Дэлхийн хамгийн том кофехаус болох Starbucks корпораци нь дэлхийн 63 улс оронд 21,160 дэлгүүртэй томоохон сүлжээ кофехаус билээ. 1971 онд Вашингтон мужийн Сиэтлл хот дахь Pike Place Market-д үүсгэн байгуулагдаж байсан энэ сүлжээ кофехаусын цай, кофе, гурилан бүтээгдэхүүн, Frappuccino ундаанууд, смүүти зэрэг бүтээгдэхүүнүүдэд дурладаг олон хэрэглэгчид байдаг. 2014 оны байдлаар 182,000 ажилтантай хэмээн бүртгэгдсэн Starbucks компаний тухай сонирхолтой баримтуудыг дэлгэж байна.
1. Starbucks өөрийн Strawberry Frappuccino-ндоо будаг оруулахын тулд нунтагласан шавьж ашигладаг.
2. Хог хаягдлаа багасгахын тулд Starbucks кофены нунтгийг үнэгүй өгдөг.
3. 1987 оноос хойш Starbucks дунджаар өдөрт 2 дэлгүүрээ нээсэн.
4. Starbucks дугуй ширээ ашигладаг нь ганцаараа кофе ууж байгаа хүмүүст ганцаараа байгаа биш мэт мэдрэмжийг төрүүлэх зорилготой.
5. Starbucks-ын лого нь Грекийн домгоос үүдэлтэй.
6. Өмнөд Солонгос дахь 5 давхар энэ барилга дотор Starbucks байрладаг.
7. Starbucks кофены үрнээс илүүтэй ажилтнуудынхаа эрүүл мэндийн даатгалд илүү ихийг зарцуулдаг.
8. Starbucks хэдэн мянган ажилтнуудаа үнэгүй онлайн коллежийн боловсролоор хангахаар ажиллаж байгаа.
9. Америкт McDonald’s-аас илүү олон Starbucks байдаг.
10. Starbucks-т уух юм захиалах 87,000 өөр арга байдаг.
11. Хэрвээ та Starbucks Grande Coffee захиалвал Red-Bull-д агуулагддагаас 4 дахин их буюу 320 мг кофейн ууна гэсэн үг.
12. Starbucks 2015 оноос хүргэлтийн үйлчилгээгээ эхлүүлэхээр төлөвлөсөн.
13. Дундаж орлоготой өсвөр насныхан өөрсдийн хамгийн дуртай сүлжээнүүдээр Starbucks, McDonald’s, Chipotle, Chick-fil-A, Taco Bell-ийг нэрлэдэг.
14. Starbucks-ын анхны баярын ундаа The Chestnut Praline Latte нь 2014 оны 11-р сард үндэсний хэмжээнд тарсан.
15. Starbucks-ын үйлчлүүлэгчдийн 20% нь сардаа дор хаяж 16 удаа тус дэлгүүрээр зочилдог.
16. Starbucks шар айрагны амттай латтег туршиж байгаа ба энэ нь Dark Barrel Latte нэртэй.
17. Starbucks 9/11-ийн үеэр аврах албаныхныг савласан усаар хангаж байсан.
18. Анхны Starbucks-ыг 1971 онд Pike Place Market-д хоёр багш, нэг зохиолч нээж байсан.
19. Дэлхий дээр Santa Fe Springs хотын иргэд шиг Starbucks-т дурладаг хүмүүс байхгүй.
20. Starbucks-ын шанцайн хэлтэрхийтэй бин McDonald’s-ын 480 калори илчлэгтэй Quarter Pounder гамбургерээс илүү их илчлэгтэй.