Зурхайн ордуудын сайн болон муу талууд. Та өөрийнхтэйгөө санал нийлэх үү?

1

Хүний амьдралд сонголт хийж чадахгүй хэцүү үе ирдэг. Хувь хүний сайн тал нэгийг сонгоно, бас муу тал өөрийг сонгоно. Энэ нөхцөл байдал амьдралд тань хэзээ ч тулгарч болох юм. Энэ бол хүний зан чанартай хамаагүй, чухам хувь хүн хоёр талтай байдагтай л холбоотой. Өнөөдөр зурхайн орд болгоны эерэг, сөрөг талыг танилцуулахаар бэлдлээ.

Хонь

artskvortsova / Shutterstock.com

Сайн тал: Эрч хүчтэй, аливаа асуудалд нааштайгаар хандах хүсэлтэй, өөрт нь сонирхолтой санагдах зүйлд улайрах хандлагатай.

Муу тал: Зан чанарын хувьд хувирамтгай, бусад хүмүүсийг дарангуйлах хүсэлтэй байдаг нь ихэвчлэн үл ойлголцолд хүргэдэг.

 

Үхэр

Сайн тал: Эргэн тойрондоо амар амгаланг бий болгож чадах тогтвортой хүмүүс, эргэн тойрондоо хайр халамжаа илэрхийлнэ. Тийм учраас гэр бүлийнхэн нь маргаашийн өдөртөө итгэл дүүрэн байдаг.

Муу тал: Энэ хүмүүс бүгдийг өөрийнхөөрөө хийхийг зорьдог, бусдын зөвлөгөөг авахыг ч хүсэхгүй, алдааны шалтгаан нь зөрүүд зан болно.

 

Ихэр

artskvortsova / Shutterstock.com

Сайн тал: Уян зөөлөн хүмүүс, суралцах дуртай, бүгдэд эерэг хандахыг хичээнэ, түүнээс итгэлийг харж болно.

Муу тал: Их зантай, санал нийлэхгүй хүмүүстээ хурц ширүүн ааш зан гаргана.

 

Мэлхий

Сайн тал: Гайхалтай сонсогч, итгэл найдвар хүлээсэн хүн, бусдын ашиг сонирхлыг заримдаа өөрийнхөөсөө ч дээгүүр тавина.

Муу тал: Уян зөөлөн зангаасаа болж бусдад ашиглагддаг, үүндээ өөрийгөө буруутгана.

 

Арслан

artskvortsova / Shutterstock.com

Сайн тал: Амбицтай бас өөртөө итгэлтэй хүмүүс, тэд оргилд хүрч чаддаг. Хөдөлмөрч, санаачилгатай.

Муу тал: Өөрийгөө бүхний төвд байгааг мэдрүүлэх гэсэн хүсэл нь түүний бүх сайн талыг тэр дор нь үгүй хийдэг, өөрийгөө магтуулах хүсэл, бусдын үзэл бодлыг ойшоохгүй байдал.

 

 

Охин

Сайн тал: Тэвчээртэй, аливаа зүйлд логик уялдаа холбоогоор хандана, хүмүүжилтэй, эмх цэгцийг баримтлана.

Муу тал: Зарим хүмүүс тэднийг уйтгартай гэдэг, яагаад гэвэл өчүүхэн зүйлд ч өө гаргаад ирнэ. Тайван байж чаддаггүй, бусдыг шүүмжлэх дуртай.

 

Жинлүүр

artskvortsova / Shutterstock.com

Сайн тал: Уян зөөлөн, эелдэг, дуулгавартай, эргэн тойрны хүмүүстээ хүндэтгэлтэй ханддаг.

Муу тал: Шийдэмгий бус байдал нь бодож төлөвлөсөн ажлаа дуусгахад нь саад учруулдаг, өөрийгөө бусдын байр сууринд байна гэж төсөөлж чаддаггүй.

 

Хилэнц

Сайн тал: Биеэ даасан, хүчтэй, зохион байгуулалттай, хошигнох дуртай, эдгээр хүмүүс итгэл даасан хүмүүс.

Муу тал: Тэд өшөө авах дуртай, бусдыг дарангуйлах хүсэл мөн илэрнэ.

 

Нум

artskvortsova / Shutterstock.com

Сайн тал: Өөдрөг хүмүүс, амарч, аялж зугаалах дуртай, ажил хөдөлмөр эрхэлбэл уран бүтээл туурвихыг хүснэ.

Муу тал: Их хардамтгай, хурц ширүүн ааштай, бусдад атаархах хандлагатай.

 

Матар

Сайн тал: Сониуч, ухаантай, олон талын авьяастай, дасан зохицох чадвартай.

Муу тал: Бусдад бууж өгөх хүсэлгүй, яагаад гэвэл бардам зан нь давдаг.

 

Бумба

artskvortsova / Shutterstock.com

Сайн тал: Сониуч, хөгжилтэй хүмүүс, тэдэнд далай шиг их шинэ санаа бий, үүнийгээ ч биелүүлэх гэж хичээнэ, найз нөхөд, танил тал ихтэй.

Муу тал: Заримдаа хүйтэн хөндий ханддаг, хүн болгонтой нээлттэй биш.

 

Загас

Сайн тал: Халамжтай бас мэдрэг хүмүүс, найз нөхөд, ойр дотныхондоо маш үнэнч.

Муу тал: Хэт их сэтгэл хөдлөлтэй эсвэл уйтгарладаг, хардамтгай.

Нэг ордын хоёр тал ийм байна. Та өөрийнхтэйгөө санал нийлэх үү?

40
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Munhtsetseg Tumennast

    Munhtsetseg Tumennast

    2020/04/04 at 11:54

    Yg heljee.

  2. Эрка Эрка

    Эрка Эрка

    2020/04/04 at 12:37

    Үнэн хэлсэн бна шүү

  3. Muujig Muujig

    Muujig Muujig

    2020/04/04 at 13:58

    taarch bnoo

  4. Ěbə Ňôhă

    Ěbə Ňôhă

    2020/04/04 at 13:59

    Nope 🙂 muu n tardagvi buyn ym aa

  5. Batsaihan Esu

    Batsaihan Esu

    2020/04/04 at 15:09

    Vnen ymshg bn aa

  6. Shilegdorj Ganchimeg

    Shilegdorj Ganchimeg

    2020/04/04 at 20:48

    Яг үнэн юма ганц өөрийгөө биш гэр бүлээ хархад нийцэж бн

  7. Mongol Bvsgvi

    Mongol Bvsgvi

    2020/04/04 at 21:19

  8. Bayn Chuluuntsetseg

    Bayn Chuluuntsetseg

    2020/04/04 at 23:39

    Minii huwid taarlaa

  9. Ganbaa Ganbaa

    Ganbaa Ganbaa

    2020/04/05 at 00:10

    Энэ чинь харин үнэн бололтой минийх лав таарч бна

  10. Hatnaa Baatar

    Hatnaa Baatar

    2020/04/05 at 11:47

    Хумх байна уу

  11. Сэлэнгэ Очирбат

    Сэлэнгэ Очирбат

    2020/04/05 at 15:59

    Үнэн байнаа

  12. Zorigoo Narantsatsral

    Zorigoo Narantsatsral

    2020/04/05 at 18:17

    Miniih law barag vnen helchihlee

  13. Hishigee Nomiko

    Hishigee Nomiko

    2020/04/06 at 01:04

    Yg vnen.thde minii sain tal ymar joohon ym be😅

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *