Америкийн Колорадо мужид Аспен нэртэй хот бий. 1983 оны 6-р сарын 23-нд энэ хотын Аспен институт, Аспен хөгжмийн фестиваль, сургуулийн газар нутгийн хаа нэгтээ Apple корпорацийг үндэслэгч Стив Жобсын Тайм Тюб /Time Tube/ хэмээн нэрлэсэн хоолойг булсан түүхтэй. Олон жилийн турш Аспен Тайм Тюбын байршил олон хүний хувьд нууц байсаар ирсэн. Харин өнгөрөгч 7 хоногийн Пүрэв гаригт хоолойг ухан гаргаж, Баасан гаригт хоолойг нээснээр хоолой доторх зүйл олон нийтэд ил тод болсон байна. 30 жилийн турш газар доор байсан 4 метр урттай тус хоолойд Английн рок хамтлаг Мүүди Блюз /Moody Blues/-ын 8 дуу бүхий цомог, Америкийн сүлжээ худалдааны төв Сирс Роебак /Sears Roebuck/-ын каталог, Vogue сэтгүүлийн 1983 оны 6-р сарын дугаар, Рубикын шоо, 6 лааз шар айраг, нэг ширхэг жижиг жигнэмэг мөн хожим нь Милл Стрит худалдааны төв болон бусад олон газруудад зориулсан бүжиглэдэг усан оргилуурын загварыг гаргасан Аспены суут хүн Ник ДеВолф /Nick DeWolf/-ын нууц төлөвлөгөөнүүд зэрэг зүйлс хадгалагдаж байжээ. Тэдгээрийн дундаас хамгийн онцгой нэг зүйл нь Жобсын охин Лизагийнхаа нэрээр нэрлэсэн Лиза /Lisa/ нэртэй компьютерын хулгана байсан байна. Үндэсний газарзүйн сувгийн “Малтагчид” /Diggers/ багийн гишүүдийн хоёр цаг гаруйн хугацаанд ухаж, газар дээр гаргасан энэхүү түүх, соёлын чухал зүйлийг анх газарт булахдаа 20 жилийн дараа ухаж гаргахаар төлөвлөж байсан ч олж чадаагүй учир 30 жилийн дараа олсноор ухаж гаргасан нь энэ юм.
Стив Жобсын маус бүхий хоолойг 30 жилийн дараа ухан гаргаж ирлээ
0
0
0
0
0
0
0
0
Зочин
2013/09/24 at 16:33
өөртөө зориулж ийм зүйл хиймээр санагдчихлаа