Савласан цэвэр ус худалдан авахдаа анхаарах зүйлс

0

Ус бол бидний өдөр тутмын амин чухал хэрэгцээ. Хүний биеийн 70%-ийг ус бүрдүүлдэг бөгөөд бид эрүүл байхын тулд өдөрт хангалттай хэмжээний усыг ууж байх ёстой. Энэхүү зайлшгүй хэрэгцээгээ хангахын тулд бид дэлгүүрээс савласан цэвэр ус авч уудаг. Гэхдээ та энэ удаад савласан цэвэр ус авахдаа дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй юм байна. Үүний тулд та зөвхөн усны савны ёроолыг харахад л хангалттай аж.

Цэвэр усны савыг хийхэд ямар төрлийн хуванцар ашигласан болохыг танихад дараах нийтлэг тэмдэглэгээнүүдийг мэддэг байх хэрэгтэй юм.

 

Савласан цэвэр ус худалдан авахынхаа өмнө таны мэдэх ёстой зүйлс 2

1. PET эсвэл PETE

Нэг удаагийн хэрэглээний савны тэмдэглэгээ. Ийм тэмдэг бүхий сав нь дааврын тэнцвэрт байдалд нөлөөлдөг хүнд металл, химийн бодисуудыг ялгаруулах боломжтой. PET бол олонх ус болон ундааны савлагаа зарим сав баглаа боодолд хамгийн түгээмэл ашиглагддаг хуванцруудын нэг юм. Ганц удаагийн хэрэглээнд зориулсан энэ савыг дахин ашиглахад шүлт болон бактерийн өсөлтийн эрсдэл нэмэгддэг байна. PET хуванцрыг аюултай химийн бодис ашиглаж цэвэрлэх шаардлагатай байдаг учир ариутгахад хэцүү юм. Полиэтилентерефталат нь хорт хавдар үүсгэгч байж магадгүй.

2. HDP эсвэл HDPE

Энэ хуванцар нь үнэхээр химийн бодис ялгаруулдаггүй. Мэргэжилтнүүд цэвэр ус худалдан авахдаа ийм савлагаатайг сонгох нь хамгийн эрүүл сонголт болно хэмээн сануулж байна. HDPE хуванцар нь хатуу хуванцар бөгөөд сүүний сав, угаалгын бодис, тосны сав, тоглоом, зарим гялгар уутыг хийхэд ашиглагддаг. Хамгийн түгээмэл дахин ашиглагддаг хуванцар болох HDPE нь хуванцрын хамгийн аюулгүй хэлбэр гэгддэг. HDPE хуванцрыг хоёр дахь хэрэглээнд зориулж боловсруулах процесс нь харьцангуй энгийн мөн үр ашигтай юм байна.

3. PVC эсвэл 3V

Энэ нь бидний бие дэх дааварт нөлөөлдөг 2 хортой химийн бодисыг ялгаруулдаг. Зөөлөн, уян хатан энэ хуванцрыг хүнсний скоч, хүнсний тосны сав, шүд нь ургаж байгаа хүүхдийн хаздаг тоглоом, хүүхдүүд болон гэрийн тэжээмэл амьтны тоглоом, олон төрлийн хэрэглээний бүтээгдэхүүний савлагаанд ашигладаг. Мөн компьютерын кабелийн бүрээс, хуванцар хоолой, сантехникийн хэсгүүдийг хийхэд ашигладаг. Энэ хуванцар нь нарны гэрэл болон цаг агаарын нөхцөлд харьцангуй тэсвэртэй учир цонхны хүрээ, цэцэрлэгийн резин хоолой, сэрүүн тагт, хашлага, саравч зэргийг хийхэд ашиглагддаг.

4. LDPE

Гялгар уут хийхэд ашигладаг энэ хуванцар усанд ямар ч химийн бодис ялгаруулдаггүй ч бүтээгдэхүүний савлагаанд ашигладаггүй. Агшдаг гялгар цаас, хуурай цэвэрлэгээний уут, шахдаг сав, талх савлах уут зэрэгт ихэвчлэн ашиглагддаг ба өнөөдөр олонх дэлгүүрүүд хүнсний худалдаандаа ашиглаж байна. Зарим хувцас болон тавилганд энэ төрлийн хуванцрыг ашигладаг.

5. PP

Цагаан эсвэл хагас гэрэлтдэг энэ хуванцрыг сироп болон йогуртны савлагаанд ашигладаг. Хатуу, хөнгөн жинтэй полипропилен хуванцар нь халуун тэсвэрлэх гайхалтай чанартай. Чийг, тос, химийн бодисын эсрэг чанартай энэ хуванцрын жишээ бол овьёосны хайрцган доторх уут юм. РР нь нэг удаагийн живх, хувин, хуванцар савны таг, маргарин болон йогуртны сав, төмсний чипсний уут, соруул, скоч, олс зэрэгт түгээмэл ашиглагддаг.

6. PS

Кофены аяга болон түргэн хоолны савлагаанд түгээмэл ашиглагддаг энэ хуванцар хорт хавдар үүсгэгч бодис ялгаруулдаг. Полистирен нь үнэтэй биш, хөнгөн жинтэй, хялбархан хэлбэршдэг учир өргөн ашиглагддаг. Нэг удаагийн пенополистирол аяга, хясаа хэлбэрийн хүнсний сав, өндөгний сав, хуванцар халбага, сэрээ, хутга, хөөсөн сав, илгээмжийн хайрцганд дүүргэдэг хамгаалалтын хөөсөнцөр зэргийг хийхэд өргөн ашигладаг энэ хуванцраар мөн хатуу дулаалгын хөөс, ламинатан шалны доор ашигладаг дэвсгэр зэргийг хийдэг.

7. PC эсвэл тэмдэглэгээгүй хуванцар

Хүнсний хэрэглээнд хамгийн аюултай энэ хуванцар нь bisphenol A /BPA/ ялгаруулдаг. Ихэвчлэн спорт усны сав болон хүнсний савлагаанд голчлон ашиглагддаг. Энэ хуванцраар хийсэн сав баглаа боодлоос химийн давс хоол хүнсний бүтээгдэхүүнд шингэх боломжтой. BPA нь дотоод шүүрлийн булчирхайд хор учруулдаг байна.

Савласан цэвэр ус худалдан авахынхаа өмнө таны мэдэх ёстой зүйлс 1

 

1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/02/18 at 13:08

    Amar argaar mongo oloh gesen chamshig garuud baiwal mongol yaaj hogjondoo zger gertee suugad mongo oloh herguu chil oroo naadhaa ol busdiig bitii uruu tat ooriin hols hucheer olson mongo gedeg une tsentei bdag 100 togrog ch bai

  2. Зочин

    2015/02/22 at 10:26

    Сэтгэгдэл Time to upgrade my Xbox Live to gold status thanks to http://xboxlive.freegiftcode.com :D

  3. зочин

    2016/12/01 at 23:57

    ямар ч найруулга алга, ойлгоход бэрх авцалдаа муутай орчуулсан байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *