Нэг их чухал биш зүйл боловч яах аргагүй таны анхаарлыг татаж байсан зүйл байна уу. Өчүүхэн мэт боловч хэн бүхний сонирхолыг татах тийм зүйлс зөндөө бий. Тэгвэл танд тийм хэдэн зүйлсийг сонирхуулъя, хэн нэг нь ярих сэдвээ дуусаад дуугүй сууж байхад та ярих сэдэвтэй байсан нь дээр.
1. Тоник ус харанхуйд гэрэлтдэг
2. Хөзрийн ноёны зөвхөн бундангийн ноён л уруулынхаа дээр сахалгүй
3. Хүн өөрийнхөө амьдралын 2 долоон хоногийг гэрлэн дохион дээр өнгөрүүлдэг
4. Дэлхийг ч хучиж болохоор хэмжээний Lego үйлдвэрлэжээ
5. Oreo нэртэй жигнэмэг Hydrox нэртэй жигнэмэгээс санаа авсан (хэрвээ санааг нь хулгайлаагүй бол ш дээ)
6. Дэлхийн алтны 99 хувь нь дэлхийн цөмд байх бөгөөд хэрвээ бид түүнийг нь ашиглаж чадвал дэлхийг хагас метрийн зузаантай тийм л алтаар бүрэх байлаа.
7. Зөгийн балыг ач тустайг нь хүн бүр мэднэ. Гэхдээ, 20000 гаруй төрлийн зөгийний зөвхөн 4 төрөл л зөгийн бал гаргадаг гэдгийг хүн бүр мэдэхгүй
8. Дэлхийн хүн амын нэг өдрийн ариун цэврийн цаасны хэрэгцээг хангахад 27,000 мод ашиглана
9. Хэрвээ та Боинг-747 худалдаж авсан бол танд 240,000 литр шатахуун хэрэгтэй
10. Барби хүүхэлдэйний бүтэн нэр нь Барби Миллис Робертс
11. Вэб камерыг анх Кембрижийн их сургуульд аяган дахь кофены хэмжээг хянах зориулалтаар ашиглаж байжээ.
12. Круасссан боовыг анх Австрид хийжээ.
13. Та 8 удаа нэг гараараа цаас нугалж чадахгүй, хэрвээ 42 удаа зузаан цаас нугалж чадвал саран дээр буулаа л гэсэн үг.
14. Шоколадтай сүүг анх эм (эмчилгээний журмаар) гэж зардаг байжээ.
15. Ананас жимсэнд давс цацаж идвэл илүү амттай чихэрлэг болдог
16. Жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл шимпанзед ч бас үйлчилдэг
17. Өдөрт 400 сая M&M үйлдвэрлэдэг
18. Үдээсний үзүүрт байх нимгэн хуванцрыг “aglet” гэж нэрлэдэг гэнэ.
19. Хүний толгой дахь бүхий л үс 12 тонныг дийлнэ
20. Нийт үйлдвэрлэгдсэн Oreо жигнэмэг болгоныг кремээс нь салгаж ялгах юм бол саран дээр 5 удаа буугаад буцаж ирсэнтэй адил хэмжээтэй болно
21. Асаагуурыг чүдэнзнээс өмнө зохион бүтээсэн байна.
22. Нэг балын харандаагаар 56 км шулуун шугам зурна
23. Йо-йо тоглоомыг анх “Бандалорес” гэдэг байжээ
24. Талхыг өмнө нь баллуурын оронд ашигладаг байжээ
25. Nutella-г дэлхийн II дайны үед бий болгосон
26. Хөзрийг холиход дэлхийн аль ч өнцөгт таны хольсон хөзөр шиг адилхан дараалалтай байхгүй
27. Түүхийн цаг хугацаанд хүн төрөлхтний олборлосон алтаар Олимпын 4 усан санг дүүргэж чадах юм
28. Чихний савхан хөвөнг анхлан “нярайн аяг” гэдэг байжээ
29. Хэрвээ та 1991 онд iPhone-той болоё гэж бодож байсан бол 3,5 сая ам.доллар төлөх байжээ
30. YKK цахилгааны 90 хувийг Японы компани үйлдвэрлэдэг
31. Дэлхийн бүх зайг нийлүүлбэл дэлхийн нийт цахилгааны хэрэглээг 10 минут хангана.
32. Урьд өмнө нь киноны трейлэр киноны бичиг явж дууссаны дараа буюу киноны төгсгөл хэсэгт л гардаг байжээ.
Гайхмаар
Бахархмаар
Ха Ха
Тэнэглэл
Гоё
Хөөрхөн
Буруу
Харамсалтай




































Od Sharawjamts
2015/05/07 at 22:38
tiim baga alt olborloson yumuu hun torolhton hudlaa burhima
Олигтой ойлгомжтой тайлбар бичээч
2015/05/08 at 10:42
Олигтой, ойлгмжтой тайлбар бичээчээ сэтгүүлчэээ. Ийм утгагүй юм бичих шаардлага байхгүй хөгшөөн
davka
2015/05/09 at 00:18
oreoh iig reclamddad naasan
Зочин
2015/05/09 at 00:59
Alt yagaad unetei bga shalgaan ni howor bolhoor l unetei bga yum shuudee. Yur ni yamar ch yum howor baih tusmaa l une tsene ihtei bdag yum.
Зочин
2015/07/17 at 15:25
Iphone-ii anhnii zagvar 2007 onii 1-r sariin 29nd garj baisan shuudee? 91 ond iphone baigaachgui
Зочин
2017/02/09 at 15:40
Дэлхийн хүн амын нэг өдрийн хэрэгцээг хангахад 27000мод ашиглана гэдэг мэдээллийг хаанаас авч болох вэ?