн онцолж байлаа.

Үнэхээр амьдарч байсан циркийн 10 эрэмдэг жүжигчин 3

Сургуульд сурах хангалттай мөнгө цуглуулаад циркээ орхисон тэрээр сургуульд суралцсан байна. Гэвч 1886 оноос хойш түүний тухай сонсогдохоо больсон ч 1905 онд гэрлэсэн гэсэн мэдээ гараад авчээ.

4. Fanny Mills

Охаягийн аварга хөлт охин Milroy гэдэг өвчний улмаас хөл нь томорчээ. 39 настайдаа буюу нас барахынхаа өмнө түүний хөл 44 см-ын урт байжээ.

Үнэхээр амьдарч байсан циркийн 10 эрэмдэг жүжигчин 4

5. Joseph Merrick

Түүнийг хүмүүс Заан Хүн гэж нэрлэнэ. Төрөхдөө жирийн хүүхэд байсан ч гурван наснаасаа эхлэн түүний биеийн зүүн тал нь хэлбэрээ алдаж эхэлжээ. 12 настай болоход түүний бие гажиг хэлбэрээ нэгэнт олсон байсан бөгөөд эцэг нь түүнийг гэрээсээ хөөсөн тул орон гэргүй, өлсгөлөн, ганцаардмал нэгэн болжээ.

Үнэхээр амьдарч байсан циркийн 10 эрэмдэг жүжигчин 5

Нүүрээ маскаар нууж айлын хаалга тогшиж эд зүйлс зарж үзсэн ч амжилтыг эс олов. Гэхдээ тэрээр элитүүдийн Виктория нийгэмлэгийн алдартан болж чаджээ. Түүнийг юу тулж ийм алдарт хүрснийг хэн ч мэдэхгүй.

6. Len, Ernie хоёр

“Нэг толгойтой хоёр хүү” буруу хөгжилтэй ихэр банди нар юм.

Ихэр ах нь томорсноос хойш циркийн тойрон аялалд явж чадахаа больсон. 12 настайд нь мэс заслын аргаар ихрийн өрөөснийг салгахаар шийдсэн ч Ernie сэтгэл зүйн хувьд ихрээсээ салахад бэлэн биш байсан тул татгалзаж байжээ.

Үнэхээр амьдарч байсан циркийн 10 эрэмдэг жүжигчин 6

Эмчийн хэлснээр Ernie 19 настай залуугийн сэтгэхүйтэй адил байжээ. Мэс заслын дараагаар Ernie сэтгэл санааны уналт болон биеийн өөрчлөлтийг даван туулж чадсан бөгөөд үлдсэн амьдралаа эрүүл саруул өнгөрөөжээ. Бүр гэр бүлтэй болсон байна.

7. Edouard Beaupré

20 хүүхдийн хамгийн том нь аварга биетэн байжээ. 17 настайдаа 2м 14см өндөртэй байсан бөгөөд өссөөр л байж. “Байгалийн аварга эрэмдэг” гэсэн нэртэй энэ эр өндрөөрөө мөнгө олохоос гадна булчинлаг нэгэн болохоор шийджээ.

Үнэхээр амьдарч байсан циркийн 10 эрэмдэг жүжигчин 7

Тэрээр Barnum and Bailey цирктэй аялан тоглодог байжээ. Гэвч 1904 онд тоглолтынхоо үеэр хөнгөн цус алдалтаас болж 23 настайдаа өөд болжээ. Тэр үед 2м 53см өндөртэй байсан байна.

Үхсэнийх нь ч дараа түүнийг олны өмнө үзвэрт тавьж байгаад 85 жилийн дараа л түүний цогцосыг тайван амраасан байна.

8. Ер бусын Nicodemus

Төрөлхийн бөгсөн биеийн саажилттай төрсөн Nicodemus маш хүчтэй, акробатын авьяастай нэгэн байжээ.

Үнэхээр амьдарч байсан циркийн 10 эрэмдэг жүжигчин 8

9. Mignon оцон шувуун охин

Төрөлхийн бөгсөн биеийн саажилттай төрсөн түүний хөлийн хуруунууд нь ургахдаа хоорондоо сэрвээтэй ургасан тул түүний тайзны нэрийг Оцон шувуу охин гэх болжээ.

Үнэхээр амьдарч байсан циркийн 10 эрэмдэг жүжигчин 9

Хоёр ч удаа гэрлэсэн бөгөөд эхнийхээ нөхрөөс эрүүл саруул хүүхэд төрүүлсэн байна. Хоёр дахь нөхөр нь түүнтэй цуг акробатын үзүүлбэр үзүүлдэг эрэмдэг нэгэн байжээ.

10. Percilla

Хоёр эгнээ шүдтэй, биеэрээ дүүрэн үстэй төрсөн түүнийг эцэг нь тухайн үед алдартай промотер байсан Karl L.Lauther-т тусламж хүсэн ханджээ. Промотер тэр даруйд нь Percilla-г хөлслөн авсан бөгөөд тун удалгүй түүнд сайн болсон байна. Охиныг “Сармагчин охин” гэж дуудаж байгаа хүмүүсийг Karl үзэн яддаг байжээ.

Percilla-гийн төрсөн эцэг нас барсны дараа Lauther охиныг өөрийн болгон өргөж авчээ.

Үнэхээр амьдарч байсан циркийн 10 эрэмдэг жүжигчин 10

Тоглолтын үеэр “матран арьст эр” буюу Emmit Bejano-той танилцаж, бие биендээ хайртай болж 1938 онд хуримаа хийжээ. Тэд тэтгэвэрт гарсны дараа Emmit-ийг 1995 онд нас бартал сайхан амьдарцгааж байв.

Percilla тайван амьдралаар амьдарсаар 2001 онд өөд болжээ.

 

8
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. зочин

    2015/05/26 at 18:20

    шал худлаа мэдээлэл оруулахынмаа.1 6 дах хүмүүс одоо энэ үед амьдардаг ш дээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *