77 настай Willie Murphy нь манай гаригийн хамгийн өндөр настай хүндийг өргөгч юм. Ердөө 4-хөн жилийн өмнө биеийн тамирын заалтай холбогдсон тэрбээр нэг гар дээрээ суниаж чадахаар барахгүй 90 кг жинтэй туухайг өргөх гэж оролдсон. Бидний мэдэх олонх эмээ нарын адил амттай бялуу хийж, ач нартай оймс, цамц нэхдэг ч Willie Murphy-гийн өөр нэг гайхалтай чадвар нь хүнсний зүйлээр дүүргэсэн хүнд гэгчийн цүнхээ хэн нэгний туслалцаагүйгээр өргөж, ач нараа өндөрт өргөн тэвэрч, эвдэрсэн машиныг түрж чаддаг явдал юм.
48 кг жинтэй энэ эмээ хүндийг өргөлтийн тэмцээний туршлагатай өрсөлдөгч төдийгүй энэ 11-р сард World Natural Powerlifting Federation World Championships тэмцээний ялагч болсон юм. Түүний хүндийг өргөлтөөр тогтоосон амжилт үүгээр зогсохгүй. Тэрээр WNPF New York State Powerfest тэмцээний хэд хэдэн шагналыг тэргүүн байрын шагналтай нь хүртсэн нэгэн. Murphy хэлэхдээ энэ бол дасгал сургуулилтаар олж авсан жинхэнэ хүч чадал гэсэн байна. Мөн долоо хоногт гурван удаа дасгал хийж, пицца, ром дарс, цангис жимсний шүүс гээд хүссэн зүйлээ иддэг гэдгээ ч хэлжээ. Willie-гийн хувьд чихрийн шижин, таргалалт, цусны даралт ихсэлт зэргээр шаналж байгаа түүний үеийн бусад эмэгтэйчүүд болон өдөр тутмын амьдралаа ямар өнгөөр будахаа мэдэхгүй байгаа хүмүүст урам зориг өгөх нь түүний хүсэл аж.
Видео
Ж. Санчир
2014/12/04 at 17:17
hundiin geech
Ж. Санчир
2014/12/04 at 17:17
hundiin geech
Ж. Санчир
2014/12/04 at 17:17
hundiin geech
Ж. Санчир
2014/12/04 at 17:17
hundiin geech