5-р сард биднийг хүлээж байгаа 6 аюул болон түүнээс хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?

1

Энэ тухай салхинд гарах болон аялал зугаалгаар явахдаа санаж яваарай.

1. Хачиг

Халуун дулааны улиралтай зэрэгцээд энэ цус сорогч шавьж маш эрчимжиж эхэлдэг. Анхаарах зүйл: хачгийн дайралтанд зөвхөн ой модноос биш хотын цэцэрлэгт хүрээлэн, тэр ч бүү хэл гэрийнхээ гаднаас ч өртөж болно.

Зөвхөн таагүй мэдрэмж төрүүлээд зогсохгүй маш аюултай: Лайм өвчин болон өөр бусад аюулт өвчин тээгч. Өвчин даамжирч хүндэрсэн тохиолдолд тахир дутуу ч болж болзошгүй.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  1. Хачигны эсрэг бүтээгдэхүүн хэрэглэнэ (шумуулнаас хамгаалах тос ямар ч нөлөөгүйг анхаарна уу). Тусгай бодисыг бэлхүүс орчмын хувцсандаа түрхэж болно, мөн шуу, хүзүү, хөлний шагай орчмоор түрхээрэй.
  2. Салхинд гарахдаа бүрэн зэвсэглэсэн байна: урт ханцуйтай цамц өмсөнө, мөн өмд урт байх ёстой. Толгойдоо банда алчуур зүүж эсвэл битүү малгай өмсөөрэй. Гэртээ эргэж ирээд угаалгынхаа өрөөнд бүх хувцсаа тайлна: биед ямар нэгэн хачиг шигдсэн шинж тэмдэг байгаа эсэхийг шалгаарай. Хэрвээ арьсанд шигдсэн сэжиг төрвөл яаралтай эмчид үзүүлэх арга хэмжээ авна.
  3. Санаж яваарай: хачиг модноос мод руу үсэрдэггүй (ихэнх хүмүүс үсэрдэг гэсэн буруу ойлголттой байдаг). Тэд өвсөн дунд амьдардаг, илүү чийгтэй буюу усан сан, өтгөн ойд ойр газар тархсан байна. Тиймээс аялал зугаалгын үеэр хоноглох газраа зөв сонгоорой.

 

2. Харшил

5-р сараас эхлээд л хаврын харшил буюу тоосонцрын харшил эхэлдэг. Энэ үеэр хус, самрын мод болон яшил зэрэг моднууд нахиалж эхэлнэ, өөрөөр хэлбэл харшил хөдөлгөх тоосонцор босч эхэлдэг байна. Үр дагавар: байгальд гарч сайхан амрахын оронд – нулимс гоожих, нүд улайх, хамар битүүрч найтаах, хуурай ханиалгах, арьсан дээр тууралт гарч зовооно.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Харшлын эсрэг эм ууна. Зугаалганд явахдаа харшил үүсгэгч эх сурвалжаас аль болох зайлсхийнэ.

 

3. Даарч хөрөх

5-р сарын эхэнд олон хүмүүс агаар салхинд гарч хөдөө хээр майхан барьж хонодог. Хаврын тэнгэр өөрчлөмтгий гэдгийг бид бүгд мэднэ: өдөр нь нар шарж хална, харин шөнөдөө хүйтэн хононо. Туршлагагүй жуулчид даарч өвчин тусахыг үгүйсгэхгүй – жишээ нь, маш олон хүн хатгаа тусдаг байна.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Хөдөө хээр хонох гэж байгаа бол бэлтгэлээ сайтар базаах хэрэгтэй – туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авна. Хамгийн шилдэг арга бол – зуны халуун өдрүүд иртэл хүлээсэн нь дээр дээ.

 

4. Халуун нар

5-р сард нар ихээр халж эхэлдэг. Яг л зуны нар шиг “шатаах” өдрүүд олон. Өвлийн хүйтэн улирал дуусч халуун наранд баярлах хүмүүс өдөржингөө наранд дуртайяа алхацгаана.

Энэ бол алдаа. Гадаа сэрүүхэн байсан ч гэсэн наранд арьс түлэгдэж болохыг анхаарна уу.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  1. 5-р сарын эхний өдрүүдээс эхлээд л SPF 35-тай нарнаас хамгаалах тосоо түрхэж эхэлнэ.
  2. Наранд байх хугацаагаа тохируулна. Наранд байх хугацаа ихдэхээр дархлаа мууддагийг мартаж болохгүй. Дархлаа сулрахаар аливаа өвчинд өртөж эхэлнэ: жишээ нь, олон хүний хоолой өвдөж үрэвсдэг байна.
  3. 13:00-16:00 цагийн хооронд наранд гарахгүй байхыг хичээнэ, нар хамгийн хортой байх цаг. Гарахаас өөр аргагүй бол арьсаа хамгаалж заавал тос түрхэнэ.

 

5. Хортой ургамал

Хавар өвс ногоо ургаж дэлхий өнгө зүсээ засдаг. Энэ дунд хүнд хортой ургамал ч мөн ургаж байгааг мартаж болохгүй. Харахад хайр татам, хурц үнэртэй хонхон цэцэг – маш олон хүний толгойн өвчний шалтгаан болно. Сарын эхэнд балдаргана/борщевик – гэмгүй ургах мэт боловч навчийг нь тасалбал арьсыг сүрхий түлдэг (ургамлын шүүс нарны гэрэлд урвалд ордог байна).

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Ургамал ногоо таслах огт хэрэггүй. Цэцэг таалагдсан бол – зургийг нь дараад л болоо. Танд ч, байгаль дэлхийд ч ингэх нь дээр.

 

6. Гэдэс ходоод хямрах

Аялал зугаалга – гэдэс ходоодны хувьд бөөн хямрал болно. Өөх тос ихтэй, шарсан хуурсан хоол хүнс, дээрээс нь согтууруулах төрлийн ундаа ууснаар гэдэс ходоодыг хямраадаг.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Аливаа юм хил хязгаартай байвал сайхан. Хэмжээнээс таашаал авч бус чанараас таашаал авч сураарай: энэ тохиолдолд аливаа зугаалга, баяр наадмын ундаа, идээ таагүй үр дагаварт хүргэхгүй.

14
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tselmeg Tslmg

    Tselmeg Tslmg

    2018/05/11 at 16:04

    Б.даваажамц

  2. Soylsaihan Soyloo

    Soylsaihan Soyloo

    2018/05/12 at 18:40

    iii….xachiko and mne?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *