Энэ хорвоо дээр амьдарч байгаа хүмүүс амьдралаа залгуулахын тулд янз бүрийн ажил хөдөлмөр хийдэг. Зарим нь мэргэжлийн түвшинд, зарим нь энгийн хар ажил хийж байгаа түг түмэн хүмүүсийн дунд үнэхээр санаанд оромгүй өвөрмөц ажил үйлчилгээнүүдийг хийдэг хүмүүс ч бий. Хэдийгээр дор дурдсан хачирхалтай гэмээр ажлууд нь бохир ажил боловч хэн нэгэн түүнийг хийдэг л байна.
1. Японы уучлалт гуйх үйлчилгээ
Японд хэд хэдэн компаниуд бусдын өмнөөс уучлалт гуйх үйлчилгээ үзүүлдэг. Цахим шуудан эсвэл гар утсаар уучлалт гуйх бол үнэ ханш нь 96 доллараас эхлэх ба нүүр тулан уучлалт гуйхад 240 хүртэл доллар байдаг байна. Мэдээж хэрэг уйлбал нэмэлт үнэ төлнө.
2. Лас Вегасын шарталтын автобус
Hangover Heaven автобусанд шартагсад дусал хийлгүүлж, бөөлжилтийг зогсоох эмчилгээ, үрэвслийн эсрэг эмчилгээ зэргийг хийлгэдэг.
3. Албан ёсны ирланд хөрс худалдаалах автомат машин
Ирландаас экспортлосон хөрсийг худалдаалдаг Ирландын цагаач нар байдаг.
4. Японы чих цэвэрлэх өрөө
Японд томоохон ажил хэрэг болоод байгаа энэ үйлчилгээг авахаар Япон эрчүүд ихээр ирдэг.
5. Одой хүний түрээс
Америк, Англи эсвэл Канадын үдэшлэгийг хөгжөөхөөр бяцхан хүн түрээслэх үйлчилгээг авдаг.
6. Цагаар нүцгэлэгч
Өмнөд Африкын Natural Cleaning Company компани нүцгэн хүн илгээх үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ тэд биеэ үнэлдэггүй.
7. Хятад дахь хэн нэгнийг түрээслэх үйлчилгээ
Хятадад найз залуу/бүсгүй түрээслэх үйлчилгээ ихэд түгээмэл болж байгаа.
8. Алтан загасны лизинг
Зочид буудлын өрөөнд ганцаардахгүй байхыг үйлчлүүлэгчиддээ санал болгодог Английн Happy Guest Hotel Lodge зочид буудалд 5 доллараар алтан загас түрээсэлж болно.
9. Могойн массаж
Израйлийн спа эзэмшигч Ida Barak үйлчлүүлэгчдийнхээ үе мөчний өвчнийг намдаахад могойн массажны үйлчилгээ үзүүлдэг байна.
10. Хөлсний эмээ
Австралийн нэгэн компани түрээсийн эмээгийн үйлчилгээ үзүүлдэг.
11. Хувийн мөрдөгч зурагчны үйлчилгээ
Нью Йоркын Methodizaz компаний үйлчилгээг авснаар үл мэдэх нэгэн таныг дагаж, илэн далангүй зургуудыг чинь авах болно.
12. Унадаг дугуйн чихмэл
Нэгдсэн Вант улсын уран бүтээлч Regan Appleton энэ өвөрмөц үйлчилгээг үзүүлдэг.
13. Хамрын үсний талаарх нэргүй мэдэгдэл
Японоос гаралтай ч интернэтийн ачаар өдгөө дэлхий даяар тархаад байгаа Chololi-д та хүлээн авагчийн холбогдох утсыг илгээхэд Chololi түүнийг нэр нь үл мэдэгдэх нэгэн болгон хувиргаад хамрынхаа үсийг засах шаардлагатай байгаа нэгэн рүү илгээнэ.
14. Чандарнаас бүтсэн хөрөг
Virginias Cremation Solutions компани хамгийн доод тал нь 127 доллараар нас барагсдын чандарны үнсээр хөрөг зургийг нь бүтээж, гэр бүлийнхэнд нь өгдөг.
15. Hakali кактус массаж
Мексикийн амралтын газруудад энэ өвөрмөц массажийг хийлгэх боломжтой.
16. Тахианы туршилтын түрээс
Худалдан авагч сэтгэл ханамжгүй байхаас илүү муу зүйл гэж үгүй. Австралийн Rentachook компани нь хүмүүст тэжээвэр шувуутай байх боломжийг олгодог. Хэрвээ сэтгэл ханамж өндөр бол тахиагаа худалдан авна, үгүй бол буцаачихна.
17. Сүүлчийн зоогийн хүргэлтийн үйлчилгээ
Торонто дахь Last Meal Delivery компани үхлийн тойрогт орсон хэн нэгний хүсэлтээр сүүлчийн зоогийн хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг. Хоол нь цаазлуулахын өмнө сүүлчийн хоолоо идэж байгаа азгүй хоригдлын дүртэй баг болон DVD-тэй ирдэг байна.
18. Тэжээвэр амьтны ялгадас цэвэрлэх үйлчилгээ
Хайртай нохой, муураа гудамжаар хөтлөөд явж байтал тэр чинь ‘хүндэрчихвэл’ та яах вэ? Өөрөө цэвэрлэмээргүй байгаа бол гэрийн тэжээмэл амьтны ялгадас цэвэрлэх үйлчилгээг авч болно.