Уран бүтээл – хүн ямар нэг хүрээнд баригдалгүй уран сэтгэмждээ хөтлөгдөн хүссэнээ бүтээх боломж. Хэн нэгэн дуу хөгжим, бүжгээр өөрийн дотоод сэтгэлээ илэрхийлэх бол зарим нэг нь гар урлалд умбан ордог байна. Энэ нь хатгамал эсвэл ноосон оймс нэхэхээр хязгаарлагдахгүй нь ойлгомжтой. Хүмүүсийн зарим нэг уран бүтээлч сэтгэлгээ нь үнэхээр баялаг бөгөөд энэ нь хэрэгжээд эхлэхээрээ давтагдашгүй бүтээл туурвихад хүргэнэ. Жишээ нь, ан амьтдыг хамгийн сонирхолтойгоор тэд бүтээсэн байх ба энэ нь амьтны аймгийг өөр өнцгөөс харахад туслах ажээ.
Өхөөрдмөөр өнгөтэй үлгэрийн аалз
Эсгий урлалаар бүтээсэн шар шувуу
Эсгий урлал – бас нэгэн сонирхолтой төрөл. Хэзээ ч нэгдэхгүй байх гэмээр үс ноосыг гартаа оруулж дараа нь ийм гайхамшгийг бүтээх ажээ.
Хүрч үзмээр санагдах шилэн яст мэлхий
Нэхмэл игуана – гоёмсог өнгөөр будсан шавар чимэглэлтэй ажээ
Электроникийн хог хаягдлаар хийсэн эрвээхэй
Хүний гараар бүтсэн ч бодит юм шиг харагдах нохой
Гялалзсан чимэглэлээр хийсэн хорхойнууд
Энэ хөөрхөн амьтныг өвөртөө хийгээд явахсан
Би аймшигтай гэхдээ бас сонирхолтой харагдах эд зүйлийг урлаж дууслаа
Хуучин шуб өхөөрдмөөр илжиг болон өөрчлөгджээ
Уран зөгнөлөөс ирсэн амьтан
Шилээр хийсэн хар хэрээ
Тасалгааны цэцгийг уйтгартай харагдуулахгүйн тулд танд ийм санаа таалагдаж байна уу?
Иймэрхүү санаа далай тэнгис шиг бий. Нүдэнд дасал болсон уйтгартай, нэгэн хэвийн цэцгийн савыг бид урлагийн бүтээл болгон өөрчилж чадна. Зарим нэгийнх нь бүр арт-объект юм уу гэлтэй.
Сая л аварга том шилэн усан үхрийг дуусгалаа. Хийсэн бүтээлдээ би үнэхээр сэтгэл хангалуун байна
Шилэн хайрцагт хавчигдсан аюултай махчин загас
Ийм аалзнаас айна ч гэж юу байх вэ, инээд л хүрэх байх
Амттай бас хурц өнгийн наймаалж бялууг эзлэн авчээ
Амьтан судлалын хичээлийн даалгаварт сээр нуруугүй амьтан сэдвээр ямар нэгэн зүйл урлаж ирэх ёстой байсан юм. Энэ тохиолдолд наймаалж түрүүлэх магадлал тун өндөр байна.