Яг одоо Төв болон Зүүн Европт оршдог Польш, Украйн улсуудад Дэлхийн спортын түүхэнд тодоор бичигдэн үлдэх нэгэн томоохон үйл явдал болж байгаа нь 14 дэх удаагийн Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн билээ. 2012 оны 6-р сарын 8-наас 7-р сарын 1-нийг хүртэлх хугацаанд хөл бөмбөгийн үнэнч фанатуудын гал халуун уухайн дунд өрнөх энэхүү тэмцээнд Европын шилдэг 16 баг хүч сорьж байгаа. Төв болон Зүүн Европын нутаг дэвсгэрт анх удаагаа зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог тус тэмцээний талаарх сонирхолтой баримтуудыг та бүхний өмнө дэлгэе.Евро 2012 тэмцээний ялагч болсон багийн хүлээн авах цом нь 20,000 евроны үнэтэй бөгөөд 3,6 кг жинтэй энэхүү цомыг цэвэр мөнгөөр урлажээ.
Энэ удаагийн тэмцээн Зүүн Европт болж байгаа анхны Европын аварга шалгаруулах тэмцээн юм.
Европын 136 багаас шигшигдсэн 368 тоглогч энэ тэмцээнд оролцож байна.
Европт клубынхаа карьерыг хадгалж үлдээгүй хоёрхон тамирчин энд оролцож байгаагийн нэг нь Америкийн Los Angeles Galaxy багт довтлогчийн үүргийг гүйцэтгэж байгаа Ирландын хөл бөмбөгчин Robbie Keane юм.
Нөгөө нь Саудын Арабын Al-Hilal FC клубт тоглож байгаа Шведийн хөл бөмбөгчин Christian Wilhelmsson юм.
Английн шигшээгийн тамирчид бүгдээрээ Евро 2012 тэмцээнд болж байгаа улсад татгалзалгүйгээр тоглож байгаа юм.
Ирландын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан тамирчид бүгд өөрийн орны багт тоглодоггүй.
УЕФА-гийн ерөнхийлөгч, хуучин Францын хөл бөмбөгчин Michel Platini нь Европын аваргын хамгийн олон гоол оруулсан хөл бөмбөгчин юм. 1984 онд тэрбээр таван тоглолтонд 9 гоол оруулжээ.
Украйнчууд Өмнөд Африкын вувузелатай адил Зозулиця хэмээх үлээвэр хөгжмийг тоглохоор төлөвлөсөн байгаа ба шавраар хийгдсэн энэхүү хөгжмийн вувузеланаас ялгаатай тал нь чихэнд чийртэй бус дуу гаргадаг байна.
Энэ удаагийн тэмцээний хамгийн залуу тамирчин бол Нидерландын шигшээгийн хамгаалагч Jetro Willems бөгөөд тэрээр яг өнөөдөр 18 нас, 2 сар, 11 хоногтой юм.
Хамгийн өндөр настай тоглогч нь Грекийн шигшээгийн хаалгач Kostas Chalkias юм. Chalkias энэ жил 38 насыг зооглож байгаа аж.
Грекийн баг мөн хамгийн өндөр тоглогчидтой гэгдэж байгаа юм.
Италийн шигшээгийн тамирчин Emanuele Giaccherini 167 см-ийн өндрөөр энэ удаагийн тэмцээний хамгийн намхан тамирчнаар нэрлэгдэж байгаа юм.
Европын аварга шалгаруулах тэмцээний түүхэнд нэг ч баг ялалтын цомоо хамгаалж байсан удаагүй. Хэрвээ энэ тэмцээнд Испани түрүүлбэл Европын аваргын цомоо хамгаалж чадсан анхны баг болох юм.
Германы шигшээ хамгийн хашир туршлагатай багаар нэрлэгдэж байгаа ба финалын шатанд хамгийн олон удаа буюу 10 удаа үлдэж чадсан төдийгүй Европын аваргын цомыг гурван удаа хүртэж чадсан улс.
Оролцогч хотуудын хоорондоо хамгийн хол зайтай оршиж байгаа хоёр хотын хоорондох зай 1850 км бөгөөд энэ нь Польшийн Гданск, Украйны Донецк хотууд юм.
Тэмцээн болох хамгийн том цэнгэлдэх хүрээлэн бол Киев хотын Олимпийн үндэсний спорт цогцолбор бөгөөд 70,050 хүний суудалтай энэхүү цэнгэлдэх хүрээлэнд финалын тоглолт болох юм.
Хамгийн жижиг цэнгэлдэх хүрээлэн нь 32767 хүний суудалтай Украйны Львов хотын цэнгэлдэх хүрээлэн байлаа.
Тэмцээнд өөрийн багийг хамгийн сайн хамгаалж чадсан шилдэг хаалгачаар Испаний багийн тоглогч Iker Casillas нэрлэгджээ. Тэрээр 129 тоглолтонд оролцсон байна.
FIFA-гийн бүх багуудын дундаас хамгийн доор жагсдаг нь Польшийн шигшээ юм.
Зочин
2012/06/13 at 13:50
first blood
StoRm-mN
2012/06/14 at 10:43
goy medee bn :)